"Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээлэл удаа дараа гаргаж буйд харамсаж байна"

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудастаа "няцаалт" хийж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.252] 2025-06-26 20:54:05

Яг үнэнийг хэлэхэд УЛС ОРОН, ард түмэндээ хамгийн ЭЛЭГТЭЙ ТУЛАХТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ЯАЛТАЧГҮЙ УХААГИЙН ХҮРЭЛСҮХ ШҮҮ.

Зочин [86.85.55.114] 2025-06-26 21:50:19

Тийм бол эх орноо уранд хордуулах уу? Энэ дурак юу ч мэддэггүй учраас француудад мэхлэгдэн, эх орноо устгах замыг тавьчихсан гар даа

Зочиниргэн [103.229.123.57] 2025-06-26 20:18:13

Худалгэдгийг баримтаар баталгаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэгиы зөвиг итгэх аргагүй

yalguun [59.153.113.178] 2025-06-26 19:53:41

Sanhuu avna 99997605 duudlagaar ochino


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000