Б.Баатархүү: М.Энхсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, С.Ламбаа, Н.Золжаргал нарын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан

У.Уранцэцэг / Хууль

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР НЭР БҮХИЙ ДӨРВӨН ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН-

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрчийн мэдүүлэг өгч буй тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:44

ObfKGy http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.9.43.208] 2019-03-13 15:10:31

Синга-д буй компанийн захирал Хурэл чинь Цагааны авгайн дvv гэсэн уу???

Зочин [203.91.115.42] 2019-03-13 13:49:48

энэ бол 2019 он шинэ үе ирж байгаагийн илрэл сайхан цаг ирнээ

Zochin [66.181.176.139] 2019-03-13 12:40:36

Ene Zoljargal chini miss Battsetsegt haus beleglesen gee bizdee huurhiii

37 рн [150.129.142.205] 2019-03-13 11:38:29

37 он

Баагий [66.181.179.122] 2019-03-13 10:41:15

Сайн шудрага үнэнч зоригтой байцаагч нараар шалгуулах ёстой.Монгол.улсын эрх ашигт харшилсан байвал ард түмэнтэй нийлж тэмцэнэ.

Зочин [66.181.179.122] 2019-03-13 10:37:57

Төрийн хамгаалалтанд байгаа байцаагч нар зоригтой шудрага мэрэгжлийн өндөр төвшинд шалгах хэрэгтэй.

Зочин [104.247.135.21] 2019-03-13 10:37:09

Сангийн сайд асан Болороос яагаад мэдүүлэг авахгүй байна, мэнгэт хамгаална гэж амалсан гэж дуулдсан нь үнэн байх нь.

Зочин [150.129.142.215] 2019-03-13 10:33:26

Энэ бол мэнгэтэй хүний захиалга л бна, монголын цагдаа ийм болчих гэж, түүхэнд муу нэрээр бичигдэж үлдлээ дээ.

Зочин [103.9.89.18] 2019-03-13 09:50:29

Ламбаа хамуудаа матсан юм биш үү

Зочин [202.126.89.47] 2019-03-13 08:26:49

Эрүүгийн хэрэг биш гэдэг нь эрүүл сэтгэлгээтэй хэнд ч ойлгогдохоор байна

Мөгч [202.131.236.102] 2019-03-13 07:52:12

Эрх ашиг кармаа нэгтэй хөхдүүд бие биендээ халтай юм хэлэхгүй л дээ. Тэгээд гэрчийн нотлох баримтаар хаах юм байна л даа хө.

Зочин [122.201.31.46] 2019-03-13 07:13:57

Дайсны тал ялж манай тал дандаа ялагдаж алагдаж тегсдег кино шиг юм болох биз?! Ккк.

Зочин [202.21.106.119] 2019-03-13 06:47:39

Eruu bish shuu dee. Hetruuleh yumaa. Tuuhend ih ineedtei yum haragdah bolood bgaa yum daa


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.