Харилцан буулт хийхийг АНУ, БНХАУ-д уриалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Дэлхийн эдийн засаг улам бүр саарч байгаа энэ үед худалдааны яриа хэлэлцээндээ харилцан буулт хийхийг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АНУ болон БНХАУ-д уриалсан байна. А.Меркель худалдаа, эдийн засгийн хурцадмал байдал болон улс төрийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буйг Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагуудтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэрэмжлүүлсэн байна.

“Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны худалдааны нөхцөл байдал тогтворгүй байна. Талууд харилцан буулт хийснээр тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна. Энэ нь тодорхойгүй байдлыг бууруулахад ихээхэн нөлөөлнө” гэж ХБНГУ-ын Канцлер хэлжээ.

АНУ, БНХАУ-ын худалдааны хурцадмал байдлаас гадна Их Британи Европын Холбооноос гарахтай холбоотой тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж А.Меркель онцолжээ.


Сэтгэгдэл

зочин [112.72.12.5] 2019-10-04 10:17:25

эх сурвалжаа тавиач ээ! гадаад, дотоод ямар эх сурвалжаас авсан мэдээ вэ?

Зочин [202.9.45.244] 2019-10-03 15:50:00

Америкчууд ингэж байгаад лараа нь яах тухайгаа аль хэдийэ төлөвлөчихсөн байгаа. Ирээдүйг олон жилээр төлөвлөж ажилладаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.