Монголын “The Hu” хамтлагийн дуу “BILLBOARD”-ын шилдэг рок дууны жагсаалтад багтлаа
Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Billboard-ын “Hot Rock Songs” анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгджээ. Тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр дуу гаргаад байна. “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.
Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байна. “Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт оржээ.
АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна. “The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байгаа юм.














































.jpg)







.jpg)


.jpg)













М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ