Г.Өнөрбаяр: Одонтой ээжүүдийн мөнгийг хасахгүй. Харин нэмнэ

Т.Хулан / Улстөр

Өчигдрийн /2019.04.16/ Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Одоогийн энэхүү тогтолцооны дагуу дөрөв ба зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна. Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэд Одонтой ээжүүдэд олгох мөнгийг хасах гэж байна. Өөрсдөө тэрбум, тэрбумаар завшдаг байж одонтой ээжүүдээс мөнгө харамлалаа гэж шүүмжилж байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.

ТэрбээрБи одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэж хэлээгүй. Та бүхэн миний яриаг бүтнээр нь үзээрэй. Харин ч мөнгийг нь нэмнэ. Одонтой ээжүүдэд олгож буй мөнгөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ мөнгийг нь багасгах биш, хүүхдийнх нь тооноос хамаарч нэмэх шаардлагатай. Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэдэг санал гаргаж байгаа. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгох гэх мэтээр шийдвэрлэхээр ярилцаж байна" гэсэн юм.

Энэхүү өөрчлөлт оруулах шаардлагыг хүн амын өсөлт, насны ангилалтай холбон тайлбарлалаа. Одоогоор манай улсын хүн амын өсөлт 2.1 хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байгаа. Сүүлийн 10 жилийн өсөлтийг харахад хүн амынх 16 орчим хувьтай байхад, ахмад настны өсөлт 21.9 хувьтай байгаа нь зайлшгүй хүн амын өсөлтдөө анхаарах шаардлагатай байгаа аж . Түүнчлэн ойрын 10 жил төрөлтийн хамгийн идэвхтэй хугацаа байх гэнэ. Тийм учраас төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажиллаж байгаа аж. Үүний нэг нь одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтайгаар нэмэх юм байна.

Энэ талаар тэрээр үргэлжлүүлэн “Шатлалтай гэдгийг бас буруу ойлгов. Одоо байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Тэдэнд олгож байгаа мөнгө нь ч буурахгүй. Харин хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмбэл яах вэ гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд танилцуулаагүй байна. 1990 оноос өмнө яг ийм шатлалтай мөнгө олгодог байсан. Өөрөөр хэлбэл, гурван хүүхэдтэй ээж дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлбэл төрүүлсэн хүүхэд бүрт нь мөнгө олгодог байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв тогтолцоо гэж үзээд нэмэх саналтай байгаа” гэлээ.

Өдгөөгөөс арван жилийн өмнө буюу 2008 оны байдлаар 70 орчим мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянган эх төржээ. Ингэхээр ойрын 10 жилд хүн амын төрөлт нэг шугамд үргэлжилсэн байна. Дэлхийн бусад улсад хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхээр мөн яамнаас судалж байгаа гэнэ. Түүнчлэн олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцанд оруулахаар судалж байгаа юм байна.

Нэмж мэдээлэхэд, манай улс одонтой ээжүүдийн тэтгэмжид 2006 онд 4.9 тэрбум төгрөг зарцуулсан бол өнгөрсөн онд 30 орчим тэрбум төгрөг зарцуулсан. 2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байна” гэлээ.


Сэтгэгдэл

pkxny [103.9.90.53] 2019-04-18 04:44:20

маанаг царайтай гар вэ

cochin [103.9.90.53] 2019-04-18 02:12:48

Сайхан дүнкүү нөхөр Дюма

дүнкүү өнөрөө [202.9.44.231] 2019-04-18 02:58:27

одонтой эхчүүдийн мөнгийг нэмнэ гээд л бн нэг яамны тнбд мэддэг болсон юм байхдаа

ЗӨВ ЗӨВ [203.91.118.180] 2019-04-18 00:21:54

18 нас хүрсэн ч гэсэн цааш нь өгөх хэрэгтэй. 4- өөс дээш хүүхэд төрүүлнэ, өсгөнө гэдэг чинь амаргүй л даваа. Энэ эх орондоо ийм их бүтээн байгуулалт хийж байгаа эхчүүдийг насаар нь тэтгэх хэрэгтэй ш дээ. Манай монголчууд 5 сая хүрхэд хэдхэн жил үлдээд байна. Хятадууд Монголчуудыг 5 сая хүргэж болохгүй шүү гэдэг юм гэнэ лээ. Тэгвэл дийлдэхгүй гэдэг гэсэн. Бид удахгүй 5 сая хүрлээ. Тэгээд дийлдэхгүй ээ. хараад байгаарай. Харин энэ дээр хулгайч толгойтой хэдэн дуракуудыг цэвэрлээд хаячих юм бол цаашаа Монголын ирээдүй шулуун замдаа орлоо. Ээжүүд минь төрөөд бай төрөөд бай. МАШ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ

Зочин [64.119.20.123] 2019-04-17 14:51:23

Өчигдөр төсөв даахгүй байснаа өнөөдөр даадаг болсон уу?

Зочин [59.153.114.134] 2019-04-17 14:42:49

Iim l mahan tolgoinud arga zali avilgar alban tushal avchad tenege gaihulchih uyma. Jilin dara gudmand garahin hoorond tumni haral idej uyga hiine ve.

ЗОЧИН [124.158.125.10] 2019-04-17 10:54:09

ЭХИЙН ОДОН ЖИЛД 100,000 АВДАГ ЮУН 200,000 ВЭ

zochin [202.126.88.36] 2019-04-17 10:12:38

ичиж амьдрах хэрэгтэй шдээ. 5 хүүхэдтэй хүнд хөргөгчтэй, машин унадаг гээд хүүхдийнх 20000 төгийг хасчихсан байгаа юм.. Өөрсдөө идэж луйвардах болхорроо юу ч хийхээс буцахгүй, ер нь хүүхэд гаргаад өсгөж байгаа хүн энэ улсад маш том хөрөнгө оруулалт хийж байгаа тул төр нь 20цаас харамлаж суухын оронд амьдралын наад захын хэрэгцээ хангачих цалин, тэтгэмж өгөх хэрэгтэйшдээ.

Боролдой [107.167.109.81] 2019-04-17 10:03:59

Монголын хүн ам хэт олшроод бөөн асуудал болж байхад төрөлтийг урамшуулах хэрэггүй. Машины бөглөрөл үүснэ гэдэг олон машин байгааг харуулж байна, олон машин байна гэдэг олон жолооч байна гэсэн үг. Төрөлтийг энэ мэт урамшуулаад байвал усны хомсдлоос эхлээд бөөн асуудал хүлээж байна.

Зочин [182.160.36.231] 2019-04-17 12:40:14

Hujaa bn

Зочин [202.21.108.217] 2019-04-17 10:17:15

Монголын хүн ам олон болж байж манай улс энэ 2 том гүрний дэргэд оршин тогтноно. МУ-ын хүнийг цөөлнө ч гэх шиг Монгол хүн мөн үү?

Тэнэг толгой [66.181.168.200] 2019-04-17 09:37:02

Энэ Өнөрбаяр, ярьсан нь ард түмний дургүйг хүргэнгүүт өнөөдөр ярьснаа булзайруулж худлаа шааагаа л. Тэнэг толгой.

Зочин [103.10.23.114] 2019-04-17 09:05:34

зөв шүү

Зочин [202.179.24.57] 2019-04-17 08:59:25

Хасах гэж байгаа ингэж худал ярих юу байна. Хасна гэж шууд хэлээч малаа, тэнэг хүшн хуурч байгааюм шиг загнах юм улс төрчид


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.