МАН: "Монгол Улс -Нэг тойрог" хэлбэрээр сонгууль явуулах нь зүйтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ѳнѳѳдѳр гурван асуудал хэлэлцсэн байна.
Тодруулбал,
НЭГДҮГЭЭРТ, Захиргааны ерѳнхий хуульд оруулсан ѳѳрчлѳлтѳд Ерѳнхийлѳгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.
ХОЁРДУГААРТ, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрх дууссантай холбогдуулан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Баясгаланг УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшүүлж, бүлэг дэмжсэн байна.
ГУРАВДУГААРТ, Сонгуулийн тухай хуулинд оруулах нэмэлт ѳѳрчлѳлтийг хэлэлцсэн байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлѳх замаар "Монгол Улс цаашид тогтвортой хѳгжихийн тулд эрх барьж буй нам давуу эрхээр хуулиас ѳѳрчилдѳггүй байх" асуудлыг чухалчилсан гэж тодотгов. Тиймээс цаашид "Монгол Улс -Нэг тойрог" хэлбэрээр сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
-ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ БАЙР, СУУРЬТАЙ БАЙГАА-
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Улс-нэг тойрог гэсэн хэлбэр манай улсын хууль тогтоомжид хэр нийцэх вэ?
-Ѳмнѳ нь ийм хэлбэр яригдаж байсан ч техникийн боломжгүй гэж үзсэн. Тиймээс нэг иргэн нэг хүнийг дугуйлах саналыг ажлын хэсэг дээр ярьж байгаа. Ер нь мѳнгѳний хүчин зүйлээс ангид сонгууль явуулах том боломж гэж гаднынхан зѳвлѳдѳг. Иргэн саналаа ѳгѳхдѳѳ сонголтоо хийчихээд ирнэ. Тэгээд л шууд зурчихна гэж тооцоолж байгаа. Дѳрвѳн жил тутам хуулиа ѳѳрчилдѳг байдлыг эвдэр ёстой гэсэн саналууд учраас ийм тѳсѳл орж ирж байгаа. Хаврын чуулганаар тѳслѳѳ ѳргѳн барьж, намрын чуулганаар батална гэж тооцоолж байгаа. Сонгуульд оролцож байгаа 500-700 нэр дэвшигч байдаг. Тиймээс зохицуулалт хийх боломжтой гэж үзэж байгаа.
-Нэрсийн жагсаалтыг хэрхэн хийхээр тооцоолж байгаа вэ?
-Жагсаалтыг энгийн байлгах туршилтууд хийж байгаа. Зохицуулалт хийх боломжтой гэж харж байгаа. Нэг хавтгайд улс тѳрийн намууд нэр дэвшигчээ байрлуулна. Түүнээс аль нэг улс төрийн намаас нь нэр дэвшигчийг дугуйлна. Хуулиараа эхний 76 хүнийг парламентад суулгана гэсэн үг.
-Сонгуулийн үеэр сошиал орчинд хяналт тавих уу?
-Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чѳлѳѳнд халдаж болохгүй. Гэхдээ хуурамч хаягаас ханддаг байдалд хязгаар тавихаас ѳѳр аргагүй байгаа. Фэйсбүүк компани Сонгуулийн үеэр хамтарч ажиллахаар санал тавьсан. Тус компани улс орны сонгуулийн тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэхэд анхаарч, хэлтэс үүсгэн ажиллаж байгаа юм билээ.
-Нѳхѳн сонгуулийн талаарх цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн үү?
-Хэлэлцээгүй. Бүлэг УИХ-ын 42-р тойрогт нѳхѳн сонгууль явуулна гэж байр сууриа нэгтгэсэн. Энэ байр сууриа хадгалах болов уу.
Сэтгэгдэл
Зочин [202.21.126.30] 2019-06-05 00:32:47
Зөв хувилбар байх аа. Гэхдээ 1 сонгогч 1 л хүний нэрийг дугуйлна гэдэг буруу болов уу. Ядаж 3-5 болгох хэрэгтэй
p [73.181.73.133] 2019-06-04 01:03:59
Yaj ch songuuli yavuulaad eh ornoo gesen setgelgeegui zugeer huvidaa mongo idie gesen humuus garval hereggui shdee....Tiim bolohoor l mongol uls hichneen songuuli yavuulaad heden ch zasgiin gazar ogtsrood oorchilogdoj saijirch bgaa zuil ogthon ch bhgui bna shdee....Nogool neg ner devshigddeg heden humuus bie bie niihee ikh baga idseniig gaihsaar btal tsag higatsaa nisej bna
Galaa [119.40.103.6] 2019-06-04 00:56:47
Songogch mandatiin toogoor sanal ogoh yostoi shuu Ulaanbaatariihan 20 sanal ch ogch boloh yum
Зочин [66.181.161.98] 2019-06-03 22:18:14
Зөв зөв мөнгөнөөс ангид сонгууль болно хуучин гишүүдииг сонгохгүй ээ бүтэн нэртэй хүн бхгүй
Яамарч байсан адил та нарыг сонгохгүй. [64.119.24.108] 2019-06-03 17:29:40
Гажиг
зочин [202.126.88.41] 2019-06-03 14:55:39
ман ынхан хужаа санаа агуулж өөрсдөө дахин сонгогдох гэж байна
Zochin [172.58.43.157] 2019-06-03 13:58:08
Niilj suuchaal tov tsarailaal hiisen buteesen yumgui baij hudlaa tsaas erguuleel ,hooson guilagchin baij henii toloo yum be? Ter 1 gichii,bie l uneldeg baih
Zochin [202.126.89.19] 2019-06-03 13:09:49
Hen ih mungu taraana ter songogdoh yum bna zuv ch yum uu bayachuudiin mungiig yadarsan ard tumend hurteeh arga bna
Зочин [182.160.32.163] 2019-06-03 12:00:13
MAN iim huuli gargabal jinhene eh oronch nam gsn ug!! Gehdee medehgui ene 76 yah bol??!!
Цэдэн [66.181.169.162] 2019-06-03 10:29:18
Зөв санаа байна,дундуур нь хор найруулчихгүй болшүү
зѳв [122.201.24.97] 2019-06-03 12:26:27
маш зүйтэй .жинэхэнэ чадалтай улс гарах болно.нэг хүний нэр зурах арай цѳѳн шүү. багадаа 3-5 хүний нэр зуруулаачээ. тоолоход 1 ч 5 ч адилхан..нэр дэвшигчдийг намаар биш цагаан волгойн дараалалаар бичих ёстой. .мѳн бие даагчдийг тоонд хүрвэл нийлж бүлэг байгуулж болно гэх нь зѳв. .уих.ын гишүүнд 45.аас насны хүн нэр дэвшүүлэх эрхтэй бх
Зочин [103.26.193.142] 2019-06-03 10:03:32
Английн анхны сонгуулийн хувилбар юм болов уу иргэд мэдээж маш идэвхитэй оролцох болов уу? Нэрс дотроо нутгийн гишүүдээ хайж л манаргахгүй болч болох л байх
Сми [66.181.161.38] 2019-06-03 09:58:34
Маш зөв.тэгэхгүй бол Ажнайн Батэрдэнэ мэтийн малнууд хулгайлсан мөнгөөрөө санал луйвардаад их хуралд шургалаад ордог.орчоод хэлгүй дүлий кандилиара царайлаад нүд нь хөдлөөд мал шиг суугаад ямар ч нэмэргүй.зүгээр л шоронд орохоос зугтаж л бгаа юм. Мал
Иргэн [202.179.31.77] 2019-06-03 09:03:56
Энэ маш зөв санаа Иим л юм дутагдаад байсан Жижиг тойргоор сонгох дээр нутаг нуга жалга довны үзлээр сонгогдоод сонгогдмооргүй. юу ч мэдэхгүй боловч мөнгөтэйнөхдүүд нутгын хүн гэдэг сонголтоор сонгогддог Тэгээд л төсөв батлах дээр тойрог тойрогтоо мөнгө хувиарлах тэмцэл болж улс орны бодлогоор төлөвлөсөн ажлууд мөнгөгүй үлдэж хойшлож төсвиин хэдэн төгрөгииг хаа сайгүй сум багаар хэрэгтэй хэрэггүй юманд тараагаад цацчихдаг. Улс орны ниит ард түмэнд ашигтай том төслүүд мөнгө олдохгүй зогсчихоод хөгжил авчрах мөнгө олох ажлууд хии хоосон яриа болоод өнгөрдөг Алиин болгон нутаг нуга нэрээр төсвиин хэдэн төгрөгөөрөө тоглохов УИХ гишүүн бүхэн нэг нутгаас биш ниит ард түмнээс сонгогдвол УИХ ын гишүүдэд ч улс оронд ч маш хэрэгтэй УИХын гишүүн ч хэсэг хүнии төлөө биш ниит ард түмнии эрх ашгын төлөө ярих болно Харин УИХ ын гишүүдииг эргүүлэн татах гаргалгааг оруулж өгөх хэрэгтэй ЭНЭ БОЛ МАШ ЗӨВ
Иргэн [202.126.89.191] 2019-06-03 08:51:16
Сонгуулийг 1 тойрог болгоно гэдэг чинь ёстой зөв санаа шүү, Тэгвэл Гишүүдээ та нараас 1 салж яс амардаг болуу гэж бодох юм.
Зочин [202.179.31.101] 2019-06-03 07:27:01
oron nutag ch gesen 1 toirogtoi bh heregtei
машка [66.181.161.42] 2019-06-03 07:24:27
маш зөв хэн ингэж сэдэвээ
уншигч [119.40.98.162] 2019-06-03 07:23:08
76 хүний нэр дугуйлах юмуу
Зочин [124.158.111.6] 2019-06-03 07:16:34
500 хүн нэр дэвшээд л түүнээс эхний 76 хүнийг сонгоно гэдэг хамгийн зөв сонголт байх..
Зочин [103.26.193.105] 2019-06-03 07:16:24
ТОМ ТОЙРГИЙН тухайд МАН-аас гарахааргуй санал гаргаж ... Харин НАМЫН нэр дугуйлна гэж МАН ГОРЬДЛОГО "- оо Иилэрхийлж ... Ард тумэн намаас залхсаан , хунээр сонгууль явуулана , сонголтоо оорсдоо хийнэ , сурталчилгаанд " НАМТАРААС ( 3. уеийн ) оор нэгч зуйл сонирхохгуй гэж " нууцаар " тохирцгооно шуу , СОНГОГЧИД ОО ...
Зочин [202.9.43.234] 2019-06-03 07:07:59
Xeden odor sanal xuraax ve, 1 odort l lav bagtaxgvi. Mash olon xvn xvchingvi bolgonshdee. Ayagvi bol daxix yum bolox bii!
Зочин [119.40.103.6] 2019-06-03 06:46:43
1. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Эс тэгвээс 60 тэрбумын ажиллагаа үргэлжилж төрийн албаар нам тоглох нөхцлийг бүрдүүлсэн байна. МАН-ын шуцдрага гишүүд яасан бэ?? 2. Монгол улс- нэг тойрог байх санал болох л юм даа. Сонгуулийн пропоциональ хэлбэр, жижиг 76 тойрол хоёр л монгол хэрэггүй дээ.