“Жижиг”авлигачид буюу нуугдсан шимэгч хорхойнууд

Ц.Анударь / Хууль

Өнгөрсөн сарын 29-нд “Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-г төлөөлж “Хүүхдийн төлөө амьдрах ухаан" төвийн захирал Т.Эрдэнэцэцэг нийгмийн бүх түвшинд өргөжсөн авлигын асуудлаар тодорхой баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зоригтой дэлгэсэн билээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

Нийгмийн даатгалаас гадна авлигалд давхар татвар төлөх ёстой юу?

-Авлигатай тэмцэх зорилгоор “Авлигын эсрэг бүх нийтээр тэмцье” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх талаар мэдэгдэж байсан. Энэ хөдөлгөөний хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?

- “Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ноос санаачлаад уг хөдөлгөөнийг эхлүүлж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр үргэлжлэх боломжгүй болж байна. Төрийн албан хаагчдын авдаг авлигал, хээл хахуулийн асуудал хэрээс хэтэрч байна. Ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Үүнээс болж таван аж ахуйн нэгжийн нэг нь цаашид үйл ажиллагаа явуулж чадахгүй дампуурах тооцоо судалгаа гарчихсан байна. Улсын төсвийг татвар төлөгч бид бүрдүүлж байгаа шүү дээ. Татвараа төлөөд амар амгалан амьдаръя гэхээр авлига гэдэг зүйлд давхар татвар өгөх болоод байна. Тиймээс яг өнөөдрөөс эхлээд УИХ, Засгийн газар гээд холбогдох бүх газруудад сонордуулга хүргэж ажиллана. Мөн бүх иргэн, аж ахуйн нэгжийг авлигатай бодитоор тэмцье гэж уриалмаар байна. Энэ хөдөлгөөн хугацаагүй өрнөнө. Авлига авсан хүнийг ил болгодог хариуцлага тооцдог ийм тогтолцоо хэрэгтэй байна. Жишээлбэл, машин унаж яваад зөрчил гаргахад торгууль оногдуулдаг. Үүнтэй ижил авлига авсан хүнийг төрийн албан хаагч байх эрхийг хасъя л даа. Хариуцлагажуулъя. Ингэхээр ард иргэдийн оюун санаанд ч өөрчлөлт орно. Нийгэмд авлигыг өгөх, авах ёстой мэт л ойлгогдож байна. Бүх хүнд ил байгаа баримт бол бүх салбарт шат шатандаа хандив өгөх, гар цайлгах үзэгдэл юм. Энэ сэтгэлгээг үгүй хиймээр байна. Иргэд өөрийнхөө ажлыг амжуулахын тулд иймэрхүү зүйлийг хийж байгаа нь авлигыг “өөхшүүлэх” гол суурийг бүрдүүлээд байна. Бид үүний эсрэг тууштай тэмцэнэ. Улсын хэмжээнд цор ганц гэж хэлж болохоор хүүхдийн байгууллага үүнтэй тэмцэх гэж одоогоор үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

- Авлигын асуудал том, жижиг гэлтгүй далд хэлбэрээр явагддаг шүү дээ. Үүнийг хэрхэн илрүүлж, тэмцэх юм бэ?

- Авлига, хээл хахуулаас үүдсэн дарамтан доор маш олон алба хаагчид ажиллаж байгаа. Тэр хүмүүс бидэнд мэдээлэл өгч хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мэдээллийг чандлан хадгална. Иргэн, аж ахуйн нэгжийн өгсөн мэдээллийн дагуу шалгаж, зохих газраар нь шийдвэрлүүлнэ.

- Жижиг авлигачид гэдэгт төрийн дунд болон доод албан тушаалтныг хамруулж байна гэж ойлгох уу?

- Тэгж ойлгож болно. Авлигын асуудал бүх шатандаа өөр, өөр хэмжээтэй байна.

- Энэ хөдөлгөөнийг өрнүүлэхэд иргэдийн оролцоо хэр байх бол?

- Иргэдийг маш идэвхтэйгээр дуу хоолойгоо нэгтгэж, оролцох болов уу гэж найдаж байна. Цахим орчинд яригдаж байгаа гол сэдэв энэ шүү дээ. Энийг нэгтгэж, зоригтойгоор ил гаргах ёстой.

-Авлигын эсрэг тэмцэнэ гэж хүмүүс ярьдаг. Бодитойгоор тэмцэж үр дүнд хүрэх боломжтой юу?

-Би хүүхдийн төлөө байгууллагынхаа үйл ажиллагааг түдгэлзүүлэн, хүнээс “шахаа”-нд авсан гутлаа ил гаргалаа. Энэ бодитой тэмцэж байгаагийн нэг хэлбэр юм. Үүнтэй цаашид ч тэмцэх болно. Дээдчүүл хэдэн тэрбумаар нь авлига авч, ашигладаг бол төрийн дунд, доод шатанд иргэдийг өдөр тутам зовоож, хүнд суртал дарамт шахалт үзүүлдэг. Эсвэл өөртөө үнэгүй үйлчилгээ, давуу байдал бий болгох, бараа таваар “шахах” явдал хэвийн үзэгдэл болсон. “Жижиг” авлигачид олны анхааралд өртдөггүй оёдлын завсар нуугдсан “шимэгч хорхой” шиг хэдэн арван мянгаараа төрийн бүх салбарт шигдэж байгаа нь иргэдийн өдөр тутмын амьдрал болон сэтгэл санаанд дарамт учруулж, олны дургүйцлийг хүргэн төрдөө итгэх итгэлийг алдагдуулах том шалтгаан болж байна.

- Өнгөрсөн долоо хоногт авлигатай холбоотой зарим хүмүүсийн баримтыг дэлгэсэн. Үүнээс шалтгаалаад таньд болон танай байгууллагад ямар нэг дарамт, шахалт ирсэн үү?

- Ойлгомжтой. Одоогоор “Хүүхдийн төлөө амьдрах ухаан" төвийн үйл ажиллагаа зогссон. Үүнээс айгаад байж болохгүй. Зоригтой тэмцэж үгээ хэлэхээс өөр арга байхгүй.

-Хэвлэлийн бага хурлаар Т.Эрдэнэцэцэгийн хөндсөн асуудлыг эргэн сануулвал:

Бид ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болсоор байна. Өөрөөр хэлбэл, жижиг хэлбэрийн авлигачид бидний үйл ажиллагааг хаан боогдуулж байна. Авлигатай холбоотой зарим баримтуудыг зоригтойгоор дэлгэхээр шийдлээ. Эрүүл мэндийн даатгалын газартай манай байгууллага хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл сүүлийн үед ажил явуулахаа байсан. Ямар нэг төрлийн эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн, хувцас, гутлыг таарахгүй, авахыг хүсээгүй байхад хүчээр “шахдаг”. Хэрвээ авахгүй бол ажил явуулахад ямар нэг байдлаар саад учруулдаг.Эрүүл мэндийн даатгалын газаражлаа шударга явуулахаа байсан. Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч Н.Гэрэлмаа гэдэг хүнээс 180 мянган төгрөгөөр албан хүчээр гутал авсан. Мөн тэрээр үнэгүй сувилуулах эрхийн бичиг, сүү, цагаан идээ авч шуудайтай хувцас ажлын цагаар шахсан нь төрийн албыг гутамшиг болгож буй жишээ юм. Мөн тус байгууллагын дарга байсан И.Энхбат 2017 онд хахууль авсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоо ЭМД-ын газрын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байна. Ийм авлигын нөхцөл байдалд ажилчид асар ихээр өртөж байгаа. Үүнийг нуулгүй ил тод гаргаж, эдгээр авлигачдаас салмаар байна. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн төлөө 27 жил ажиллаж байгаа алгын чинээ хүүхдийн байгууллага гутал худалдаж авч байж ажлаа чөлөөтэй хийх боломжтой болж байна. Ийм дарамттай нийгэмд амьдарч байгаа нь гутамшигтай” гэжээ.

-


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:43:04

me3aFu http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:55

zochin [103.229.123.43] 2019-12-04 08:47:43

ene jaraahainuudiig ugui hiine gej baigaa bol tomchuudaas ehelee. tsaana chini ih hurliin gishuun emegteichuud bas neg sang huugaar ni hoosolson bna.

Зочин [124.158.111.6] 2019-12-04 03:44:02

ТОМ АВИЛГАЧ НАРАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЖАРААХАЙ ЯРИАД ХЭРЭГГҮЙ Л БИЗ ДЭЭ. ТЭМЦЭХЭЭР БОЛ АКУЛААД ЭХЭЛЖ НУХАХ ХЭРЭГТЭЙ...ТЭГЖ БАЙЖ ЦААШАА ЯВНА ЦЭГЦЭРНЭ...

Ганбаа [202.21.119.230] 2019-12-04 01:33:55

Хүчний байгуулгаас бусдыг хувьчлах,төрийг аж ахуйн ажлаас яаралтай чөлөөлөх хэрэгтэй байна.

Зочин [192.82.78.9] 2019-12-03 09:50:56

Аймшигтай их байна.

Зочин [103.229.122.41] 2019-12-03 07:16:58

Mest mesten deeree l avilgach, hulgaich bolchihson gehed neeh hilsdeed bhgui bolov u. Tomoos ni ehleed dund jinig geed bugdiig ni ilruulj tseerluuldeg togtoltsoo l dutaad bna

Гоё юм болохнээ. [202.131.225.53] 2019-12-03 06:35:26

Тэгээд "авилгач" гээд хүн амынхаа хэдэн хувийг шийтгэхэд та бэлэн байгаа юм бэ дээ? Авилгал авдаггүй хүн амын 50 хувийн төлөө авилгал авдаг нөгөө 50 хувийг шийтгэх үү? Гоё юм болно доо!

Зочин [202.179.31.57] 2019-12-02 11:25:52

Мундаг байна !

Яс хаях гээд байна уу? [202.131.225.53] 2019-12-02 09:00:16

Том авилгач, жижиг авилгачдын хооронд яс хаяд байна уу? Хооронд нь ЭВДРЭЛЦҮҮЛЭХ нь үү? Ягшдээ! Харин ч нутаг нутгаараа, гэр бүл садангаараа бүгд нягтраад авилгалаа бүр цэцэглүүлэндээ.

иргэн [202.179.24.248] 2019-12-02 08:37:16

Том хулгайч нараа яажч чадаагүй юм чинь жижгээ яахийн болдоо ккккк

Зочин [202.126.89.2] 2019-12-04 06:11:39

Чи бас нэг жижиг шимэгч үү?

Зочин [103.57.95.24] 2019-12-02 08:27:54

ed hurungiin bvrtgrliinhen gj laitai bayn abgaichuud bnaa yaj bayjaaf bnaa bvrtgeliinheen tsalingaaraa arai l tvrgen deeshleed bn uu vgvi yu

adg [66.181.160.71] 2019-12-02 06:35:01

hohi nee uher mongoluud baliar zavaan yumnuud bugd ogdog avdag surtei atsnuud br

Иргэн [202.131.243.190] 2019-12-02 05:27:39

Төр татварын өршөөл гаргахгүй бол сөхөрч гүйцлээ

Авилгал цэцэглэх нөхцөл бүрдсэн. Үүнийг өөрчилж чадах уу? [202.131.225.53] 2019-12-02 04:50:38

Авилгал бол Монгол үндэсний зан чанар болоод байна ш дээ. 1990 он хүртэл "улаан" үзэл суртлын дагуу, гадны дэмжлэг туслалцаатайгаар, "соёлын хувьсгал" нэрийн дор, уламжлалт шашныг устгах бодлогтойгоор Монголын нийгмийн амьдралаас "авилга" гэдэг үзэгдлийг арилгаж байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүх "суурь бодлогууд" байхгүй болж Монгол нь хөрөнгөтөн үзэл суртал ба соёлтой, шарын шашинтай болж энэ таатай хөрсөн дээр авилгал цэцэглэж эхэлсэндээ. Одоо бид энэхүү "шинэ" соёл, үзэл суртлаа халж чадах юм уу?

зөвлөлт ахаас ирсэн арны хаалга [194.228.79.211] 2019-12-02 08:16:04

тийм тийм. соц үеийн арны хаалганы үр удам нь одоогийн авилагч төр их хурлын гишүүд шүү дээ. бүүр бүгдээрээ шүү. Т. Эрдэнэцэцэгт нэгдэцгээ. төрийг хал.

соц [122.201.24.36] 2019-12-02 05:53:58

соц үед арын хаалга байсан ш дээ.ккк.

zochin [202.9.46.53] 2019-12-02 04:15:12

Gaaliinkhan bol alj ugnu duu...

Зочин [202.126.88.64] 2019-12-02 04:12:26

том авлигачдыг буудаад жижигт нь олон жилийн ял өгвөл хашрах байх даа.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-12-02 04:46:32

ТӨРӨӨС ЦАЛИН АВДАГ БҮГД АВИЛГАЛЧИН БОЛСОН НААДУУЛ ЧИНЬ ӨӨРСДИЙНХӨӨ ЗОВЛОНГ ОЙЛГООД БИЕ БИЕ ДЭЭ БАС АВИЛГА ӨГДӨГ БОЛСОН. АВИЛГА БОЛ ҮНЭХЭЭР ХАВТГАЙДАА ШҮҮ.

си жи пин [122.201.24.36] 2019-12-02 02:50:25

бар ч бай ялаа ч бай авилагч л бол бяц дар.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-12-02 04:47:28

ТОМ ДАРГА ТОМ ХУЛГАЙЧ ЖИЖИГ ДАРГА ЖИЖИГ ХУЛГАЙЧ ГЭЭД БОДОХООР ҮНЭХЭЭР АЙМААР ШҮҮ.

ккк [202.131.246.179] 2019-12-02 02:37:12

Авлига бол бүх шатанд цэцэглэн хөгжсөн. Боловсролын салбар тэр дундаа бүр их дээд сургуульд хүртэл захирал намын харьяалал эсвэл мөнгө төгрөгөөр сонгогддог болсон. Энэ балайрлыг зогсоох хэрэгтэй.

Irgen [202.9.40.115] 2019-12-02 03:02:29

Arvan jiliin syrgyyliydiin zaxiralyyd dyyrgyydiin emnelegiin darga geed bygd namiin xaryalalaar songogdoj ylsan namiin tsynx barigchid bas neg shatnii lyivarchid avilgachidiin yrgeljlel shy de deed shatnii tom abilgachidiig ystgaxgyigeer tsaash yvaxgyi mogol xugjixgyi ni todorxoi daatgal tatvariin baigyyllagiin darga nertei berdyydiig odoo yagaad xergyydiig ni on saraar ni xelj yriad bga murtuu xyylini yilchildeggyi ym ter erdene gej yxsen xyniig amidryylan xylgai xiij bgag ni barimtaar yrij bga murtuu yaxaaraa ix xyrliin gishyyn bgaad bdgiin er ni mongolchyyd deer syyj bga xylgaich lyivarchidtaiga temtsexgyi bolxoor ed ingej davarch bna bysad yls orond xyyli ni xyyli shig yilchilj bna nuguu shydraga nyamdorj yu xiij xaraad syyj bdgiin

Зочин [202.126.88.183] 2019-12-02 02:24:07

Энэ авилгал гэдэг чинь зөвхөн мөнгө биш энд тэнд ажилд оруулахад бүх эрх мэдлийн их хуралын хэдэн гишүүд л мэдэж байна. Даваасүрэн гэхэд л Эрчим хүч дулаанд ажилд орох цэвэрлэгчийг ч томилход оролцож байна. Хөвсгөлийн энэ байгууллагад шинэ хүн ажилд орох бол энэ эрхэм л мэддэг энэ хүний хамаарлын биш хүн энэ системд ажилд орох нь нүгэл бололтой. Энэ эрхэмийн хувийн компани биш л баймаар даа.

стандарт ,хууль журам зорчилийн тухай ..... [103.57.92.224] 2019-12-02 02:07:21

хууль журам ,стандарт, зорчилийн тухай хууль яриад л дуусаа шуу дээ.естой цэрэгт байдаг шиг дурмээрээ янаглахад л .......ойлгомжтой.

Зочин [202.9.40.48] 2019-12-02 01:43:56

Үнэн шүү дээ улсын сургууль цэцэрлэг эмнэлгүүдийн дарга захирал нар гэж бас хэсэг шимэгч хорхой нар байгаа

би [202.70.44.46] 2019-12-02 00:58:33

энэ бас юу л горьдож яваа юм бол?

Зочин [66.181.161.24] 2019-12-02 01:33:32

Битгий өөр шигээ сэтгэ. Муу шимэгч минь

zochin [182.160.0.84] 2019-12-02 00:04:15

Bysaa joom met urjsen jijig avilgachid niigmiin hugjild irgediin ajil turuld mash ih saad daramttai baisaar bna.Tednii yalgaa ni gevel bur ulaan tsaim avah yumaa nehdeg.ATG-t jijig avilgachdiin hereg deer tusgai tasag heltes ajilluulah heregtei yum shig.Tedgeer joom bysaanuud iheehen achaalal uusgeh ni todorhoich ene ajillagaagaar niigem tsevershih sain taltai.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.