Н.Төгсцогтын ээлжит тулаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогдлоо.
2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Н.Төгсцогт 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс есд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан билээ. Нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.
Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулаан нь хойшлогдон тавдугаар сарын 18-нд Нью Йоркийн Брүүклин дэх “Barclays Center”-т явагдахаар болжээ. Иймээс Н.Төгсцогт гавьяатын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа аж.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:39
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:38
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:24
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:23
Фэн [203.91.115.39] 2019-04-30 02:01:26
Аваргыг ялж аварга болдог юмаа дүү минь Хичээгээрэй чи чаднаа
Zochin [73.97.93.134] 2019-04-27 07:34:48
Odoo bolnoo toogii ,chi nam avhuulna, dahij serehguigeer
Галдан [66.181.188.182] 2019-05-09 02:04:54
Бүү хараа. Адилхан монгол хүн байж
Hulgaich aa [162.229.188.40] 2019-04-27 05:19:08
Dandaa hunii bichsen yum hulgailj tavihiin, eh survaljiig ni yadaj tavichij boldoggui yum uu!!!!!
зочин [66.181.178.50] 2019-04-25 08:51:57
Бэлтгэл сургуулалтаа маш сайн хийгээрэй хурд дутаж харагдсан дүү хүүд анхааралдаа аваарай.
Зочин [73.95.135.96] 2019-04-25 04:39:33
Сая нэг Вьетнамд ялагдсан юм бишүү.
Галдан [66.181.188.182] 2019-05-09 02:04:23
Тэр чинь Нарантунгаа холимог тулаанд. 14 насаар дүү хүүхдэд хөлний гэмтэл нь сэдэрч ялагдсан. Төгсцогт бол боксчин Сэтгэгдэл бичихийн тулд анхан шатны мэдлэгтэй байвал зүгээр
0000 [103.10.23.116] 2019-04-25 07:42:33
Тэр чинь Төгөсцогт биш Холимог тулаанд Нарантунгалаг аваргын бүсний төлөө тулалдаад хөл нь гэмтсэнээр ялагдсан юм
Зочин [202.131.225.197] 2019-04-25 04:34:35
Gay Russell тай тоглох арай эрт санагдсан даа...