“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр: Монгол Монголоо хайрлаж байж хөгжинө

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяртай ярилцлаа.

-“Харанга” хамтлаг саяхан гучин жилийн ойгоо хийлээ дээ. “Хурд” ч бас л олон жил рок попын ертөнцөд авьяас сорьж л явна даа?

-“Хурд” хамтлаг 26 жил зүтгээд л явж байна. Би “Харанга” хамтлагийнхнаас дүү л дээ. Заримаас нь тав дүү. Тэгээд тэрнээс дээш л ярина. Эстрад урлагт яг тайзан дээр гарсан он цагаараа надаас “дүү” байгаа. Бөмбөрчин Пүүжээ ах, Чуукаа эд нар надаас хойно орж ирсэн. Би гитар бариад дөчин дөрвөн жил тоглож байна. 1975 оноос урлагт орж Төмөр замын Соёлын ордонд тоглож эхэлсэн. Надад гайхамшигтай олон түүхүүд бий. Тэгж байгаад нэг сайхан ном бичиж гаргана даа.

-Гучин жилийн ойгоо нүсэр хийнэ биз?

-Ойгоо угтаж олон сайхан бүтээл хийнэ дээ. Дэлхийн долоон тэрбум хүний нэг эд эс гэсэн утгаар “Долоон тэрбум” гэсэн шинэ бүтээл хийж байна.

-Дуучин Укатай хамтарч дуулсан байсан даа?

-Тийм. Укатай дуулсан. Ер нь эрч хүчээ харуулах зорилгоор хамтлагийн зургаан гишүүн нэг нэг рок хэмнэлтэй дуу зохиосон. Баатар эрс, дайн тулаан, хайр дурлалын гээд янз бүрийн сэдэвтэй дуунууд байгаа.

image

-Танайх ч баллада-рок хамтлаг шүү?

-“Хурд”-ын хувьд хоёр үүрэг гүйцэтгэж явдаг хамтлаг шүү дээ. Хурдан металл дэлхийн урсгалыг Монголдоо нутагшуулсан. Тахь авчирч нутагшуулна гэдэгтэй адил гаднын хөгжиж байсан урсгалыг монгол хөрсөн дээрээ монгол хүний сэтгэлд нутагшуулж дуулсан. Бид бусдыг дуурайгаагүй. Ингэж нутагшуулж чадсанаа бардам хэлнэ.

-Ерэн найман онд анхны амплегид тоглолтыг чинь үзэж байсан минь санаанд их тод үлдэж дээ?

-Тэр их том шуугиан тарьсан тоглолт болж байлаа. Амьд хөгжмийн урсгал тасраад электронжсон хөгжим бүр хүчээ авсан үе л дээ. Өөр дээрээ ритм явдаг “Ямаха” гэж хөгжим орж ирээд, зохиолын дуунууд ч гэсэн учир утгаа алдсан. Зохиолын дуу ч биш, эстрад ч биш эрлийз дуунууд их гарч ирсэн. Ард нь чихарсан гитарын ая яваад байдаг, наад талд нь монгол аялгуу яваад байдаг. Ер нь холион бантанг хутгасан шүү. Хүн бүхэнд өөрийн сонсох эрх байдаг учраас би тэр нь буруу, энэ нь зөв гэхгүй. Амьдрал ингээд шигшээд байна шүү дээ. Өнөөдөр электронжсон хөгжмөөс эргээд амьд хөгжим рүүгээ орж ирж байна.

image

-Монголын рок, попын ертөнцийн олон сайхан хамтлагаас дэлхийд “The Hu” гэж хамтлаг гарч ирсэн нь та бүхний ч бас хувь нэмэр, нөлөө юм даа?

-“The Hu” хамтлагийн хувьд мэдээж их бахархаж байна. Би сэтгэл их шаналдаг байсан юм. Бид бүхэн дэлхийд гарахыг бодоогүй биш бодож байсан. Бодит тод жишээнүүд гэвэл Тувагийн хамтлагууд, Өвөр Монголын хамтлагууд үндэсний агууламжтай товшуур, хөөмий тоглон дэлхийд гарч эхэлсэн. Тувагийн хамтлаг яг ингэж дэлхий тойроод эхэлсэн. Дараа нь Өвөр Монголын “Хангай”, “Есөн эрдэнэ” хамтлагууд гарч ирсэн. “Хангай” бүр хүчээ авч ирсэн. Хархираа, хөөмий оруулаад Европын орнуудаар манай “TheHu” хамтлаг шиг явсан юм. “Улаанбаатарын үдэш”-ийг дуулдаг хамтлаг шүү дээ. Тэр хамтлаг тойроод явсан продюссерийн алдаанаас болж хамтлаг тарсан. Би тэр үед “Манай Монголоос ийм хамтлаг гарна” гэж боддог байсан. “Төв Монголоос яагаад ийм хамтлаг гарахгүй байна, үндэс нь энд байхад” гэж бодоод сэтгэл шаналаад явж байсан чинь манай Дашдондог бас бодож байсан юм билээ. Манай Даашка чинь Ховдын тэр сайхан байгальд өссөн, нутаг ус, бурхны өгөгдөлтэй уран бүтээлч. “Монгол гэдэг чинь энэ шүү дээ” гэдгийг дэлхийд знэхээр түгээж байна. Монголоороо дуулж, Монголоороо аялж, бүх юм Монгол байгаа учраас дэлхийд гарч ирлээ. Ийм сайхан хамтлаг дэлхийд гарч ирэх цаг нь болчихсон байсан. Өвөр Монгол, Буриад, Тувагийн хамтлагууд хөөмийг дутуу хаяж тоглож байсан. Харин “TheHu”-гийн хувьд тултал хийлээ. Тэрүүгээрээ дэлхийд өнөөдөр сонсогдож байна. Асар олон хүн сонирхож байна. Удахгүй шүтдэг болох байх. Дэлхийн хөгжмийн урлагийнхан бүгд сонирхож байна. Үүнийгээ батлах ёстой. Ер нь болж өгвөл нэг ч гадаад үг хэлэх ёсгүй. Нэгэнт Хүннү гэж байгаа юм чинь. Хүннү гэдгээ сайхан тайлбарлах ёстой. Одоо сонирхуулах биш шүтүүлэх учиртай. Энэ чинь хоёр өөр ангилал юм шүү. Дэлхийн рок феставалиуд дээр “TheHu”-г үзчихээд тараад явчихаж байна гэж байгаа. Манай “TheHu”-гийн уран бүтээл сүнслэг байдлаараа эзэн Чингис хааны маань агуу их үйл хэрэгтэй ч холбоотой байж мэднэ.

-Танай хамтлаг урын сандаа аль хэр олон дуутай бол?

-Одоогоос зургаан жилийн өмнө хорин жилийн ойгоороо гаргасан 12 цомог байна. Тэрнээс хойш дөрвөн цомог гаргасан. Нэг нь дунджаар 13-16 дуутай. Бүх дуугаа оруулна гэдэг бэрх юм билээ. Өчнөөн дуу цомогт ороогүй үлдсэн. Одоо “Долоон тэрбум” гэдэг шинэ цомог гарна. Манай Баянхонгорын Ламын гэгээний их том дагшаа найрал хөгжим дээр үед байсан юм гэнэ лээ. Манай аав бол Ламын гэгээний нутаг Өлзийт суманд төрсөн хүн. Эрдэнэцогт суманд тоглож өссөн хүн. Манай ээж сайхан дуулна. Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Драмын театрт дуучнаар орно гэж сэтгэл шулуудан наашаа явж байгаад аавтай танилцсан юм билээ. Аав ээжийг төмөр замын ажилтан болгоод явсан. Ээж маань бага залуудаа баянхуур тоглоод дуулчихдаг хүн байсан. Монголын үндэсний телевизийн 1968 оны бичлэг байдаг юм. Төмөр замын баяраар ээж маань шууд нэвтрүүлэгт шууд дуулж байсан. Ээжийн маань тэр жаахан оч бид нарт үсэрч дээ. Ламын гэгээний тэр сайхан дагшаа ч бидэнд авшиг буянаа хайрласан. Ламын гэгээний дагшаа гэж ямар юм байж вэ гэж би судлаад байгаа.

image

-Ламын гэгээний тусгай ноотны тэмдэглэгээ ч байдаг юм гэсэн шүү...

-Харин би наадахыг чинь судлаад сураглаад байгаа юм.

-Танайхан “Хайртай” гэж ямар учиртай аян өрнүүлэв?

-Омогших нэг сайхан юм болсон. “Хайртай” гэдэг аяныг соён гэгээрлийн нэг хэсэг болгож урлагаар дамжуулан зохион байгууллаа. Манай багт тавиад хүн явсан. Телевизийн баг дагалдсан. Бид бүхэл бүтэн үндэстний хэмжээний контентүүдийг бэлдсэн. Одоо удахгүй гарч эхэлнэ. Ард түмнээ соён гэгээрүүлэх л ажил байсан. Хорин таван жил бид оршин тогтнолоо. Улаанбаатарт л ойгоо тэмдэглээд байдаг. Бидний хувьд таван жил болоод эх орноо нэг тойрдог. “Хурд” биеэ даагаад тойрон тоглолт хийнэ гэхэд үнэхээр бэрх. Хөгжим, техник хэрэгсэл гээд хөдөө орон нутгийн зүйлс бидний шаардлагыг хангаж чаддаггүй. Театрын дөрвөн зуун хүний суудалтай танхимд “Хурд” тасалбар тасалж тоглох үнэхээр байж боломгүй санагддаг. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд би энэ байдлаа хэлсэн юм. “Биднийг дэмжээд бензин тосны мөнгө гаргаад өгөөч. Бид нэг талаараа буян, нөгөө талаараа уран бүтээлээрээ соён гэгээрлийг хийе” гэсэн юм. Тэрнээс “Хурд” хэзээ ч аль нэг намын үүдэнд зогсдог хамтлаг биш. 2000 онд “Эрэл” компанийг дагаснаараа хэн хожсон юм. “Хурд” хожсон юм, Монголын эстрад урлаг хожсон. Энэ олон хөгжим, техник хэрэгслийг Б.Эрдэнэбат гуай авч өгсөн юм. Дэлхийн ямар ч том хамтлаг ирсэн “Хурд”-аас техник хэрэгсэл түрээсэлдэг. Дэлхийн стандартад нийцсэн техник хэрэгслүүд байна. Манайд нэг хар, нэг цагаан бөмбөр байна. Нэг нь гэхэд 16 мянган ам.долларын үнэтэй. 20 мянган ам.доллараар энэ цагаан бөмбөрийг авч байсан. Тэгэхэд “Эрэл”-ийн Эрдэнэбат гуай авч өгсөн. Бид хариуд нь монгол орноо тойрч үнэгүй тоглож өгсөн. Би хөдөө орон нутгаар явж байхдаа аймгуудын Засаг дарга нарт “Урлаг байж байж их соён гэгээрэл байна. Их соён гэгээрэл байж байж улс орон хөгжинө” гэж ярьж байлаа. Урлагаар дамжиж л хөгжил дэвшил ирнэ. Жараад оноос монголчуудаа яаж соён гэгээрүүлэх вэ гэж Ардын их хурлын тогтоол хүртэл гарч байсан шүү дээ. Хүмүүс бэлэн мөнгөө авдарт хадгалаад мөнгөний эргэлт байхгүй болчихоод байсан. Тэр үед “Хүргэн хүү” кинонд хулгана мөнгийг иддэгээр үзүүлсэн.

-“Хорин шарыг минь хоёрхон хулгана идчихлээ” гэж үү гээд бүр хэлц үг хүртэл бий болсон шүү?

-Тэр кино гарснаас хойш Монгол Улсын банк санхүүгийн бэлэн мөнгөний эргэлт сайжирсан. Эдийн засаг хөгжиж эхэлсэн. Газар тариаланг хөгжүүлэхэд “Хөхөө гэрлэх дөхлөө” гэсэн кино их сайхан нөлөөлсөн. “Морьтой ч болоосой” гээд олон сайхан кино их соён гэгээрэл болсон. Энэ соён гэгээрлийн давалгаа ерээд он хүртэл үргэлжилж байсан. Бидний хүүхэд нас бас их гоё байлаа. Эргээд дурсахад хэн нь ч ядуугийн хүүхэд биш, хэн нь ч баяны хүүхэд биш аж төрж байсан цаг үеийг эргэн дурсахгүй байхын аргагүй болж байна шүү дээ. Энэ соён гэгээрүүлэлт үнэхээр манайд хоцрогдчихсон. Ерөнхий сайд үүнийг олж харсан. Манай урлагийнхныг цуглуулж, гурван ч удаа зөвлөгөөн хийсэн. Яг үнэндээ манай урлагийн томчуул маань “цэрэггүй жанжин” гэдэг шиг байна шүү дээ. Тэд маань эх орноо тойроод тоглоно гэхэд мөн ч хэцүү дээ. “Харанга”, “Никитон”-ыхондоо би бас уриалмаар байгаа. Ард түмэн хэцүү байгаа үед эх орноо тойрч соён гэгээрүүлээсэй, тоглоосой гэж уриалмаар байгаа юм. Ард түмнээсээ авах биш толгойд нь ухаарал, сэхээрэл, бэлэглээсэй билээ. “Ямаа самнах цагаар” гэж хошин шог биш бүр бодит байдал бий болсон. Гуравдугаар сар гарав уу, үгүй юу л мотоциклийн сугалаатай тоглолт хийдэг болсон. Энэ бол гуниг. Урлагийнхан маань соён гэгээрэл өгөх ёстой байтал өөрсдөө ямааны ноолуур түүдэг боллоо. Бүүр машинтай яваад ноолуур цуглуулдаг гэж байгаа юм. Хүнээс ийм үг сонсоод би бүүр ичсэн шүү. Хониор тоглодог гэж байгаа. Нэг яригч гаргаж ирж, фонограммаа тавьж тоглочихоод хоньдыг нь шууд ачаад явдаг гэж байгаа шүү. Энэ оюуны сэхээрэл гэгээрэл мөн үү. Урлагийнхан ийм байж болохгүй. “Хайртай” аяны хамгийн гол зорилго Монгол Монголоо л хайрлах ёстой. Хэн нэгэн хүн онгоцноос шүхрээр бууж ирээд Монголыг хэзээ ч хөгжүүлэхгүй. Бурхан тэнгэрээс бууж ирээд ч хөгжүүлэхгүй.

-Нээрээ л Монгол Монголоо хайрлаж байж л хөгжих юм даа?

-Бид бие биенээ хайрлах ёстой болж, бид нэгнээ хүндлэх ёстой болж байна. Одоо бүүр эрээ цээрээ алдаж байна шүү дээ. Цахим ертөнцөөр “Нүүр л харахгүй байвал би хэнийг ч юуг ч хамаагүй хэлж болно” гэсэн сэтгэхүй нийгэмд давамгайлж. Монгол Монголоо л гутааж байна шүү дээ. Үүнд дарга цэрэг гэж ялгах байхгүй боллоо. Оюуны хоосрол гээч юм хэтэрхий өргөжлөө. Монгол Монголоо алдаад байна. Монгол ёс заншил гээгдээд байна. Үүний төлөө л “Хайртай” аян зохиогдсон юм. Замын цагдаагийн газартай хамтарч “Яараад яах вэ дээ” аяныг зохион байгууллаа. 2018 онд зам тээврийн ослоос болж 623 хүн нас барсан. Тэр тоо энэ жил цөөрсөн.

image

-Манай урлагийнхан олонд танигдаад ирэхээрээ эд мөнгө нь хатгадаг юм уу, жаргал нь жад болдог ч юм уу үндэстнийг мөхөөдөг цагаан тахал гэгддэг хэцүү нэрттэй холбогдох юм даа. Хар тамхинаас болж нэг сайхан дуучин залуу хүртэл ял авлаа?

-Урлагийн ч бай, ер хэнд ч бай сэхүүн зан хэрэггүй. Энэ хар тамхи гэгчид мансуурна гэдэг үнэхээр харуусам юм. Манай урлагийнхан үлгэр жишээ байх ёстой байтал өөрсдөө дунд орж мансуураад түрүүчээсээ төрөөсөө том ял зэм авна гэдэг их том гутрал шүү дээ. Манайхны хувьд гэрийн хүмүүжил гэж мундаг юм байна. Гадаадын мундаг сургуульд суралцсанаараа биш хувь хүний хүмүүжлээр л хүний сайхан байдал хэмжигдэнэ. Гэрийн хүмүүжил, монгол ухаан гэдэг ямар ч боловсролоос илүү гэж эрдэмтэй нэг хүн хэлсэн байгаа. “Хурд”-ын хувьд хар багаасаа л ах захаа мэддэг байсан. Бид хаана соёлтой, хүндлэлтэй байна тэнд явдаг. Ээж аавын минь хүмүүжил бидний оршин тогтнохын эх үүсвэр болсон. Тэр хар тамхи, мөсөнд донтож барина гэдэг ерөөсөө л хүмүүжилтэй холбоотой. Энэ донтогсдод улам хатуу шийтгэх хэрэгтэй. Бид олон оронд очиж үзлээ. Монголын хил гараад бүгд хуулинд захирагдаж чаддаг. Монголын хилээр орж ирээд цээжээ дэлддэг. Бид үнэндээ бие биенээ мод мэрж байгаа хулгана шиг мэрж байна. Монголчууд биенээ шулж яах гээд байгаа юм. Хар тамхи гэгч энэ балай тахлаас манай урлагийнхан цээрлэж холдох хэрэгтэй. Элийрэл балайрлын туйл болгодог хэчнээн муухай эд гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол гэдэг аугаа хувь заяанд мэндэлснийх сайхан л амьдрах учиртай. Хүний амьдрал гэдэг урт биш байна. Би дөнгөж саяхан л нэгдүгээр ангид орж байлаа. Тэгэхэд жар хүрэх гээд байж байна шүү дээ. Энүүхэн хооронд гоё амьдрая л даа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:45

Зочин [103.229.122.41] 2019-11-27 02:22:29

Olnii umnu neeh uran tsetsen uhaalag hun boloh gej hudlaa yarihaa bolimoor yum. Unen hereg deere yaj yavj irsen, yamarhuu amidarch bsniig ni humuus meddeg l yum bna le. Buyan Jagaagiin hurdiinhnii talaar helsen yag goliig ni olson unen ug bii shu. The hu-d ataarhaj uheh geed l bj bga.

Зочин [202.9.46.25] 2019-11-27 08:49:33

yu gj helsen ym be(heregt durlav)

Зочин [202.179.24.16] 2019-11-27 02:17:44

Хөдөлмөрч авьяастай сайхан залуучууд. Гэхдээ та нар уран бүтээлийн эрэл хайгуул х ий. Өөрсдийгөөч хайж олоогүй байна шүү. Бүх дуу чинь нэг л аятай юм шиг байх юм.

иргэн [202.179.27.9] 2019-11-25 12:00:02

Яриа бодит байдал нь зөрөөд аягүй их зантай л юмнууд байдаг юм байна л ээ ш дээ, Гадны Одууд бол Энгийн л байдаг эд тийм биш ээ,

Зочин [77.38.148.28] 2019-11-25 07:59:27

Сайхавн хамтлаг даа.Бага наснаасаа амтархан сонсдон байлаа, Эх орон ард тумэндээ чин хайртай, аав ээжийн аялгуу сайхан дуунууд сэтгэлд менх оршино.ЭХ ОРОНЧ,хайр итгэл, цог дел бадраасан ЯРУУ САЙХАН ХАМТЛАГ ДАА.

Зочин [202.179.25.80] 2019-11-25 07:02:10

бие биедээ таларх хар хорыг чинь хэн ч авахгүй чамд л үлдэнэ

Гондом [202.9.46.91] 2019-11-25 03:49:28

"Хурд" бол дэлхийд нэртэй мундаг хамтлаг шүү. Ялангуяа Өвөрмонгол, Ар монгол, Байгалийн чанад, Улаан үд, Бугат, Хөт хот гээд дэлхийн том том хотуудаар аялан тоглосон. Ху бол яахав дээ Лас Вегас мегас, Торонто моронто гэх мэтийн Хойд Америкийн жижигхээн тосгонуудаар л явжийна ш дээ.

Зочин [202.9.46.25] 2019-11-25 04:26:53

huurhun shde

THE HU [202.70.34.115] 2019-11-24 08:28:03

ТА ХЭДДЭЭ МЭДЭЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ. БИД НЭГ ГАРАЛТААР ДЭЛХИЙГ ЭЗЭЛЛЭЭ............ ЮУ БОДОГДОЖ БНА ДАА, ГЭТЭЛ ХУРД МААНЬ ӨВӨР МОНГОЛООС ДАВААГҮЙ БДГ БИДНИЙГ УУЧЛААРАЙ ГЭХ ҮҮ ЯАХ УУУУУУУУУУУ............... ЮМ БОДСОН НЬ ДР БХ ОООООО ХӨ...

Хурд хамтлаг [202.9.44.126] 2019-11-24 07:17:06

Миеэ Энхболд ахаасаа цэцэрлэгт хүрээлэнгийн хойно газар авч тэнд Парксайд хотхон боссон. Одоо тэндээ бүх ах дүү нар амьдарч байгаа. Бүх ах дүү нартаа 100 м2 кв орон сууц авсан. Мөн үйлчилгээний талбай ч авсан шүү дээ... гэнээ

Зочин [77.38.148.28] 2019-11-25 07:56:11

яахав дээ хее,нэг хэсэг монголчууд минь яамай даа ийм сайхан амьдарч байгаа бол, бас ард тумнээ сайхан аялгуу дуугаараа баясгаж баярлуулж яваа алтан одууд минь сайхан амьдарч байгаад унэхээр баярлаж байна.энэ бас л нэг буян ш дээ.ямар хужаа нар газар авсан биш.хурдынхан газартай байртай болоо биз, ард тумэнээс санал асуувал зев л гэнэ ш дээ.

Зочин [103.26.194.55] 2019-11-25 06:38:41

Яагаад Монголчууд ийм заваан юм бэ? Өнөөдөр Монгол хүн бүр л газар авах эзэмших эрхтэй шд ээ! Өөрөө ингэж бичлээ гээд Монгол сайхан болох уу? Үгүй улам муухай болно!

Зочин [202.9.44.126] 2019-11-24 08:00:39

100м2-аас дээш гэнээ

цэрэгийн 3 жил [202.9.44.126] 2019-11-24 06:34:48

Зурагт тайлбар баймаар байна мэдээмн ээ, ганбаяр ахыг харж харж оллоо хамар мамары нь харьцуулж барьж кк гоё залуу байж ээ

Зочин [150.129.141.191] 2019-11-24 04:13:26

Eliiniichin hairlah barih. aviglachiig jishee ni hairlaj ogt bolohgui. Zugeer lavilgaa ustga. tegeed l hujginu

Зочин [64.119.21.207] 2019-11-23 15:37:45

нэг аятай уйтгартай хамтлаг. дуулаад байгаа юм уу.шүлэг уншаад байгаа юм уу. бүү мэд.ээ.гадны дуучинг дууриадаггүй гэнэ үү..

966 [66.181.188.251] 2019-11-23 12:35:50

хурд хамтлаг мэргэлжийн тоглолт сайтай хамтлаг гэж боддог амжилт хүсье

hetsuudee [103.229.123.9] 2019-11-23 11:40:01

zohoiliin duuchid gedeg shig zohioliin rock hamtlag uuchlaarai

Зочин [192.82.73.90] 2019-11-23 12:51:28

Aan tiimuu,

Зочин [117.136.38.177] 2019-11-23 10:15:02

Uhaalag zov bodoltoi zaluu

Цогоог шүтэн бишрэгч [202.9.45.34] 2019-11-23 06:39:00

Хурдын амьд тоглолтыг үзмээр байна УБ-т. Ойрд тоглох уу.

Зочин [202.9.45.34] 2019-11-23 06:40:09

гайхалтай авъяаслаг дуучин хайртай шүү

Зочин [150.129.142.105] 2019-11-23 03:13:24

ГҮЙЭЭ ТЭР ӨМСЦӨН ГУТАЛ ХУВЦСЫГ НЬ ЭЭ СОНГОДОГ ОРКУУД , ХЭЗЭЭНЭЭС ГИТАР ХӨРӨӨДСӨН НЬ БИШ ОДОО ЦАГТАЙГАА ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ЯВАА НЬ ЧУХАЛ , НЭГ Л ХАЙРЦГАН. ДОТОРООСОО ГАРАХАА МЭДЭХЭЭ БАЙЧИХСАН ХЭТ ХОЦРОГДСОН ХАМТЛАГ , ИШ ХҮҮГИЙН ХЭДЭН АЯЛГУУ Л БАЙНА ӨӨР ОЛИГТОЙ ЮМ ГҮЙ .

Зочин [103.26.194.55] 2019-11-25 06:40:04

Асар атаархуу пязда юм аа

Зочин [202.9.44.126] 2019-11-24 07:57:03

энэ хамтлаг яаж шинэчлэгдэх юм тийм цаг хугацаа нь алга юм байнашдэ хэрвээ нам гэх мафиудаас санхүүжилт аваад яваад байхлээр тэдэндээ үйлчлэх хариу барих зайлшгүй шаардлага гарч ирнэ , ядаж л хөгжим нь нүсэр гж байна одоо нүсэр хөгжим хэрэгтэй юу Хү хамтлагыг л хар л даа тэнд ямар ч нүсэр юм алга тэгтэл дэлхийг шуугиулаад том мөнгө хийгээд байдаг

Зочин [202.9.45.34] 2019-11-23 09:41:12

нэг талаараа таны зөв нөгөө талаараа буруу

Зочин [202.179.25.2] 2019-11-23 02:02:45

Fuck you bi avilga awdag 76 gishuudiig law hairlaj chadahgui, dunkuu eronhii saidiig uuchilj chadahgui holduu eronhiilogchiig orshooj chadahgui

Зочин [103.26.194.190] 2019-11-23 07:05:19

Чадаргүй гээд нетээр бичээд л нуугдаад байх хэрэггүйшдэ хөө. Ядаж талбай дээр оч л доо


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.