Улсын чанартай наадамд монгол адуу уралдуулж шударга наадах боломжийг уяачдад олгоно гэв

М.Амаржаргал / Спорт

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр /2019.05.10/ мэдээлэл хийлээ. Уг хурлаар холбооны баримтлах чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Өнөөдрийн хэвлэлийн хуралд “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” Төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Жамбын Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн нарын гишүүд оролцлоо. Уг холбооны анхны хурал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болжээ. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Ардын их хурлын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ж.Гомбожавыг сонгосон байна.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны гол зорилго нь монгол адууг цэвэр үлдээхэд анхаарах аж. Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж буй улс, бүсийн наадамд монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулж, маргаан их гарч буй билээ. Харин улсын чанартай наадамд зөвхөн монгол адуу уралдуулснаар уяачид шударга наадах боломж бүрдэнэ. Үүний тулд уралдах морьдыг ялгах, үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулах бүртгэл ажлыг идэвхтэй хийхээр төлөвлөжээ. Мөн морин тойруулгатай болох ажлыг бусад холбоотойгоо хамтран хийхээр болсноо хэлсэн юм.

Нэг наадамд эрлийз гэж ороод, нөгөө наадамд монгол адуу гэж давхидаг явдлыг цэгцлэхээ Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдэгдлээ. Уг холбоо уяачид, малчдаас гадна адууны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэжээ. Одоогийн байдлаар тус холбооны тэргүүлэгчдийн тоог 108 байхаар тогтоосон бөгөөд 46 нь сонгогдоод байгаа аж. Тав болон зургадугаар сард Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны дараагийн хурлаа хийхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.213] 2019-05-13 07:53:37

УЛСТӨРЧИД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРАА МОРИНИЙ ХОЛБООНООСОО ЗЙЛУУЛАХААС ЭХЭЛ. ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮҮҮ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ. АРД ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ИХ АМАР АМГАЛАН БАЯР ЦЭНГЭЛИЙГ ХЭДХЭН БҮДҮҮН ДАРГА НАРЫН ЗАВХАЙ ЦЭНГЭЛ ЯВГАН ЗУГАА БОЛГОСОН

irgen [202.9.42.130] 2019-05-12 02:17:15

монгол морьдыг биерхүү том болгох хэрэгтэй , улам л давжаарааад жижигрээд байна даа , 20 жилийн дараа илжиг шиг болох вий

зочин [64.119.24.238] 2019-05-10 15:02:23

наадмын комисс нэг юманд анхаармаар байна энэ уралах морьдоос допинг сэргээшийн шинжилгээ авмаар байна уяачид янз бүрийн бодис тариад уралдуулж байна энийг хянах хэрэгтэй байна жири

zochin [202.179.24.92] 2019-05-10 12:33:26

xucdag golio be

Зоч [66.181.161.101] 2019-05-10 12:12:04

Бидний уламжлал, соёл ч гэсэн 21-р зууны, шинэ үеийн улс шүү. Хурдан морины уралдааныг өөрчлөх цаг нь болсон. Энэ түрүүнд хүүхдээр нааддагаа болие. Хүний учир мэдэхгүй хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдард ямар их аймшигтай харамсмаар хор уршиг ирдэг юм бэ гэдгийг тэд насанд хүрсэн хойноо л ойлгоно. Бибээр хар багаасаа хурданы морь унасан. Биеээрээ мэдэрч, олон жил ажигласан багш хүний хувьд үүнийг бичиж байна. Одоо би хүүхдээр морь унуулах нь бүү хэл морь уяахаа ч болисон


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.