Монгол хэлбичгийн дахин шалгалтад 4100 шалгуулагч бүртгүүлжээ

М.Амаржаргал / Боловсрол

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгсөн байна.

Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Монгол хэлбичгийн шалгалтад энэ жил 18.500 шалгуулагч бүртгүүлсэн. Дахин шалгалтад өмнөх оны төгсөгчидтэйгөө нийлээд ойролцоогоор 4100 орчим шалгуулагч орохоор бүртгүүлээд байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.