НААД брэндийн МиМо гэрийн тавилга шинэчлэгджээ

Д.Тулга / Орон нутаг

naadНүүдэлчдийн өв соёл, тоглоом наадгайг орчин үеийн болгон хөгжүүлж, дэлхийн зах зээлд гаргах зорилготой НААД брэнд анхны бүтээгдэхүүн болох МиМо гэрийг зах зээлд худалдаалж эхлээд удаагүй байгаа билээ. Зах зээл дээр эрэлттэй байгаа МиМо гэрийг худалдан авсан хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар ам сайтай байгаа ч тавилга угсрахад цаг их орж, материалын хувьд хэврэг байна гэсэн санал, гомдол тавьж байгаа аж.

“Хэрэглэгч төвтэй брэнд” байх бодлого барин ажиллаж байгаа НААД брэндийн хамт олон энэхүү санал, гомдлыг түргэн хугацаанд шийдвэрлэж, олон улсын тоглоомын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн EPS foam материалаар тавилгаа шинэчилжээ. Энэ нь угсрахад хялбараас гадна олон удаагийн угсралт даах боломжтой болсон байна. МиМо гэр нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд энэхүү бүрэн тавилгатай, гэрэл асдаг гэрийг худалдан авсан нийт худалдан авагчдадаа шинэ тавилга үнэ төлбөргүйгээр авах боломжийг НААД брэндийн зүгээс олгож байгаа аж.

НААД брэндийг үүсгэн байгуулагч, бүтээгдэхүүн хөгжүүлэгч С.Баярсайханаас тавилгаа шинэчлэх болсон талаар тодрууллаа. Тэрбээр “Тавилга угсрах үйл явц төвөгтэй, материал хэврэг байсан учраас бид Олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай болсон. Наад брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба богино хугацаанд судлан, бүтээгдэхүүнээ бэлэн болголоо.

EPS foam материал нь дэлхийн тоглоомын зах зээлд чухал байр суурь эзэлдэг. Тэр дундаа эвлүүлдэг тоглоом сонирхдог хүүхэд залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг төрөл юм. Бид бүхний сайн мэдэх дэлхийн 7 гайхамшгийг уг материалаар хийсэн байдаг. Наад брэндийн баг өмнө нь гэрийн тавилгуудаа картон цаасан хэлбэрээр хийсэн бол энэ удаа олон улсын шаардлагад нийцүүлэн, EPS материал ашиглан бүтээж бэлэн болголоо. Хэрэглэгчдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан МиМо гэрийн тавилга илүү бөх бат, үзэмжтэй гоё болсон.

Энэхүү МиМо гэрийг худалдан авсанаар та бүхэн монгол гэрээ ямар дарааллаар хэрхэн барих аргыг сурахаас гадна билэгдэл зүйл талаасаа монгол гэрийн тавилгын байрлалын утга учир, ямар билэгдэлтэй болохыг бүтээгдэхүүний гарын авлага, тайлбар номноос нь мэдэж авах боломжтой юм. Мөн гэрийн хайрцаг, гарын авлага нь монгол, англи хэл дээр байгаа бөгөөд гадаад найздаа бэлэглэх, Монгол өв соёлоо сурталчилсан хамгийн гоё бэлэг болох боломжтой. 2017 оны 6 сарын 20-ноос өмнө бүрэн тавилгатай, гэрэл асдаг МиМо гэрийг худалдан авсан хэрэглэгчид 77118844 дугаарт залган мэдээлэл авч шинэчлэгдсэн тавилгаа үнэ төлбөргүй аваарай” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭnaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.