Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллаж байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр "Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

iim l hyn manai tord heregtei!!!! [148.60.92.227] 2019-11-21 13:01:32

Hyrelsyhed ynendee itgej baigaa syy!!!hyanalt salgaltaan hynii telee gesen setgel manai hynd baigaa bid niigemiin hezyy baidalaas gargahdaa erenhii said ingej ajillah ni zeb baina!dahiad songoosoi bilee!!gej bodoj baina!

Зочин [66.181.184.195] 2019-11-21 09:54:53

Хүрэлсүхийн гол гавьяа бол Элбэгдорж, Миеэ. Энхболд нар болон АН-ын томчуулын хуйвалдан байж Монгол улсаа тэр чигээр нь дээрэмдсэн дээрмийг тас цохьсонд л оршино. Өөр юм шаардахгүй байсан ч энэ хүний гавьяа хангалттай.

тогтох [202.21.100.210] 2019-11-21 08:07:31

Асуудлыг цогцоор нь шийдэх гэдэг нь давуу тал хоёрын хооронд хишиг хувааж байгаа юм шиг хүрэхгүй байгаа төсвийг үрэн таран хийгээгүй нь сайн нэг ихэлснээ гялс дуусгах

Зочин [202.179.31.80] 2019-11-21 07:16:10

Хүрэлсүхийг би хувьдаа түрүү түрүүчийн Ерөнхий сайдаа нэг онцгой ялгарч байгаа тал нь асуудлыг ,ажлыг очиж танилцаж шуурхайлуулах талаар биечлэн хяналт тавьж ажилладаг нь нэн их таалагдаж байгаа.Ажлыг ингэж л хийх ёстой,маү сайн байна,амжилт хүсье,ярьж хэлж зарлаж тунхаглаж биш нүдээрээ үзэж гараараа хийх гэдэг нь энэ бөлгөө.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.