Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын цариг тавьж эхэллээ

Ц.Анударь / Орон нутаг

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ.

Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө.

Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын цариг тавьж эхэллээ.

Тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.

Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллалаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.226] 2020-02-29 18:13:19

Малын цариг

Ard [84.197.40.209] 2019-10-10 08:56:55

Ooriinhoo bosgoson oboolson shoroogoo yah gej bna daa eronhiilogchoo

Sreenn [203.91.115.54] 2019-10-10 08:00:04

Armiig hudulguj hamgiin huchirheg bag burduulsen ni Jenkoogiin tuuhend todoor uldej sainaar duursagdah aguu uil hiisen dee mash zuv ajil hiisen dee amjilt husie ! Hudlaa uls turjihgui bgaa ni ilt medegdej bgaa shuu odoo harin zamteeveriin osoloor irgediig hyadaj bgaa chadvargui humuus jolooch bolood bgaag anhaaraldaa avchihval ch buur l ok bnda

Зочин [122.201.19.99] 2019-10-10 06:03:56

Баттулга ерөнхийлөгч Цагдаагийн байгуулгаар нэг шалгалт хийх цаг болсоон

Зочин [66.181.161.125] 2019-10-10 06:03:23

цалин найдвартай сайн бол монгол хүн уулыг нурааж усыг эргүүлнэ гэж байгаа биз

Зочин [122.201.31.188] 2019-10-10 08:32:14

Харина тиймээ дараа нь хэн ч тоохгүй Эрдэнэт,Хөтөл, Багануур, Борөндөр болон энэ улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмад барилгачид тээвэрчид хамгийн бага тэтгэвэр авч гундуухан амьдарч ертөнцийн жамаар цөөрсөөр байна, хийсэн бүтээсэн юмтай нь сайхан юм даанч...

Зочин [202.9.42.26] 2019-10-10 05:33:49

Амарсайхан дарга Налайхын замыг ойр ойрхон эргэж шахаж ажилласны хүчинд 11 сарын сүүлчээр орно гэж байсан зам 10 сарын сүүлээр нээгдэх гэж байна

Badma [202.126.88.217] 2019-10-10 05:00:01

Mal pizdanuud

Зочин [202.9.43.145] 2019-10-10 05:00:01

good

эдийн засагч [122.201.22.181] 2019-10-10 04:44:44

Ерөнхийлөгчийн хичээл, зүтгэлийг харж байна. Амжилт хүсье. ХАРИН ЕР.САЙД ХҮРЭЛСҮХ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД НАРЫН ДАРХАНЫ ЗАМД ИНГЭЖ АНХААРСАН БОЛ ӨДИЙД ЗАМ НЬ АШИГЛАЛТАНД ОРЖ ЭХЛЭХ БАЙСАН. 7,8-Р САРД БАРАГ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ, САЙД НЬ ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗЭГДЭЭГҮЙ ГЭХЭД БОЛНО. АМАРСАЙХАН НАЛАЙХЫН ЗАМ, ЗЦГ-ЫН ХАЖУУДАХ ГҮҮР ДЭЭР МӨН САЙН ШАХАЖ АЖИЛЛАСАН.

Зочин [1.68.105.80] 2019-10-10 10:23:50

ene zunjin boroo orood yamar company bsan ch hiih bolomjgui bsan

Иргэн [202.126.89.129] 2019-10-10 08:44:02

Өдөр бүр очоод дарамтлахыг сайн ажилласан гэдэг юм байх даа, тэгвэл тэнд нь майхан босгоод өдөр бүр биш бүр 24 цагаар дарамтлаад байх нь яасийн.

Зочин [202.126.88.47] 2019-10-10 04:34:30

Ажил явж байвал сайн л бна

Бо..с [103.57.95.159] 2019-10-10 04:10:44

Болоош дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.