“Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжиж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ц.Батболд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Энх Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

image

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс мэс засал хийх шаардлагатай таван эмэгтэйг оношилж, нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвтүүлэн нарийн шинжилгээнд оруулахаар төлөвлөөд байна.

Энэ долоо хоногт Хүний гавьяат эмч М.Чимгээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Өнөр өрх” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах юм.

Тус хөтөлбөрийн зорилго нь:

· Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулах

· Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үлгэрлэн чадавхижуулах

· Анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний уялдааг сайжруулахад оршино.

Нийслэлийн эрүүл мэндийн газар


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:15

Сар [81.17.27.137] 2019-11-04 10:19:51

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддогдоо

иргэн [66.181.161.34] 2019-11-04 09:45:54

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддог доо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.