Австралид тэмбүү өвчин газар авч байна

Д.Тулга / Гадаад мэдээ

ausАрван жилийн өмнө Австралийн эмч нар алслагдсан бүс нутгийн уугуул иргэдийн дунд тархсан тэмбүү өвчнийг бүрэн эмчилж эдгээнэ гэж үзэж байжээ. Тэр цагаас хойш бэлгийн замаар дамждаг тус халдварт өвчин гурван мужид тархсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

Эмч нарын хэлж буйгаар, 2011 оноос хойш Австралид төрөлхийн тэмбүү өвчний улмаас нийт зургаан хүүхэд нас баржээ. Тэдний хэлснээр, дээрх хугацаанд Австралийн уугуул иргэдийн дунд тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 120-оос 2100 гаруй болж өссөн байна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд түүнийг хямрал гэж тодорхойлоод, улс үндэстний өмнө асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх "том үүрэг хариуцлага" тулгараад байна гэжээ. Австралид тэмбүү өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь нутгийн уугуул оршин суугчид болон Торрес хоолойн арлын хүмүүс юм байна.

Тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, түүний дотор дэд профессор Жэймс Уорд нар 2011 онд тэмбүү өвчний тархалтыг зогсоох оролдлого хийж байжээ.

Д.ТУЯА

aus


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000