Энэ онд зургаан компани ногдол ашиг тараана
Энэ онд зургаан компани ногдол ашиг тараахаар бүртгүүлжээ. Үүн дунд уул уурхай, хүнс, барилгын материалын гэх мэт чиглэл бүрийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд багтаж байгаа юм. Тодруулбал, “Говь”, “Монгол базальт”, “Тавантолгой”, “Баян тээг”, “Хөвсгөл алтан дуулга”, “Техник импорт” ногдол ашиг тараахаар болжээ.
Эдгээр компаниуд өмнөх жилд ч ногдол ашиг тараасан байдаг. Энэ тухай бид мэдээлсэн. “Техник импорт” компанийн тухайд өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 723.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг ирэх сарын 11-ээр тасалбар болгож, түүнээс сарын дараа олгож эхлэх аж.
Сэтгэгдэл
Зочин [64.119.21.60] 2019-02-24 16:15:32
Сумьяасүрэнд баяр хүргэе БАЯНТЭЭГ
Сүрэн [66.181.161.69] 2019-02-24 14:28:51
Хасу мандал кампани баяжаад л байх юм яахаараа хувьцаа эзэмшигч нартаа ашиг өгдөггүй юм бэ
Зочин [103.229.121.108] 2019-02-24 07:37:29
Huvitsaat kampaniudiin orlogo zarlagiig hurungiin birj shalgaj hyanadag yum baih uu ashig taraahgui tag baih yum haana shalgah yostoi be
иргэн [202.70.34.115] 2019-02-24 04:52:40
Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашгийг аваад зарах санаа бна