Дэйрдрэ Лингенфелдэр: Оюу толгойн цохилох зүрх болсон хамт олноо удирдан, хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр ажлын шинэ замналаа эхлүүлэхээр үүрэгт ажлаа 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөр дуусгавар болгох болсныг “Оюу толгой” ХХК өнөөдөр мэдэгдлээ.
Ирэх 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлын үүргийг “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая түр орлон гүйцэтгэхээр томилогдсон байна.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэрийн залгамжлагчийн сонгон шалгаруулалт холбогдох журмын дагуу эхэлсэн бөгөөд томилогдсон даруйд албан ёсоор мэдээлэх аж.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Шон Хинтон “Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд “Оюу толгой” компанийг үлгэр жишээ удирдан, шинэчлэлээр манлайлсан Дэйрдрэд гүн талархал илэрхийлье.
Түүний үүрэгт хугацаанд, Оюу толгойн үйл ажиллагаа улам бэхжиж, дэлхийн дэвшилтэт том уурхайн нэг болох бат бөх суурь тавигдсан билээ. Түүний удирдлага дор гүний уурхайн олборлолт эхлэн, үйлдвэрлэл эрчимжсэнээр дэлхийн энтэй зэсийн цогц бизнесийн ирээдүйн үндэс тавигдаж, Оюу толгой олон түүхэн амжилтад хүрсэн.
Дэйрдрэ олон талт оролцоог хангасан соёлыг төлөвшүүлж, аюулгүй, тогтвортой үйл ажиллагааг чухалчлахаас гадна Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл нь Оюу толгойн замналын салшгүй хэсэг болон үлдэнэ” хэмээн онцолжээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюу толгойн хамт олонтойгоо хамтдаа бүтээн цогцлоосон ололт амжилтуудаараа бахархаж байна. Оюу толгойн цохилох зүрх болсон хамт олноо удирдах завшаан надад тохиож хамтран ажиллахад нэр төрийн хэрэг байлаа.
Монголд өнгөрүүлсэн цаг хугацаа намайг сорьж, түшиж, урам зоригоор цэнэглэсэнд насан туршдаа чин сэтгэлээсээ талархаж явах болно. Миний хувьд ажил амьдралынхаа дараагийн сорилт, шинэ замналаа эхлүүлэх болсондоо баяртай байна. Оюу толгой болон Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэл төгс байна” гэжээ.
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Боогий [103.168.34.164] 2025-09-04 21:18:37
Нөгөө бороо голын алтны орд шиг үү млнголын тал татвараа авяа гэсэн чинь алт чинь дууссан одоо тэгвэл Ноён уулыг чинь ухаад татвар өгие гэдэг шиг юм болох нь дээ ингэхэд барууныхан чинь луйварчингууд юм бишүү монгол шиг орнуудыг тархидаал дуусгадагм бна
Зочин [66.181.179.188] 2025-09-04 17:59:28
Ажиллаад байдаг ашиг нь хаана байна эзэн өрөнд эзэмшигч нь ашигаа аваад нэг л өдөр нөөц нь дууссан гээд алга болох байх даа
Зочин [103.212.118.139] 2025-09-04 21:20:48
чи байшин бариад цайны газар ажиллуулад шууд ашиг олох уу. өчнөөн өр шир зардлаа нөхнө биз дээ. хамтарч хөрөнгө оруулсан хүн байвал бас л гаргсан зардлаа хуваалцах ёстой. эзэн нь босоо ганбаа, аврага Батэрдэнэ нар уу.
Зочин [66.181.187.133] 2025-09-04 16:24:26
Tand bayarlalaa