БНХАУ 2019 оны эдийн засгийн ЗУРГААН гол зорилтоо танилцуулав
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр Засгийн газрын үйл ажиллагааны талаар тайлан танилцуулжээ.
Ерөнхий сайдын илтгэлд дурдагдсан хамгийн чухал асуудлуудыг доор тоймлон хүргэж байна.
1. ТОДОРХОЙГҮЙ ТААМАГЛАЛ
БНХАУ-ын Засгийн газар “илүү хүнд, төвөгтэй” эрсдлүүд болон “таамаглаж болох түүнчлэн таамаглаж болохооргүй” сорилтуудтай тулгарна гэж таамаглаж байгаа бөгөөд Хятад улс энэ онд “нухацтай тулаанд бэлэн байх” ёстой гэж үзэж байгаа гэнэ. Хятадын Засгийн газар зорилтот өсөлтийг 6.0-6.5% байна гэж тогтоосон бол ДНБ-тэй харьцах хомсдлын харьцааг 2.8% байна гэж тогтоосон байна.
АНУ-тай худалдааны маргаан хийсэн нь Хятадын бизнес болон зах зээлийн хүлээлтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөд энэхүү сөргөлдөөний үед “зохих ёсоор” ажилласан гэж Бээжин үзэж байгаа юм.
2. ТАТВАР БУУРУУЛАХ
Үйлдвэрлэгчдэд зориулан татварыг 3 хувиар буулгаж 13 хувь болгоно гэж зарлалаа. Энэ нь татварын хэмжээ ихээхэн буурч буй хэрэг юм. Барилгын болон тээврийн компаниудын НӨТ-ийн шимтгэл мөн нэг хувиар буурч 9% болгох гэнэ.
НӨТ-ийн шимтгэлийг бууруулах нь Хятадын бизнес тэр дундаа ажил эрхлэлт, нийгмийн тогтвортой байдалд нэн чухал болох аж үйлдвэрийн салбарт тусламж үзүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь юм байна.
Энэхүү хөтөлбөрт цаашлаад ажил олгогчид тэтгэврийн санд төлбөр төлөх шаардлагуудыг бууруулах, автозамын төлбөрийг багасгах, нийтийн үйлчилгээний үнийг бууруулах зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа гэнэ.
Түүгээр ч зогсохгүй 2019 онд үйлдвэр аж ахуйн зориулалтаар ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг 10 хувиар бууруулах бол өргөн зурваст интернетийн төлбөрийг 15 хувиар, үүрэн холбооны төлбөрийг 20% бууруулахаар болжээ.
3. АХМАД НАСТНУУД БОЛОН ЗАЛУУС
БНХАУ-ын Засгийн газар энэ онд нийгмийн үйлчилгээ, тэр дундаа сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж байга эрүүл мэнд, боловсрол салбарыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.
Энэ онд эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн үйлчилгээнд зарцуулдаг төсөв 50% байсныг 60 % хүртэл өсгөхөөр төлөвлөжээ. Мөн ахмад настныг асрах газар болон яслид оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдсэн байна.
Түүнчлэн эм, урьдчилан сэргийлэх тарилгад тавигдах хяналтыг идэвхижүүлэн, журам зөрчсөн этгээдүүдэд хатуу шийтгэл ноогдуулна хэмээн амлалаа. Энэ тал дээр ийн мэдэгдэл хийх болсон нь өнгөрсөн онд Хятадад урьдчилан сэргийлэх тарилгатай холбоотой хэд хэдэн дуулиан гарсантай холбоотой юм байна.
4. БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР
Хятад улс энэ онд батлан хамгаалахын санхүүжилтээ 7.5 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Өнгөрсөн онд энэ зардлыг 8.1%-иар нэмэгдүүлж байсантай харьцуулахад энэ жилийн зардлын өсөлт бага байгаа ч Өмнөд Хятадын тэнгист Хятаддын Зэвсэгт хүчин идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаад санаа зовнисон Зүүн Өмнөд Азийн орнууд Хятад улс зэвсэглэл, батлан хамгаалахаа хүчирхэгжүүлж байгаад ихээхэн санаа зовниж байгаа юм. Мөн Хятад улс технологоо хөгжүүлэн, хилийн чанад дахь өөрийн оролцоогоо өргөжүүлж байгаатай холбоотойгоор АНУ Хятадын цэргийн зардлыг анхааралтай ажиглаж байгаа юм.
Ли Көцян илтгэлийнхээ үеэр батлан хамгаалахын шинэчлэлтийг цаашид ч хөгжүүлэн, улс орныхоо байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж цохон тэмдэглэлээ. Арми бол “Хятадын үндэсний тугсаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах хүч байна” гэж тэрбээр онцолсон юм.
5. АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ХҮЧИРХЭГ УЛС
Ли Көцяны илтгэлд “хүчирхэг аж үйлдвэржсэн улс цогцлоох” явцыг хурдасгана гэдгийг онцоллоо. Тэр дундаа, Хятад улс аж үйлдвэр болон технологийн инновацийн хөгжлийг эрчимтэй дэмжих юм байна.
6. ИХ ӨР
Татваруудыг багасгаж, эдийн засгийн өсөлтийн хэмнэлийг бууруулахын дээр дэд бүтцэд шаардагдах улсын зардал их байгаа учир Засгийн газар өрийн хэмжээг нэмэхээр шийджээ. Тухайлбал, Хятад улс орон нутгийн засгийн газруудад 2.5 их наяд юань хүртэлх үний дүнтэй хувьцааг “тусгай зорилгоор” гаргахыг зөвшөөрсөн байна. Энэ хувьцаа нь улсын өрд тооцогдохгүй юм байна. Түүнчлэн орон нутгийн эрх баригчид өрөө арай бага хүүтэйгээр төлөх боломжтой болохын тулд өрийн бусад хэлбэрийг солих ерөнхий хувьцаа гаргах зөвшөөрөл үргэлжлүүлэн олгох гэнэ.
Б.АНАНД
Сэтгэгдэл
Зочин [202.9.42.193] 2019-03-13 06:05:18
Хятадын хямд хулхи бараа бүтээгдэхүүнээр Монголыг хангачихаад байгаа учраас дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагагүй
Зочин [192.82.65.173] 2019-03-13 05:24:17
Монголд байгаа бүх хятадуудыг Монгол нутгаас гаргаж урд хилээ хаа
kk [202.126.89.54] 2019-03-13 00:51:43
mgliig ideh
Зочин [103.57.93.62] 2019-03-13 00:56:29
Яана даа ийм сэтгэхгүйтэй хар масс нийгмийн олонхийг бүрдүүлж байхад энэ улс цаашаа яаж өгжинөө. Дэлхийн бүх улс хятадтай яаж худалдаа хийх үү гэж зорьж байхад манай тэнгэрлэгүүдийн байж байгаа боловсрол ..,