С. Эрдэнэ: Хөөн хэлэлцэх хугацаагаар 480 гаруй хүний гэмт хэрэг хэрэгсэхгүй болж байгаа
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаар өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ урвуулан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Завхан аймгийн нутаг, Халзанбүргэдтэй, Солонготын даваа чиглэлд тавих авто замын төсвийг хэлэлцүүлэх явцад Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг байсан “Монроуд” ХХК-д хууль бусаар давуу байдал олгон, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан.
Авилгатай тэмцэх газар аравдугаар сарын 11-нд уг хэрэгтэй холбоотой мэдээлэл хийхдээ "Уг асуудалд манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж дуулсан” гэжээ. Эл асуудалтай холбогдуулан зарим гишүүнээс тодрууллаа.
-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод төрөөс асар их мөнгө идсэн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож байна уу. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэсэн?
УИХ-ын гишүүн С. Эрдэнэ: “2017 онд Эрүүгийн хуулинд эрх баригчид хэд хэдэн удаа ноцтой өөрчлөлтүүдийг оруулсан юм байна лээ. Жишээлбэл, ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэг биш болгож, Зөрчлийн хуулинд ч байхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоод хаячихсан. Өнөөдөр хэд хэдэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн хууль руу оруулсан. Энэ мэтчилэн эрх баригчид өөрт нь халтай гэсэн заалтуудыг Эрүүгийн хуулиас авсан. Ний нуугүй хэлэхэд миний авсан мэдээллээр 480 гаруй хүн хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болж байгаа юм байна лээ. 480 гаруй хүнийг бүгдийг нь зарлах хэрэгтэй. Ганцхан хүнийг цохож, зарладаг улстөржсөн ийм үйлдлээ хуулийн байгууллагууд болих хэрэгтэй.
Төр гэмт хэрэгтнийг хаацайлах бамбай болох уу?
Аль намын хэн байна хамаагүй. Монгол Улсын иргэн юм бол хуулийн өмнө тэгш эрхтэй учраас үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой. Тэрийг ялгаварлаад эрх баригчдын үйлдлийг хаацайлаад, жирийн иргэдийн үйлдлийг дөвийлгөж, нэр устай нь зарлаж байдгаа болих хэрэгтэй.” гэсэн бол
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Ийм нэг муухай юм бий болчихоод байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм орсон. Хууль зүйн байнгын хороо энийг засах гээд хуулийн төсөл санаачлаад анхны хэлэлцүүлэг хийгдчихсэн. Үндсэн хуулийн дараа хоёр дахь хэлэлцүүлэг орно. Тиймээс энийг хурдан батлах хэрэгтэй гэж бодож байна.
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг эргэж үйлчлэхээр ярьж байгаа юм байна лээ. Тэр нь хууль зүйд хэр нийцдэг юм мэдэхгүй” гэв.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:43:30
EZ19eQ http://pills2sale.com/ levitra nizagara
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:29
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:28
Г [66.181.161.66] 2019-11-14 13:47:07
Нямдоржоо манийхаа машины торгуулийг цайруулчихаарай. угаасаа хөөн хэлцэх энэ тэр нь дуусаа биз...
зочин [119.40.103.6] 2019-11-14 08:35:47
МАНАН бас дахин манан.
иргэн [202.9.43.85] 2019-11-14 03:56:07
Гэмт хэрэг хийгээд байвал зүгээр гэсэн үг болж байна. Гэтэл Солонгос Улсад яаж байна. Хүний биед хүрсэний төлөө ямар хариуцлага ирэв дээ улсаараа хохирч, улсаараа шийтгүүллээ. Ямар улсууд гарчаад юу хийгээд байнаа.
Zochin [49.0.137.66] 2019-11-13 09:32:09
hoon heleltseh hugatsaa gej neg baliaar huuli garaad iren bi luivarchin hulgaichaas bolood hohirchood baij bna hereg heregsehgui bolson geed Butsaj sergeemeer baina shuuhiin zahiramj ni hurtel baigaa 3 shatni shuuher w udaa yavsan hetsuu bna kompani zahiral gej neg durakaas bolood bas hiliin horigiig sergeemeer baina
иргэн [107.167.107.121] 2019-11-13 05:37:06
с эрдэнэ халзан эрдэнэбатаас эхлээд шоронд бүгдииг хиимээр юм
Зочин [202.179.26.95] 2019-11-13 05:06:27
эгэл ардад хөөн хэлэлцэх хугацаа хэрэгтэй ш дээ. ийм тогтолцоо байхгүй бол ямар юмны хүнлэг энэрэнгүй улс байх вэ. Хүн сүгнүүдэд гүтгүүлсэн, санамсар болгоомжгүйгээр, хууль шүүхийн буруутай шийдвэрээр хэрэгт орж хохирсон хүмүүс бий.
АН-ын гишүүд [66.181.184.195] 2019-11-13 04:57:26
Манай АН-ын голыг таслагч
Зочин [202.179.24.119] 2019-11-13 04:46:15
Фортуна Гарамгай хоёрыг 4 жил шалгалаа. Буруутай байсан бол аль хэдийн ял өгөх байсан биз дээ?
Зочин [202.179.25.39] 2019-11-13 11:42:31
хойшлуулсаар байгаад л хөөх хэлэлцэх хугацаа нь дуусчихгүй юу,олуулаа хувааж идсэн болохоор МАНАН нэгнээ татаад авчихдаг л юм байна
zochin [103.229.122.73] 2019-11-13 03:55:31
Хуулийг орондоо засаад хамтран идэгч нартаа олгож байгаа Нямдоржийн бэлэг..
Зочин [192.82.68.146] 2019-11-13 03:18:54
Эрэдэнээ гийн хэрэг бас орж байгаа
Irgen [202.9.43.175] 2019-11-13 02:57:55
Ard tymen iim zyilteigee l temtsej ednii xergyydiig ilryylej zailyylax estoi bx nuguu zagsaal tsyglaan xaachiv iim shydraga bys zyilteigee rvseed syygaad bx yy shydraga gishyyd mini ard tymnii asar ix xurungu lyivardaad idej zavshsan ni yl zemgyi turiin tyshee geed udeed syygaad bxyy xydalchid ni zavshaad ard tymen ylam ydyyraad ene chigeeree bval mongol ylax yasan sunuluu
зочин [103.10.22.66] 2019-11-13 02:44:44
хууль бол тусгай заиалгаар л гарч байгаа. бүгд улсаас хумслагч ,бусармаг юманд хутгалдагчид улсын их хуралд цугладаг болхоор хууль өөрсдөд нь тохирсон байх хэрэгтэй.
Зочин [64.119.22.205] 2019-11-13 02:41:23
Хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгож, хэргүүдийг дахин хэлэлцэх хууль гарга. Гаргахгүй тохиолдолд саарал жагсаалтаас гарахгүй гэдгийг анхаарах. Ард түмний төрд итгэх итгэл нэг мөсөн алга болох нь байна шүү
Zojin [202.126.88.204] 2019-11-13 02:27:19
Ooriinhon ni duuschihsan Boon bayr bolj bgaa bailgui dee
Зочин [66.181.161.8] 2019-11-13 02:21:36
Чи бол намынхаа нэр хүндийг шавартай хутгасан өөдгүй амьтан чамайг дэмжиж чиний төлөө саналаа өгсөндөө харамсаж байгаа өчнөөн сонгогч ард түмэн байгаа одоо чамд шоудах өчүүхэн хугацаа үлдсэнд баярлаж байна
Зочин [202.55.188.83] 2019-11-13 02:03:32
Ene gahai odoo neeh shudraga hunii durd toglood yamarach zohimj alga
ИРГЭН [202.180.220.172] 2019-11-13 01:54:34
ЭНЭ ХУУЛИЙГ ЗАВХРУУЛСАН АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ШҮҮГЧ ПРОКУРОР НАРЫГ ДАХИН ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА. ИЙМ ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙДАГ ЮМУУ. ЦАГААН ЗАХТНУУДАД ТЭР ТУСМАА ӨРШӨӨЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ. УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОСОН ТОХИОЛДОЛД НЬ ТЭР ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ.
зочин [202.131.229.246] 2019-11-13 01:28:21
их хурлын гаргаж байгаа шиидвэр бодлого дэлхий хавтгай болсон гэдгийг том толгойтнууд ойлгоогүй
Зочин [202.126.88.202] 2019-11-13 01:27:19
Нэг нь Хөгжлийн банкийг тэр чигээр нь шаачихсан, нөгөө нь 36 км автозамын хөрөнгийг хулгайлаад луйвардчихсан ийм 2 их мөнгөтэй хүмүүс ч хахуулийг цутгаж байгаад Хуулийг яаж ч гаргуулах юм даа. Хуулийн ажлын хэсгийн ахлагчтай хариуцлага ярих байх л даа.
зочин [66.181.161.30] 2019-11-13 01:26:56
эрдэнэ гуай чимээгүй байж байгаад хэрэг өнгөрсөн хойно худлаа сонгуулийн шоу хийж орилоод яах вэ. чи ч бас тэдний нэг байгаа.
ККК.... [202.179.26.89] 2019-11-13 01:19:02
ККК... 480 ДОТОР НЬ ТОГТОХСҮРЭН С. ЭРДЭНЭ ХОЁР ОРЦОН ТУУЖ ЯВАА БИЗ ....
Зочин [202.126.88.202] 2019-11-13 01:17:42
Эргэж үйлчлэхээр болговол энэ Их Хурал, энэ 2 намын нэр хүнд их өснө дөө. Үүнийгээ мэдэж л байгаа байх даа. Тэр яасан сайн ажлын хэсэг вэ?!?!?! Хэн ахлаж байнаа. Тэр хүнийг дахин сонгоно шүү.
Зочин [202.55.188.94] 2019-11-13 01:04:55
Huuli zui said nyamorjiin balag
Зочин [202.131.227.178] 2019-11-13 01:04:47
хөөн хэлэлцэх хугацаагүй эрлэгээс элч ирж авч тонилгомой
Зочин [202.126.88.150] 2019-11-13 00:39:55
Ene huuli bus uildlee zogsoo
Иргэн [64.119.25.169] 2019-11-13 00:38:06
Гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь гэмт хэрэг мөн. Үйлдэгч нь улсын их хурал. Үтэр түргэн тар!!!
Зочин [172.58.139.21] 2019-11-13 00:49:57
Tiishd
Зочин [73.221.181.240] 2019-11-13 00:33:52
Энэ хөөн хэлэлцэх хугацаа гэгчийн төлөө кноп дарсан гишүүд бүгд араа бодсон байж таараа. Энийг одоо цуцлаааа
Зочин [192.82.65.160] 2019-11-13 00:30:54
480 гаруй хэрэг цагаатгаж байна. Үүнийг хуульд өөрчлөлт оруулаад эргэж хэргэлдэг болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч уул нь ийм л юмыг хармаар даа. Үүнд л хориг тавих хэрэгтэй шүү дээ. у гэсэн үг вэ. ТЭР ТЭРБУМААР нь идсэн байна шүү дээ. Тэгвэл Өндөр настны, Оюутны зээл, төлбөрийг чөлөөл .
Зочин [182.160.36.0] 2019-11-13 00:30:50
Чинийх бас дуусчдээ эрдэнэ гуай
Зочин [66.181.185.22] 2019-11-13 00:14:25
Хэрэг хуучирдаггүй гэдэг байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг болжээ хөөрхий......
Зочин [103.57.94.133] 2019-11-13 00:07:59
ШУДАРГА ҮНЭНИЙ ТУЙЛ ЦАРАЙЛСАН НЯМДОРЖИЙН АЖИЛ