Идэр залуу арсланг энэ жил хазайлгах хүчтэн олдсонгүй

Б.БУРМАА / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах энэ хэдэн өдрүүдэд Монголын ард түмэн өнгөрсөн наалмынхаа сонин хачинг хуваалцаж, морьдын хурд, харваачдынхаа цэц мэргэн, бөхчүүдийн бяр, тэнхээ хэр байсныг ам уралдан хэлэлцэв.

-МАРГААН ГАРЧ, НААДАМЧИН ОЛНЫГ ЧИЛЭЭЖ, ЗАЛХААСАНГҮЙ-

Жил бүр л наадмын бөхийн барилдааны үеэр маргаан гарч, хоёр бөхийн маргаан хэдэн цагаар сунжирч, наадамчин олныг залхаадаг, тэвчээрийг нь бардаг байсан бол энэ жил харин цэгцэрсэн харагдсан. Учир нь SPS телевиз энэ жил наадам зохион байгуулах комисстой хамтран төв цэнгэлдэхэд том дэлгэц байршуулж, түүгээрээ бүх барилдааны бичлэгийг хэдэн талаас нь удаашруулсан байдлаар давтаж харуулсан юм. Маргаантай байж болох бүх барилдааныг тэр том дэлгэцээр дахин дахин давтаж харсны үндсэн дээр бөхчүүд нь ч унаснаа хүлээн зөвшөөрч, давсан нэгэндээ урам өгч, насаар дүү нэгнээ үнсэж, унасан нэгнээ өөд нь татан босгож байгаа нь нэн таатай харагдаж байлаа. Та санадаг л байх зарим бөхчүүд давсан хэрнээ унасан бөхөө ёворч, тохойлдож, толгой дээгүүр нь харайж байсныг. Энэ зүй зохисгүй үйлдэл нь монгол хүний, монгол бөхийн ёс жудаг үгүй болох нь гэсэн айдас төрүүлдэг байсан.Наадмын өмнөхөн Бөхийн холбоо нь маргалдаж, байраа булаалдан, нударга зөрүүлж байсан. Энэ жилийн наадам маргаантай, төв цэнгэлдэхэд суулт зарлаж ч болзошгүй байсан ч бөхчүүд маань жудагтай сайхан барилдаж, төр түмнээ хүндэтгэлээ. Цааш цаашдын наадамд ч энэ зохион байгуулалтаараа, маргаангүй наадвал асуудалгүй санагдсан.

-ИДЭР ЗАЛУУ АРСЛАНГ ЭНЭ ЖИЛ ХАЗАЙЛГАХ ХҮЧТЭН ОЛДСОНГҮЙ-

image

Наадмын өмнөхөн нэгэн бөх сонирхогч сэтгүүлчийн бичсэн таавар ёсоор болсныг энд дурдая. Тэрхүү тааварт “Улсын наадамд өндөр цолтнууд дийлж барилддаг энэ цаг үед барилдаж байгаа аварга арслангууд идэр залуу насан дээрээ байгаа тул өөр нэгэн түрүүлэх боломж бараг үгүй юм. Төрийн наадмыг том цолтнууд л магнайлдаг, хааяа нэг доороос цойлох нь байдаг ч энэ жилийн тухайд аварга, арслангаас хол зөрөхгүй наадам болох болов уу гэсэн таамаг дэвшүүлье.” Гэсэн байв.

Наадмын түрүү бөх Хэнтий нутгаас төрж, наадамчин олноо баясгав. Э.Оюунболд арслангийн хувьд түрүүлэх цаг нь болсон байжээ. Энэ жил нэг л өнгө сайтай, хөдөлгөөн хурдан, нэгийн даваанаас авахуулаад даваа авах бүртээ хөнгөн шингэн гүйж, дэвээ шаваа хийгээд л цаанаа л нэг өөр байна даа гэж наадамчин олон ярьцгааж байв. Түүний хувьд Хан Хэнтий нутгаас дархан аваргаа залгаж төрсөн сод хүчтэн. Хорин хоёрхон насандаа төрийн наадамд түрүүлж эцэг эх, элгэн нутгийнхнаа тодоос тод зарлуулж байсан цаг саяхан. Гэтэл түүнээс хойш дөрвөн оныг үдсэний дараа дахин амжилтаа бататгаж, хэнтий нутгаас түүхэндээ төрж буй арав дахь аварга болсон нь энэ. Тэрбээр Хэнтий нутгийнхандаа амласан амлалтаа биелүүллээ шүү хэмээн их л итгэл төгс, бахдалтайгаар хэлнэ билээ. Э.Оюунболдын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд архи дарсанд дурлах болсон гэж нэлээд их хэл аманд өртдөг байв. Залуу хүний давилуун зангаар алдаатай оноотой л амьдарч яваа сураг нь дуулддаг байв. Гэхдээ тэр алдаа оноогоо ухаарч, зүлэг ногоон дэвжээнээ улам хүчтэйгээр эргэн ирж буй гэдгээ энэ өвөл хаврын заалны барилдаануудад харуулсаар байсан нь наадмын зүлэг ногоон дэвжээнээ биелэлээ олов. Тэсрэлттэй, мэдрэмжтэй, ёстой л ир нь хурцлагдсан байгаа идэр залуу арсланг энэ жил хазайлгах хүчтэн олдсонгүй.

image

-АВАРГУУДЫН ДЭЭР ЭРЭМБЭЛЭГДЭХ НЬ ТҮҮНИЙ ХУВЬД ГОЛ ЗОРИЛГО БАЙВ-

Харин үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь муулуулахын заяанд төрсөн гэлтэй, гэвч муулууллаа гээд мууддаггүй, сэтгэл зүй өндөртэй мундаг аварга гэдгээ дахин дахин баталлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч аварга цол хүртсэн билээ. Харин энэ жил амжилтаа бататган үзүүрлэснээр аварга цолтой бөхчүүдээс эрэмбээрээ хамгийн эхэнд жагсахаар болж байна.Тэрбээр энэ наадмаар түрүүлнэ гэж барилдсан ч түүнээс илүү нэг зорилго байсан нь аль болох олон давж, шөвгөрч, аврагууд дундаас чансаагаараа дээш эрэмбэлэгдэх байсан гэдгийг тэрбээр наадмын дараа шагнал авах үеэрээ хэлсэн. Учир нь Ч.Санжаадамба аварга төрийн их баяр наадамд нэг түрүүлсэн хэрнээ хоёр удаа түрүүлсэн Н.Батсуурь аваргын дээр эрэмбэлэгдэж байсныг тэрбээр шударга бус хэмээн эсэргүүцдэг байсан билээ. Намсрайжавын Батсуурь өнгөрсөн жилийн түрүү, шинэхэн аварга. Улсын наадмаас хойш заал танхимд том цолтнуудаас хамгийн ирц сайтай барилдсан нь байх. Тиймээс ч бэлтгэл тун сайн байгаагийн дээр өөрөө барилдах авьяастай. Өндөр мэдрэмжтэй, сэтгэлзүй өндөртэй хүн. Өрсөлдөгч бөхтэйгээ яаж барилдахаа мэддэг. Тиймдээ ч сүүлийн арван жилд хоёр түрүүлсэн бөх түүнээс өөр тодроогүй л байна.

image

image

-ТАВАН НАЧИН, НЭГ ХАРЦАГА ЦОЛТОН ТӨРӨВ-

Энэ жилийн наадмаар шинээр таван улсын начин төрсөн бол нэг улсын начин цолоо ахиулж, улсын харцага цолонд хүрч, нэг аварга цолтон төрлөө.

ШИНЭ НАЧИН:

Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага Х.Гантулгаар тав давж,

Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж,

Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж,

Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ улсын заан Н.Жаргалбаяраар тав давж,

Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням улсын харцага М.Бадарчаар тав давж УЛСЫН НАЧИН болсон юм.

ШИНЭ ХАРЦАГА:

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж, УЛСЫН ХАРЦАГА цолтон болов.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

Дорж [203.91.115.37] 2019-07-17 02:33:14

Монголын ард түмэн сайхан наадаасай билээ?Хэн нэгийг элдэвээр хэлээд хэрэггүй ? Бөхийн энэ балай барьц сонгох энэ тэрийг болиулах ёстой? Хуучин ёс жаягийг дээдлэж уламжлалаа хүндэтгэе?Японы бөхчүүд ялчихаад? сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй даруухан барилдаж байна??Бид бүгд Азийн улсууд ?Европын соёл нь тэндээ байг?Тэр улсууд байнга л хавчин шахаж шүүдэг ?Хэдхэн хоногийн өмнө явагдсан тэмцээнийг хараа биз дээ?Залуучууд аа?Дархан аварга Б,Бат-Эрдэнэ ярилцлагыг 1 үзээрэй?

буриадМонгол [122.201.31.218] 2019-07-16 12:38:26

жаргалсайханы гавалыг хага шаах эсхүл гарынх нь шөрмөсийг таслах хэрэгтэй

Иргэн [139.5.218.221] 2019-07-16 12:27:03

Энэ жилийн наадамд улсын цолтой маш олон бөх арс Ганхуяг Пүрэвдавга грьд Рагчаа д ав Өсөхбаяр авр Санжаадамба нар болон олон бөх худлаа барилдаж ард түмэнээ доромжиллоо цолыг хураах хэрэгтэй Увс хөвсгөл Хэнтийн өндөр цолтой хэдхэн бөх үнэн хүчийг үзэж ард түмнээ цэнгүүллээ ялангуяа Хөвсгөлийн улсын арслан Содномдорж та сайн байлаа ирэх жил түрүүлж Монгол улсын аврага болохыг ёрөөё

Зочин [103.229.122.218] 2019-07-16 07:45:06

ЖАРГАЛБАЯР ЗААН ХҮРТЭЛ МӨНГӨНД УНАЖ МОНГОЛ ТҮМНИЙ НААДАМЫГ ГУТААН ДОРОМЖИЛЛОО .

зочин [66.181.191.76] 2019-07-16 07:09:02

2 мөнх,цэрэнтогтох,хадбаатар аваргууд арлан,заануудыг өөрөөсөө дээшээ гаргадагггүй цолонд хүрэхэд мөн ч их бэрх хүчтэй хүчтэнгүүд байсан даа,одооны аврага гарид арслан харцага заанууд ч чанар чансаа алга шив дээ,бүгдээрээ л аврагаа эхлээд начин цолын авчихсан хэн,түрүүлэх үзүүрлэх ч тааж ядах юмгүй хэн дуртайн түрүүлсэн болдог юм бишүү,энэ дөрвөн аваргууд хатуу шалгууран байсан шүү дээ,одоо хатуу шалгууртай аварагууд алга даа

Зочин [64.119.20.76] 2019-07-16 06:32:12

сайн явахад садан төрөл мундахгүй ..муу явахад муна гадас мундахгүй гэж байгаа юм даа..чадваргүй ардууд ч бол доо.

Зочин [119.40.103.6] 2019-07-16 05:39:31

Naadam saihan bolloo manaihaan

Зочин [64.119.20.76] 2019-07-16 06:32:31

үнэн

Монгол наадам [64.119.16.61] 2019-07-16 04:22:43

Зөнөг тэнэг Балжинням, Мөнх-Эрдэнэ, Өсөхбаяр гэсэн хөгшин дуракууд Монгол наадмыг гутааж гүйцлээ. Үнэн гутамшигтай. Энэ мөлхөх шахсан зөнөг өвөгчүүд болимоор юм.

зочин [203.91.118.180] 2019-07-16 04:58:14

Тэр настай аварга, арслангуудаар чинь дээр үеийн үе тэнгийнхэн бахархаж, хөөрж дурсдаг байхгүй юу даа. мангар минь. Энэ чинь Монгол наадам хэн ч барилдаж болно ш дээ. Хөгшин залуу гэж ялгаж болдоггүй бүгд нэг дэвжээнд гардагаараа сайхан байхгүй юу?

Mongol [2.247.245.170] 2019-07-16 04:37:31

Bitgii solior, Munkhbat avarga, Bayanaa avarga, Damdin avarga, Tserentogtoh Avarguud Ene baitugainasan deeree maadmiin devheend garch barildaj naadamchin olnoo tsenguulj l yavsan yum za. Chi muu nusan taglaa Ene hundtei avarga arslanguudiig barildah uguig n zaadag yum bish!

Зочин [202.9.43.48] 2019-07-16 04:19:30

Жаргалсайхан гардь Мөнхбатын толгой руу их муухай ёворсон доо

gana [182.160.32.21] 2019-07-16 04:05:41

sanjaadamba 2 tvrvvlsen 1 vzvvrlesneer xamgiin deer baina.

Зочин [66.181.183.201] 2019-07-16 06:19:53

1 түрүүлсэн

Ингэхэд Цодномдаржмиа гэж ямар бухнуушка бнаа [202.179.27.105] 2019-07-16 04:01:17

Яг юу гэж бавтансан бэ

Зочин [202.70.37.2] 2019-07-16 03:00:30

Батсуурь Жудаггүй бөх Нутгийн ах аврагаа амалж байдаг тэнэг нөхөр Үлдсэн 5 бөхөөс хэнийг ч амалж болох байсан Шөвөгийн 4 үлдсэн бол даваагаа бодоод амалж болох байсан

зочин [202.131.229.246] 2019-07-16 02:29:48

содномдаржаа муу лалар чамайг түрүүлхийг чинь харнаа гэж ийм жудаггүй нохойн баасаас цолыг нь хураавал таарна ард түмэн сонсоогүй гэж бодсон байх даа

Зочин [150.129.141.50] 2019-07-16 02:13:24

нэг хачин юм тэр оддын бэсрэг наадам гээчээ боливол ямар вэ.. ямар хошин шогийн гэж нэг гажиг юмнууд л ОД БИШ шүү,,, бөх д заавал хошин шог түрүүлэр ёстой бсан юмуу,,, тэр хөтөгч гэж нэг тожгор хэрэг алгаа.. ОД гэдэг чи нь арйа өөр хүмүүс бх ёстой биз дээ..ТВЭЭР ХОШИН ШОГ ГЭЭ Л НЭГ ХЭРЭГЙҮ ЮМНУУД ГАРАХААА БОЛЬ

Иргэн [119.40.98.106] 2019-07-16 07:39:03

Хошин шогчдийн эсвэл алиалагчдийн наадам гэвэл арай ойртох болов уу? Өррсдийгөө ОД гэхээсээ ичдэггүй юм байх даа. Ер нь Монголд ОД байдаг юм уу? Хэн байхав, Хэлээд өгөөч

Зочин [150.129.141.50] 2019-07-16 02:10:25

ОЮУНБОЛД Ч САЙХАН БАРИЛДДАГ ХУУДУУГҮЙ ХҮҮХЭД ЮМ БИЛЭЭ,,, БАЯР ХҮРГЭСЭН


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.