ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар төрийн ДӨРВӨН алба хаагч яллагдагчаар татагджээ

П.Урнаа / Хууль

ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дуулиан үргэлжилсээр. Одоо ч шалгагдах шатандаа явж байна. Тодруулбал, ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулианы мөрөөр АТГ шалгаж, тогтоох ажлаа хийж буй. Одоогийн байдлаар таван гишүүн шалгагдаж яллагдагчаар татагдах шатандаа явж байгаа.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд буй. Гэвч прокуророос ямар нэгэн тодорхой хариу гараагүй нам гүм байгаа аж.

Нөгөө хоёр гишүүд буюу Б.Ундармаа, Б.Батзориг нарын тухайд одоо хүртэл шалгагдаж дуусаагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм.

Тэгвэл тэдний араас төрийн албан хаагчид болох дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон байна. Тодруулбал,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат,

-“Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр,

-“Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга,

-“Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэдийн онцлогдоод эхэлсэн юм.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан. Мөн түүнд хилийн хориг ч тавиад байсан юм. Тэгвэл ийнхүү АТГ-аас хэргийг шалгаж, яллагдагчаар татахаар болсон бололтой.

Мөн “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярыг ч яллагдагчаар татахаар болсон байна. Тэрээр “Булган буудайн түрүү”, “Наму дэвжих” ХХК-иудыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас худалдаж авсан гэгдэж буй. Гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Ш.Мөнхбаяр дээрх хоёр компанийг анхнаас нь үүсгэн байгуулсан байгаа юм. Энэ бүхний учир холбогдол удахгүй шалгалтаар тогтоогдох биз ээ.

-ЖДҮХС-ийн зээл авахад нөлөөлөөгүй, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гишүүдийн тоо нэмэгдээгүй хэвээр байна-

ЖДҮХС-аас зээл авахад нөлөөлсөн хэмээн хардагдаж байсан нэр бүхий 15 гишүүний буруугүйг тогтоож, хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Тодруулбал, тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэсэн үг юм.

ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг, иргэд олон нийтийн яриад байгаа шиг ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс АТГ ажиллаж байгаа гэв. Энэ хүрээнд зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталж буй.

Улмаар шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсныг одоогоор тогтоогоод байна. Хэрэв төсөл нь шалгараагүй бол яагаад шалгараагүй вэ, шалгарах боломж байсан уу, шалгарсан бол тус сангийн журам зааврыг зөрчиж, албан тушаалтанд нөлөөлж авлига, хээл хахууль өгч хамрагдсан уу гэдгийг ч мөн шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.162] 2019-04-22 04:06:40

УИХ-ын гишүүд нараа шүүгээч задарсанаас нь эхлээчээ.

Irgen [103.14.38.134] 2019-04-22 03:52:30

ЖДҮ авсан УИХ ын гишүүдээ шалгаачээ. Тэд ийм зүйл хийж байхад бусадтай нь юу ярьх вэ дээ. Улс орон жижиг дунд үйлдвэрээр хөгждөг байтал МАНАЙД БОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД НЬ ӨӨРСДӨӨ ЭНЭ МӨНГИЙГ ХУУ ХАМЧИХДАГ. МОНГОЛ УЛСЫН ТӨР ШУДАРГА ЁСЫГ ЭХЛЭЭД ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭСЭЭ ЭХЭЛМЭЭР БАЙНА.

ЖДҮ-ЧИНГҮҮД БҮГД ЗАЙЛАХ ЁСТОЙ [202.179.26.74] 2019-04-21 04:13:22

ЖДҮЧИДЭЭ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ ГЭЭД БАЙНА. ОЙЛГОЖ БАЙНА УУ. ЮУН ЯАСАН 4 ХҮН . НААДУУЛЫН ЧИНЬ 3 НЬ ХУВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРЛУУД БАЙНА ШД. ҮХСЭНЭЭРЭЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙДЫМ.

Зочин [103.212.118.57] 2019-04-19 12:08:09

эрхэм гишүүн таны ач хүү охин шиг мянга мянган хүүхдүүд өлсөөд уйлж байгааг төсөөл дөө хэрвээ амьдрал гадарладаг бол. хоолыг нь хэн булаасан бэ . та эрхэм гишүүн та .

Зочин [103.212.118.57] 2019-04-19 12:00:36

бүгдий нь шоронд

Зочин [103.212.118.57] 2019-04-19 11:58:27

үеийн үед үрийн үрд сургамж болохоор шийтгэх хэрэгтэй

Зочин [122.201.31.129] 2019-04-19 10:45:53

Яагаад 4хөн байгаа юм. Бусад нь уснаас хуурай гарчихсан юм уу ялангуяа их хурлын зг-н гээд хэдэн боть ном болохоор хүмүүс байгаа л гээд байсан

зочин [66.181.161.73] 2019-04-19 06:09:39

52 оос 4 ыг хасаад 48 гишүүн үлдэнэ тэд нарыг шалгана биз дээ

ТӨРИЙН АЛБА [202.131.228.131] 2019-04-19 06:03:07

КОМПАНИЙН ЗАХИРАЛУУДЫГ ТӨРД БИТГИЙ ГАРГА. ТЭД ТӨРИЙН АЛБА ХААГЧ БИШ.

Зочин [64.119.23.111] 2019-04-20 01:23:34

УИХ-ын хуралд компанийн эзэн, бөгөөд онцгой хамааралтай хөрөнгөтөн оруулах шаардлагагүй тэд хэзээ ч ард түмэн,эх орны хөгжил бодохгүй шүү дээ.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-04-19 11:15:51

Энэ чинь л хамгийн зөв Компаны захирал төрд гараад ирхээр эдийн засаг эрх мэдэл хоёр нэг ширээнд сууж ашиг сонирхолоороо нэгдэж Монгол төр луйварчин хулгайч нарын төр болоод байгаа юм Үүнийг би болгож амьдруулаж байгаа байгуулаг бол нам нэрээр нэгдэж сэм хуйвалдсан хулгайч нарын бүлэглэл нам хэмээх байгуулаг юм

ЖҮДИ [202.131.228.131] 2019-04-19 06:01:30

ЖҮДИС - АЛЬ САН ГЭСЭН БЭЛЭН МӨНГӨ ӨГДӨГ ГАЗАР. ЭНЭ 65-МАН-ЫН БҮГД АДИЛХАН.

зочин [122.201.23.84] 2019-04-19 05:41:53

УИХ-ын гишүүдийг болохоор халдашгүй байдал нэрийн дор зүгээр орхиод жирийн албан хаагчдыг шоронд хийж, туг тахиад ЖДҮ-ийн хэргийг дуусгавар болгох юм байна л даа

Зочин [103.10.23.116] 2019-04-19 11:17:45

Гэшүүд нөлөөлсөн бол наад хүмүүс чинь өөрийн толгой дээр ирхээр хэлэхгүй яаах юм Дэмжнүү гэж бичэг өгөх нь гэшүүний сонгоч нарыхаа өмнө хүлээсэн үүрэг

зочин [202.126.89.161] 2019-04-19 03:48:58

Компаний захирлууд яахаараа төрийн албан хаагчид болчихдог юм энэ сэтгүүлч нар үнэхээр чадваргүй боловсролгүй болжээ

Зочин [103.10.23.116] 2019-04-19 11:27:58

Нам дагсан бөхс долоож албан тушаал эрх мэдэл мөнгө горьдсон захирлууд төрийн албан хаагч болно шүү дээ тэд өөрийгөө ямар ч компангүй хэмээн мэлзэж өөрийн конпана өөр хүний нэр дээр жилжүүлэж зальддаг юм ард өөрөө бүх ажилыг нь амжуулаад сууж байдаг юм Их хэжээний мөнгийг нь авсан нам мэдсэнч мэдээгүй мэт өмгөөлөөд хамгаалаад байдаг юм

иргэн [192.82.66.152] 2019-04-19 03:26:06

Шударга шалга сайд гишүүдэд хариуцлаг хүлээлгэ.Баримтгүй ажил гүйлгээ хийлгэдэг эрхэмүүдэд хариуцлага тооцож олонд ил болго.

иргэн [202.9.43.37] 2019-04-19 03:24:01

Бсад нь яасан вэ?бараг бүгд авсан байсан.төлсөн ч гэсэг хариуцалга байх хэрэгтэй.тийм мөнгө тэр дорно төлөх мөнгө хүнд бараг боломжгүй яагаад!!!!!!!!!?????????????

Зочин [202.126.89.227] 2019-04-19 02:54:19

Жараахайнууд торонд үлддэг Aкулууд мултардаг хаанахын ёс вэ. Tэр бол монголын ёсоо гэж.

Зочин [103.10.23.116] 2019-04-19 11:30:46

Хулгайч хулгайчаа барих уу даа Хэн хэнийхээ хулгай луйварын барьцаанд байдаг хүмүүс болоод С Баяр С Сайханбэлэг Т Бадамжунай Ходын газарыг зарсан М Энхболд хуулийн гадуур яваад л байна өөр бас олон хүн би

Зочин [66.181.179.93] 2019-04-19 05:16:08

луйварчидын ёс

ЖҮДИ [202.131.228.131] 2019-04-19 02:02:54

ЖҮДИС. ГЭГЧҮҮДИЙГ БОЛЬЧООЧ. БАНКАНД Л ӨГӨХ.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.