Иргэн Б.Батдэлгэр: Дээд шүүхийн шүүгч нар 7-9 дүгээр сарын дунд үе хүртэл амардгийг болиулмаар байна
-УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАР ОГЦРОХГҮЙ БОЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА-
Шударга шүүхтэй болох, шүүх байгууллагын шинэчлэлтийг Дээд шүүхээс эхлэх ёстой гэдгийг Иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн. ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулахыг шаардан энэ сарын 25-наас жагсаал цуглаан хийж эхэлсэн. Тэд баасан гариг буюу энэ сарын 28 хүртэл жагсаал хийх бөгөөд энэ хугацаанд Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Энэ талаар жагсаал зохион байгуулж буй иргэн Б.Батдэлгэрээс тодруулга ярилцлага авсан юм.
-Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардаж жагсч байна. Энэ жагсаалыг яагаад хийх болов?
-Иргэн Б.Батдэлгэр гэдэг хүний эрх ашгийг хөндсөн учраас энэ жагсаалыг зохион байгуулж байгаа. Барилга угсралтын “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал хүн. 2013 онд “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьснаас хойш болж эрүүгийн хэрэг болон захиргааны хэргийн маргаанууд үргэлжилсэн. Эрүүгийн хэргээр чанар муутай хогийн новшийн барилга барьсан гэх шалтгаанаар анхан болон давж заалдах шатны шүүх намайг гэм буруутай гэж ялласан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийсэн байна гэж үзсэн. Гэвч Дээд шүүхээс цагаатгасан. Намайг эрүүгийн хэргээр чанар муутай барилга барьсан гэж буруутгасан мөртлөө нөгөө талдаа чанартай сайн барилга болоод улсын комисс хүлээгээд авчихсан байдаг.
-Улсын комисс “Сант” сургуулийн барилгыг хүлээж авахдаа танай компанийн биш өөр компанийн нэр дээр хүлээгээд авчихсан байдаг билүү?
-Тийм, “Сант” сургуулийн барилгыг Улсын комисс хүлээж авахдаа “Голомт констракшн” гэдэг компанитай хуурамч гэрээ хийсэн байдаг. “Голомт констракшн” ХХК тухайн барилга дээр ширхэг ч тоосго өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй л газар. Энэ компанитай хуурамч гэрээ хийгээд Улсын комисст хүлээлгэж өгөхдөө манай компанийг оролцуулаагүй. Энэ асуудал ерөөсөө хууль зөрчсөн учраас Нийслэлийн засаг дарга болон Ерөнхий сайдад гомдол гаргасан. Ерөнхий сайд “МХЕГ-ыг энэ асуудлыг шалга” гэсэн үүрэг өгсөн. МХЕГ “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээн авсан үйл ажиллагаа Монгол Улсын хууль дүрэмд нийцэж байна уу гэдэгт дүгнэлт гаргаж шалгах ёстой. Гэтэл МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Сант” сургуулийн талд үйлчлээд ажлаа зогсоогоод дүгнэлтээ гаргаагүй юм. Шалгалтын ажиллагааг бүрэн дуусгаагүй мөртлөө дүгнэлт гаргасан.
-Хоёулаа гол асуудлынхаа талаар ярилцъя. Өмнө нь та ганцаараа ихэвчлэн жагсч эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Энэ удаагийн жагсаалд ТББ-ууд нэгдсэн байна. Та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Иргэн миний бие энэ жагсаалыг зохион байгуулж байна. УИХ-ын таван гишүүн болон МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, ТББ-ууд, иргэд хамтран зохион байгуулж байна.
Нэгдүгээрт: Бидний шаардлага бол Дээд шүүх шударгаар ажиллаж чадахгүй байна. Жирийн иргэний эрх ашгийг хохироож, бүлэглэлийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа учраас Дээд шүүхийн шүүгч нарыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна.
Хоёрдугаарт: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нар долдугаар сараас есдүгээр сарын дунд хүртэл хоёр сарын хугацаанд гурван танхим нь тэр чигээрээ амардаг. Шүүх эрх мэдэл бол Монгол төрийн үйл ажиллагаа. Гэтэл төрийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд ордгоос болж шийдвэрлэгдэх ёстой хэргүүд цуглардаг. Тиймээс тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана. Шүүгч нар нэг нэгээрээ амарч яагаад болдоггүй юм бэ гэсэн шаардлага тавьж байна.
Гуравдугаарт: ШЕЗ-ийн Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон. Энэ бол хууль зөрчиж байна. 2016 онд баталсан ШЕЗ-ийн тогтоолоороо сонгуулийн журмаа баталсан. Гэтэл тэр журамд гурав дахь санал хураалт гэж байхгүй. Хоёр санал хураалт аваад олонхын санал авч чадаагүй бол дахин шинээр эхлэх ёстой. Гэтэл 60 чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэгчээр Т.Мэндсайханыг томилуулахаар гурван удаа санал хураагаад одоо Ерөнхийлөгчид өргөн барьчхаад байна. Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд хууль бусаар томилох гээд байгаа энэ хүнийг битгий батламжаасаа гэж хүсч байна.
Дөрөвдүгээрт: С.Зориг агсны амь насанд хүрсэн гэж ял сонсоод байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллахыг шаардаж байгаа.
-Миний мэдэж байгаагаар та шүүхийн байгууллагаар яваад гурван жил болж байна. Энэ хугацаанд танд бие сэтгэл, эдийн засаг, эд материалын хичнээн хэмжээний хохирол амсав?
-Шүүхийн байгууллагаар яваад зургаан жил болж байна. Бие сэтгэлийн хохирол асар их. Өглөө эрт гэрээсээ гараад л шүүх цагдаа төрийн байгууллага гэж явсаар байгаад л орой гэртээ ордог. Яллагдагч, шүүхдэгч гэсэн нэрээр дуудуулах тийм ч сайхан биш шүү дээ. Шүүхтэй холбоотой асуудал 2013 онд эхэлсэн. Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж тэмцсэнээс хойш гурван жил болох гэж байна.
Миний бие 2365 хоног шүүхдэгч, яллагдагч гэсэн нэртэйгээр гурван зохиомол хэрэгт гүтгэгдэж явлаа. Би прокурорын байгууллагад нэлээд гомдолтой байдаг. Цагдаа нар гурван ч удаа прокурор руу миний хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлсэн. Тухайн үед намайг шалгаж байсан прокурорууд ашиг сонирхлынхоо дагуу “Сант” сургуулийн талд үйлчилж байсан. Гэхдээ миний хувьд шударга үнэн ялна, би чанартай сайн барилга барьсан гэдэг итгэл үнэмшил надад байсан. Үнэн гэж байх л ёстой. Үнэнийг заавал бий болгоно, илчилнэ гэж зориод өнөөдрийг хүртэл тэмцэж явна.
-Дээд шүүхийн шүүгч нар та бүхний шаардлагыг хүлээн авч огцрохгүй бол тэмцлийн ямар хэлбэрт шилжих вэ?
-Бидний зүгээс энэ сарын 25-ны өдөр шаардлага өгсөн. Шаардлага 72 цагийн хугацаатай байгаа. Баасан гаригийн 14:30 минутад шаардлагын хугацаа дуусна. Бидэнд шаардлагын хариу өгөөгүй тохиолдол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлнэ. Дараагийн шатандаа Дээд шүүхийн гадна суулт зарлах, тэмцлийн хурц хэлбэрийг ч сонгож магадгүй. Дээд шүүхийн байгууллага ямар хариу өгөхөөс л шалтгаална даа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:01:18
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:01:18
Иргэн [202.21.124.134] 2019-06-28 04:28:14
Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдогүй гэгчээр сонгууль дөхөхөөр юу хамаагүй солиорч явдаг соотон халтарууд олшрох юм даа хөөрхий!!!
Б.Батдэлгэр [64.119.18.148] 2019-06-29 00:44:15
Мөнгө, эрх мэдэл, танил талтай "Сант" сургуулийн удирдлагуудын хууль бус үйлдлийг хамгаалж, өмгөөлсөн шийдвэр гаргаж байгаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн болон Захиргааны танхимын шүүгч нарт хариуцлага тооцуулахын тулд, өөрөөр хэлбэл өргөсөн тангаргаа зөрчсөн, мөнгөний төлөө МУ-ын хууль дүрмийг уландаа гишгэж буй шаарнуудыг ШҮҮХ ЗАСАГЛАЛаас зайлуулах болно.
Зочин [43.228.129.229] 2019-06-28 01:15:42
Лүндээгийн оронд бас нэг өрөөсөн дугуй Мэндсайхан гарах сурагтай ЯАХУУУУУУ. Хонгил шинээр баригч БАЛИНЧ МЭНДЭЭ орсноор ШЕЗ САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ
K [122.201.24.219] 2019-06-28 01:42:09
Xaa ochij Mendsaixan chin shudarga xvn shvv
Зочин [218.94.128.98] 2019-06-28 00:59:25
Энэ хожгор хулгайч ЖДY гэж хуцаад байсан.ЖДY-чин гишvvдийг шvvxээр оруулахын тулд явбал дээргvй юу. Эсвэл зоос аваад таг болсон уу.
Б.Батдэлгэр [64.119.18.148] 2019-06-29 00:38:22
ЖДҮ-гээр дуугарсны хүчинд ЖДҮ-гийн зээл ЖДҮ-чдэд очихоор болсон бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө авдаг явдлыг таслан зогсоосон юм.
nasaa [66.181.161.33] 2019-06-27 15:39:02
Temtsel zow ba shuuh shydsrga bys neg tsliig barij uilchildeg mongo hunii tsld toriin terguun dhydatga ediig ooroo ehlej bgaa ni sain ba demjij ba tsniig zotigtoi shiidwer gargaj chadlaa smjilt
Зочин [202.179.31.109] 2019-06-27 15:03:48
Өө бүр амар жилийн хамгийн сайхан цагт бусад нь ажиллаж байхад амарсан байдаг гэж үү? Тийм ажлын ачаалал бага байдаг хэрэг үү?
Зочин [59.153.87.56] 2019-06-27 14:13:51
монголын цагдаа нар гэж улстөрчдийн бороохой болсон гөлөгнүүд
Irgen [192.82.64.220] 2019-06-27 10:55:30
Avilga geed baigaa medeed baigaa khmuus khevleliin baga khural khiigeed barimtig delgeech, avsan ugsun geed nugd am uraldaj yarij, bichikh barimtaa uzuuleed yariach yug ni nuguaad baigaa yum. Sain meddeg yum bnasht
зочин [202.21.127.160] 2019-06-27 10:36:10
Дээд шүүхийн Цогт, Идэр, Соёмбоэрдэнэ, Эрдэнэбалсан, Хосбаяр, Зоригт, Алдар нарыг яаралтай огцруулах хэрэгтэй Олон хэргийг шудрага бусаар шүүсэн шүү дээ.
Зочин [66.181.170.215] 2019-06-27 10:20:50
зөвөө зөв. Шүүх хэрэг маргаан авахгүй гэж ялих шалихгүй шалтгаанаар хэрэг буцааж байна. Зөвхөн тэмдэгтийн хураамж Улаанбаатар банкинд тушаасан нь программд харагдаж байгаа бусад харагдахгүй байгаа гэж нэхэмжлэл өгөх гэж 2 удаа тэмдэгтийн хураамж төллөө. Энэ хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа яваад байдаг. Арай ч дээ. Тэгээд тэнгэрийн цалин авч байгаа шүүгч нарын амралтыг хуваарьтай болгоо.
Б.Чимгээ [150.129.141.207] 2019-06-27 10:04:22
шүүх байгууллагын ажилчид үргэлж дарамтанд байдаг тэд маш их ачаалалтай ажилдгийг хэн ч мэдэхгүй үүнийг тэд ѳѳрсдѳѳ л мэддэг
иргэн [192.82.66.152] 2019-06-27 09:12:22
Одоо бүр шүүхрүү дайрдаг болжээ.Энэ нөхөр чинь ЖДҮ-н нөхөр биздээ.Жинхэнэ энэ нөхрийг шалга.Эсвэл хамгийн их но-той.ЖДҮ-г ярихаа больсон.Их мөнгө авсан болоод амаа таглуулсан.Тэгээд өөр зүйлрүү үсчээд байгаа нь энгийн хүн бидэнд харагдаж байхад хуулийнханд бүр илүү уншигигдаж байгаа.АТГ энэ нөхрийг сайн шалга их юм гарна шүү анхааралдаа ав.Ингээд буруу яриад ирэхээрээ л но-той байдаг юмдаа.Өөрийгөө барьж өгч байна даа хуулийнхаан.
Б.Батдэлгэр. [64.119.27.13] 2019-06-27 13:04:46
Уучлаарай. Миний бие ЖДҮ-гээс нэг ч ₮-ний зээл аваагүй бөгөөд харин ЖДҮХС-гаас олгож буй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж, өөртөө болон гэр бүлийн хүндээ зээл авсан явдлыг эсэргүүцэж олон нийтэд дэлгэж, хариуцлага тооцуулахаар хөөцөлдсөн юм. Тэрний хүчинд ЖДҮХС-гаас зээл олгоход олон нийтийн хяналтыг бий болгож, зээлийн хорооны 7 гишүүний 4-ийг ТББ-гаас төлөөлөл оролцдог болсон.
Зочин [150.129.141.207] 2019-06-27 10:14:23
харин тимээ
зочин [202.179.24.52] 2019-06-27 09:08:40
Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Цогт,Шүүгч Хосбаяр,Эрдэнэбалсүрэн нарыг огцоруулахгүйгээр шүүхийн шинэчлэл хийгдэхгүй манан шүүхийн аль шатанд өөрсдийн хүмүүсийг би болгосон тэднийгш бүгдийг зайлуулах хэрэгтэй.тэр мишгийн Батсуурь,Идэр гэх мэтчилэн нөхдүүдийн үйлдэл тодорхой байхад ерөнхийлөгч арга хэмжээ авахгүй байгаад учир байна .Тэд бүгд манангийн шүүгч Хурц ерөнхийлөгчийг барьцаалаад байгаа биш.Баттулга энэ тал дээр арга хэмжээ авч чадахгүй бол түүнийг огцоруулах хэрэгтэй
Зочин [202.21.97.30] 2019-06-27 08:10:07
Ogtsoroh ni zuv. Shuugch nar arai heterhii mash olon irgeniig hohirooj bn. HUviin bank ni hurtel shuugchee hudaldaad avsan bh ni shudarga es uu iim shuugch nar mash olon vii jishee ni Khanbanktai margaldsan hereg bugd Khan bankni tald garch bgaa ni shuugch nar yaaj hudaldagdsan ni haragdaj bn
Ганбаа [103.212.118.208] 2019-06-27 05:58:27
Дээд шүүх намайг цагаатгасан гэх мөртлөө шудрага бус дээд шүүхийн шүүгч нар огцор гэхээр юу гэж ойлгож болох уу
Б.Батдэлгэр. [64.119.27.13] 2019-06-27 13:10:08
Иргэн миний тавьж байгаа шаардлага бол мөнгө, эрх мэдэл, танил талтай "Сант" сургуулийн хууль бус үйлдлийг улайн цайм хамгаалж байгаа "МУДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн болон Захиргааны танхимын бүх шүүгч нарыг огцор" гэсэн юм. Харин "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" болон түүнийг дэмждэг ТББ, иргэд "МУДШ--ийн бүх шүүгч нарыг огцор" гэсэн. Мөн УИХ-ын 5 гишүүн бол "МАНАН"-гийн 8 шүүгчийг огцор, гэсэн шаардлага тавьж байгаа болно.
Naraa [202.9.42.25] 2019-06-27 05:38:36
Ard tumnii kharmaanaas tiim ikh mungu calin gej ichekhgui khumsalchikhaad yaj tegj ikh a arch chadaj baina a...
Зочин [103.14.36.18] 2019-06-27 05:35:57
Маш зөв дэмжиж байна. Ер нь төрийн байгууллагын аливаа нэг ажилтан амарсан гээд ажил зогсдог байдлыг болимоор байна. Тухайн хүний ажлыг хариуцаж авсан ажилтан нь ажлыг тасралтгүй хэвийн явуулж байх ёстой шүү дээ, үүнд ч байгууллагын дарга нь хяналт тавих ёстой.
Зочин [202.9.42.52] 2019-06-29 15:43:03
Зөв өө энэ хүн үнэнии төлөө тэмцэгч шүү Хэлмэгдсэн нөхөр дөө
Irgen [202.126.88.157] 2019-06-27 05:18:19
Huviin heruuulee shiiduuleh gej busdiig buruutgaj yavaa umuudaa zailuul
Б.Батдэлгэр [64.119.27.13] 2019-06-27 13:13:33
Хэрүүлээ шийдүүлэх гээгүй шүү. Надтай холбоотой хэрэг хяналтын шатанд байхгүй байгаа. Шүүхийн шинэчлэл явагдахгүй байгаад, шүүгч нар мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцсэн юм. Миний тавьж буй шаардлага үнэн зөв болохыг МУ--ын Ерөнхийлөгчийн 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх захирамж баталж өглөө.
Болд [203.91.118.180] 2019-06-27 05:13:20
Хувийн өс хонзонгор шүүх рүү дайрахаа боль.Аль ч улсын иргэн шүүх, шүүхийн шийдвэрээ хүндэтгэдэг юм.Шүүх рүү дайрахыг зөвхөн Монголд л харж болно
Зочин [202.9.42.52] 2019-06-29 15:43:18
Зөв өө энэ хүн үнэнии төлөө тэмцэгч шүү Хэлмэгдсэн нөхөр дөө
Б.Батдэлгэр [64.119.27.13] 2019-06-27 13:23:33
Мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгааг олон нийтэд мэдээлэх гэж энэ жагсаал цуглаан хийж байгаа юм. Өнөөдөр миний эрх ашиг зөрчигдөж байгаа ч маргааш магадгүй таны эрх ашгийг хууль бусаар шүүгч нар зөрчихийг байг гэх газаргүй шүү. өөрөөр хэлбэл 2016 оны 08-р сарын 24-нд "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээн авсан үйл ажиллагаа нь МУ-ын Барилгын тухай хуулийн 40, 48-р зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 17.7 заалтыг зөрчсөнийг НМХГ-аас тогтоосон юм.
Зочин [43.228.129.229] 2019-06-27 04:46:32
ШҮҮГЧ НАР БАГШААС УРТ АМРАХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ӨӨРЧЛҮҮЛЭЭЧЭЭ.БАЛАЙЧУУЛ ЮУ ХИЙСЭН ГЭЖ АМРАХЫН.... ХАУС, бренд, нөхөр, авилгаас өөр юм ярих бишдээ тэд
Зочин [202.126.88.146] 2019-06-27 04:24:32
Шүүгч нарыг жагсаалаар өөрчилнө гэж байхгүй.Өлсөад ч нэмэргүй.Алив юм ном журмаараа л болно.Ер нь тэр Батзандан Болд, бас энэ нөхөр шүүх засаглалыг бужигнуулах гээд олон нийтийг хагаралдуулаад байгаа нь нэг л биш.
Зочин [149.202.170.60] 2019-06-27 03:14:55
Энэ нөхөр уржигдар Ерөнхийлөгч Ганзоригийг ерөнхий шүүгч болгоогүй нь буруу, Батсүрэнг томилж эрх ашгийн зөрчил гаргасан гээд sonin.mn-ийн live дээр яриад байсан. Ганзоригийг ерөнхий шүүгч болгох гээд тэмцээд байгаа юм уу?
Б.Батдэлгэр [64.119.27.13] 2019-06-27 13:26:40
Би Ганзориг шүүгчийг цэвэр ариун шүүгч учраас цэц мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэдэг учраас дэмждэг юм. Ерөнхий шүүгч болохыг шууд дэмжинэ.
Зочин [199.249.230.102] 2019-06-27 03:25:57
Naadah chin tegvel Deed shuuhees tetgevertee gardag Urantsetseg, tuunii huu huulichdiin holboonii darga Hunangiin omnoos l jagsaal hiigeed baigaa yum baina shd. Huulichdiin holbooniii page deer Batdelgeriig deed shuuh deer yalahad n bayar hurgeed baisan n iim uchirtai yum baina..
Зочин [124.158.109.140] 2019-06-27 03:04:36
;Саран Дээд шүүхийн шүүгчдийг бүгдийг нь огцруул авилгал хахуул авсаар л бн
За шогтохоо болчих [185.107.47.215] 2019-06-27 02:57:08
Нэг ч өдөр хоригдож үзээгүй гэчихээд Содномдаржаа шиг зовлон амссан юм шиг сайхан ярьж байнаа...
Б.Батдэлгэр [64.119.27.13] 2019-06-27 13:29:21
Чи хийгээгүй 3-н зохиомол хэргийн төлөө 2365 хоног "Яллагдагч, шүүгдэгч" нэртэй явах ямар хэцүү, хүнд болохыг мэдэх үү? Өдөр болгон цагдаа, прокурор, шүүхийн хаалга татах тийм амархан гэж бодож байна уу?
Зочин [202.179.31.77] 2019-06-27 02:54:54
Та нарын тэмцлийг иргэд 100% дэмжиж байгаа эцсийн үр дүн гартал тэмцээрэй дээ,иргэд ч хууль завхаруулдаг,цагаан цаасан дээр хараар яалтчгүй бичсэн хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэдэг илт нэг талд үйлчилдэг шийдвэр гаргадаг нөхдийг нэрсийг нь гаргаад огцруулах хэрэгтэй шүү.Та нартаа амжилт хүсье.
Батдэлгэрийн найз [185.107.47.215] 2019-06-27 02:46:50
Би энэ үйл явдалыг сайн мэддэг хүний хувьд хэдэн зүйл хэлмээр байна. 1. Одоо огцор гээд байгаа дээд шүүхийн шүүгч нар Б.Батдэлгэрийг Сант сургуульд хохирол учруулсан нь үнэн байна, гэхдээ эрүүгийн хэрэг биш байна, иргэний шүүхээр явах нь зүйтэй гээд цагаатгсан. Тэр үед Б.Батдэлгэр шударга шүүгч нартаа баярлалаа гээд уйлж байсан. 2. Өөрийн амьдардаг тойргоос гарсан Ж.Энхбаяр гишүүн Б.Батдэлгэрийн энэ гомдлыг маш их дэмжиж ажилласан, Баасанхүү гишүүн ч бас дэмжсэн. Гэтэл ЖДҮ гээд Ж.Энхбаярынхаа зургийг тавьж байгаад байхгүй болгосон доо. За тэр нь яахав. 3. Сант сургуулийн гадаа улсын шалгалтын өдрүүдийг тааруулж байгаад 50 хүнтэй, чанга яригчтай жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан. Жагсаал цуглаанаа хүүхдүүдийн төлөө хийж байгаа юм гээд хэвлэл мэдээллээр шал тоохгүй ярьдаг. Хүүхдийн эрх, эр хүний жудаг, хэлсэн үгэндээ үнэнч байх тал дээр түй ч байхгүй хаврын тэнгэр шиг хүндээ..
Б.Батдэлгэр [64.119.27.13] 2019-06-27 13:33:15
Чи миний найз биш. Нэгдүгээрт миний бие Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нарыг огцор гэсэн шаардлага огт тавиагүй бөгөөд харин мөнгө эрх мэдэл танил талтай "Сант" сургуулийн эрх ашгийг хууль бусаар хамгаалж байгаа МУДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн болон Захиргааны хэргийн танхимын шүүгч нарыг ОГЦОР гэсэн юм.
Зочин [51.15.80.14] 2019-06-27 03:02:50
Баялаг бүтээгчдийн холбооны 1950, Ноён пицца, ETV-ийн эзэн АНУ-д хаустай баян Даваабаярын бууны нохой. Даваабаяр шүүх дээр ялагдвал энэ хүн гадаа нь жагсаал хийж шүүхийг айлгана. Даваабаяр нийслэл газар өгөхгүй бол энэ өлсгөнгөө зарлана. Цаана нь дандаа наймаа, эрх ашиг, лалрын ашиг сонирхол өөр юу ч биш.
Зочин [150.129.141.250] 2019-06-27 02:32:01
Хувийн эрх ашигаа нэгд тависан шүүгч нарыг хал
уун [64.119.21.161] 2019-06-27 02:28:55
энэ хүн чанаргүй барилга ашиглалтанд оруулсан гээд цагдаад шалгуулаад явж байсан хүн мөн байна даа. тэгээд одоо юу яриад байна аа
Зочин [202.9.42.52] 2019-06-29 15:45:03
Зөв өө энэ хүн үнэнии төлөө тэмцэгч шүү Хэлмэгдсэн нөхөр дөө БАТДЭЛГЭР БОЛ ЗӨВ ХҮН ДЭМЖИЖ БАЫНА
34 [203.91.115.39] 2019-06-27 02:39:35
Хаана жагсаал бна. Тэнд л энэ нөхөр явж бпаг юм бна лэ.
Иргэн байна. [165.84.231.101] 2019-06-27 02:02:01
Иймэрхүү мэдрэл хувийн эрх ашгаа бодсон хүмүүсээс болж шүүгч нар огцрох ёстой юу.
Зочин [124.158.109.140] 2019-06-28 03:18:14
Анхны ардчилсан Ерөнхийлөгч маань Төрийг биш хувиа сайн бодож бай, би дэмжинэ гэдэг үгийг тангараг өргөх ёслол дээрээ онцлон хэлж байсан шиг санагдана. Хэрэв андуураагүй бол дээрхи шүүч нар ардчилсан ерөнхийлөгчийнхөө үгээр л явсан болж таарна шүү дээ.
Танд зориулав [202.131.228.50] 2019-06-27 02:41:58
Хүн бүхэн хувийн эрх ашигтай гэдгийг Үндсэн хуульд ямар нэг байдлаар тусгасан юм шүү
Зочин [66.181.180.251] 2019-06-27 01:58:25
Зөв шүү