Нью-Йоркт есөн сарын 11-ний халдлагын хохирогчдыг дурсаж байна
Даваа гаригт АНУ даяар есдүгээр сарын 11-ний өдрийн эмгэнэлт явдлын 16 жилийн ой тохиож, халдлагад өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд эрчүүд нийлсэн 2977 хүнийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлж байна. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлэв.
2001 оны тэр өдөр лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлийнхэн АНУ-д дөрвөн террорист халдлага үйлдсэн билээ. Нью-Йорк хот дахь хамгийн өндөр барилга болох Дэлхийн худалдааны төвийн 110 давхар ихэр цамхаг, АНУ-ын БХЯ буюу Пентагоны төв байр тус тус халдлагад өртсөн юм. Халдлага үйлдсэн гурав дахь онгоц Пенсильвани мужийн Шенксвилл хотоос холгүйхэн сүйрсэн байдаг.
Өнөөдөр (IX/11) Манхэттены эсрэг Лонг-Айлендын эрэг дээр бас нэгэн дурсгалын цогцолборын нээлт болох юм байна. Одоогоос 16 жилийн тэртээ тэнд маш олон хүн цугларч, тэрхүү эмгэнэлт явдлыг харж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл