Жагсаал, цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглоно

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонконг хотод дөрвөн сарын турш иргэдийн жагсаал тэмцэл өрнөж байгаа. Тэгвэл тус хотын захирагч Кэрри Лам дэг журам тогтоохын тулд нэгэн онцгой хоригийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Энэ нь олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр иргэдийг нүүрэндээ баг зүүхийг хориглох журам юм. Хонконгчууд тэмцлийнхээ үеэр өөрийгөө таниулахгүйн тулд баг зүүх, нулимс асгаруулагч хийнээс хамгаалахын тулд утааны баг зүүх, резинэн сумаас хамгаалахын тулд нүдний хаалт, дуулга хэрэглэж байгаа.

Энэ бүхнийг хориглосноор тэмцлийн эрчийг бууруулна гэж Кэрри Ламын засаг захиргаа тооцож буй бололтой. Шинэ журмыг гаргахдаа Британийн колоничлолын үеийн онц байдлын тухай хуулийг үндэслэх юм байна. Уг хуулийг сүүлийн хагас зуун жилд ганц ч удаа хэрэглээгүй гэдэг. Шинэ журам Баасан гарагийн шөнө дундаас эхлэн хэрэгжиж эхлэх тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Журмыг зөрчсөн этгээд нэг жил хүртэл хугацаагаар хоригдох, эсвэл 250 мянган хонконг долларын торгууль хүлээх шийтгэлтэй болох гэнэ. Өнөөдөр өглөө Кэрри Ламын засаг захиргааны бүрэлдэхүүн төв байрандаа хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн байна. Үдээс хойш Хонг Конгийн захирагч хэвлэлийн бага хурал зарлаж, шинэ журмыг танилцуулах төлөвтэй байгаа юм.


Сэтгэгдэл

Ботокс [202.21.109.126] 2019-10-05 08:58:57

Жагсаалд оролцох бүрийн дараа гоо сайхны мэс засал хийлгээд л байж дээ.

Зочин [103.212.118.32] 2019-10-04 22:21:39

nuureee budaal ochoooroi

Самбуу [103.10.21.31] 2019-10-04 19:29:29

Нүүрээ будаад очно, харж л байгаарай. Хонгконгчууд ухаалаг, бас цогтой улсууд. Өнгөрсөн зууны хуулиар тэдний эрх чөлөөний тэмцлийг хорьж чадахгүй.

зочин [66.181.180.96] 2019-10-04 17:29:43

Багтай хүн kиноны жүжигчин л хэрэг болох ни дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.