Ц.Баатархүү: Нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна
2020 оны Нийслэлийн төсөв батлагдсан. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна. Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх нэг үүсвэр нь Зам ашигласны төлбөр. Иймээс 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон. НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.
- Ирэх 2020 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт ямар асуудлыг түлхүү тусгасан байна вэ?
- Төсвөө хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй урсаад өнгөрдөг зардалд хуваарилж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр барина. Түүнд тавих тавилга эд хогшилд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Мөн Улаанбаатар хот нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна. Бид хувийн хэвшлээ дэмжиж, ээлтэй байна гэж ярьдаг. Гэвч төсөвт зарим бизнесийг булааж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын зүүн, баруун талд хүнсний бөөний төвийг таван тэрбумаар барина гэж байгаа. Үүнийг төр хийхгүйгээр хувийн хэвшил хийх ёстой. Бид хувийн хэвшилдээ боломж олгож дэмжээд явах ёстой. Гэтэл хувийн хэвшлийн ажлыг нийслэлийн татвар төлөгчийн мөнгөөр лоббидож, булааж болохгүй. Иймээс тэвчиж болох зардал болон урсаад өнгөрдөг урсгал зардлаа хэмнэж явах ёстой. Гэтэл төсөвт энэ зардлыг хэмнэлгүйгээр, иргэдийн халаас руу халдаж байна.
- Төсвийг хэлэлцэж байх үеэр АН-ын бүлгээс таван санал гаргасан. Ямар таван санал гаргасан бэ?
- Бид жил бүр гаргадаг таван саналаа гаргасан. Энэ жил нэмж нэг санал гаргасан байгаа. Тэр нь Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд болон соёлын өвийг хамгаалах санал. Нийслэлийн иргэдийн хурал тогтоолтой байдаг. Харамсалтай нь үүнийгээ хамгаалах чиглэлээр төсөвт мөнгө тусгадаггүй. Нийслэлийн соёлын өвийг нурааж байхад нийслэлийн удирдлага, НИХ нь дуугардаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлье гэдэг саналыг гурван жил тавьсан. Бидний саналыг төсөвт тусгасан бол 80 мянган айлын орон сууцны инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэх байсан. Гэвч Ардчилсан намын эхлүүлсэн ажил гээд улс төрийн өнцгөөр харсаар байгаад гэр хорооллын иргэдийг хохироосон. Нийслэлийн нийтийн тээвэр нийтийн зовлон болж байна. Нийтийн тээврийн шинэчилж сайжруулъя, жил бүр 10 тэрбум төгрөг тавиад парк шинэчлэл хийцгээе гэж гурван жил дараалан төсвийн төсөлд тусгах санал оруулсан. Хэрэв гурав жил дараалан төсөвт тусгаад явсан бол 200 гаруй том оврын автобусаар нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэх байсан. Одоо нийслэлийн нийтийн тээвэр гэж дампуурчихсан салбар болчихсон. Үүнийг цогцоор хөгжүүлж, сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ерөөсөө хүлээж авдаггүй. Гэтэл сонгууль угтаж энэ жил Монгол Улсын Засгийн газар, нийслэл хоёр өмнөд хөршөөс цахилгаан автобус оруулж ирнэ гэдгийг ярьж байна. Үүнийг өмнө нь хийгээд явах боломжтой байсан. Хүү торгуулийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Авто замын ашиглалтын төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байна. Энэ асуудалтай бид санал нийлэхгүй байгаа.
- Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшиж байгаа газарт санал болгоно гэсэн санал оруулж ирсэн. 1959 онд өмнөд хөршийн тусламжтайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнтэй болсон. Төрийн өмчийн хороо 2000 онд тодорхой хэсгийг хувьчилсан байдаг. Гэтэл нийслэлийн удирдлагууд хариуцлагагүй хандаад жил бүрийн наадмын өмнө засвар хийдэг. Тэр хөрөнгө оруулалтаа бүртгэж авахгүй явсаар байгаад 49 хувийн эзэмшигч болсон. Өнөөдөр энэ нийтийн талбайг төсөвгүй нэрийн дор 12.6 га газрыг 20 тэрбум төгрөгөөр 51 хувьд санал болгож байна. Үнэхээр төв цэнгэлдэх хүрээлэнг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа бол иргэдэд зориулсан ногоон бүс байгуулах хэрэгтэй.
-"Аз жаргалтай хот"-ын индексийн боловсрол гээд байгаа нь ямар ажил юм бэ. Энэ ажилд жил болгон мөнгө төсөвлөгдөж байна?
-"Аз жаргалтай хот"-ын индексийн боловсруулж иргэдийнхээ аз жаргалыг дэмжинэ гээд нэг тэрбум төгрөг тавиад байгаа. Үүнийгээ болиод боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд өгөх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын захын хорооллын зарим сургуульд бага ангийн багш олдохгүй байна. Багш нар гадаад улсад ажил хийхээр явчхаад байна.
-Энэ нэг тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг бол?
-Юунд зарцуулагдаг нь мэдэгддэггүй. Тайлан тодорхой бус шагнал урамшууллын зардал юм шиг байна лээ. -Авто зам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлж байгаа. Энэ асуудалд иргэд нэлээд эсрэг байр суурьтай байна? -Улаанбаатар хот авто сангийн хөрөнгөөр жилдээ 30-40 тэрбум төгрөг цугладаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр авто замын бүтээн байгуулалтын ажил явагддаг. Мөн улсын төсвөөр хийгддэг. Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж байгаа асуудлыг дэмжихгүй байгаа. Улаанбаатар хот төлбөр хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа бол “Жийп” автомашины төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил амьдралаа залгуулж байгаа иргэдээс тав дахин төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаатай санал нийлэхгүй байна.
Сэтгэгдэл
fnsboodrjg [217.170.204.126] 2020-07-27 23:02:11
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
yckgbcvtsk [217.170.204.126] 2020-07-27 23:02:10
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:55
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:51:55
Chingelteigees [202.179.24.137] 2019-12-05 04:08:05
Baatarkhuu sain ajiial baigaa shuu
zochin [59.153.87.28] 2019-12-05 01:41:46
ha ha ha neg vebsitiig 1 say togrogoor l hiidgiinshdee
ЗОЧИН [59.153.115.76] 2019-12-04 23:35:12
ХОТБН МЭР ЗӨВХӨН 1 ВЕБСАЙТ ХИЙХЭД 2.6 ТЭРБУМ ЗАРАХ ЗАМААР 2.5 ТЭРБУМЫГ МАН-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨЛХӨН БОСГОНО ГЭЖ ТООЦОЖ БУЙ ГЭНЭЭ, 1 ВЭБСАЙТЫГ БУЙ БОЛГОХОД 100 САЯ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ГЭЖ МЭРГЭЖИЛТНҮҮДП ХЭЛЖ БУЙ АЖ, ИЙМ Л БАЙНА.
Зочин [64.53.234.130] 2019-12-04 17:23:34
walgreens shig Toriin delguuriin suljee manaid baih estoi l baih uul ni!
зочин [59.153.87.16] 2019-12-04 16:37:42
асар том ERP системээ веб гээд андуураад хэлчихсэн юм биш биз. маш том систем хийх мөнгө бна
зочин [103.26.193.69] 2019-12-04 12:06:12
Үнэн үү арай үгүй байлгүй харж л байя.
батүүл [122.201.24.36] 2019-12-04 11:10:24
та нар л сонгоо биздээ юун даа гонгиноод байгаа малууд вэ энэ чинь айн.үмбүү нүүд.
Зочих [64.119.18.170] 2019-12-04 05:51:30
Сард 8300 шүүдээ хүмүүсаэ. Жилд 100000 шүү татвар төлөх л хэрэгтэй шүүдээ харин түүнийг л зөв зарцуулах хэрэгтэй
Зочин [202.9.40.0] 2019-12-04 01:53:26
hohi neeeee teneg uher mglchuud.uurd munh yaduu guilgachin tatvar daramtand amidartsgaa.hohi chin
Зочин [202.126.89.24] 2019-12-04 00:02:37
Баатархүү яг л үнэн юм ярьж байна.Төсвийг иймэрхүү маягаар батладаг нь үнэн шүү дэн.
ЗОЧИН [66.181.183.70] 2019-12-03 22:41:31
МАН 2016 ОНД 60 ТЭРБУМААР АЛБАН ТУШААЛ ЗАРАХ, СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВАХ ЗАМААР ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ЛУЙВАРДАЖ АВСАН,ҮҮНИЙГ ШҮҮХ ТОГТООСОН,2020 ОНЫ СОНГУУЛИЙН 60 ТЭРБУМАА АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ӨМНӨ НЬ ХОТЫН ТӨСӨВТ 14 ТЭРБУМ ОРДОГ БАЙСАН БОЛ 5 ДАХИН НЭМЖ 2020 ОНД 74 ТЭРБУМ БУЮУ 74 - 14 = 60 ТЭРБУМ БОСГОНО, ЯГ ЗӨВ ТООЦЖЭЭ, МАН 2016 ОНЫ СОНГУУЛЬД ОРОХДОО НЭГ Ч ТАТВАР НЭМЭХГҮЙ, ШИНЭЭР БУЙ БОЛГОХГҮЙ, ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ АРД ТҮМНИЙ АМЖИРГААГ ЭРС ДЭЭШЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАСАН,ТӨР ЗАСАГ АВМАГЦ 10 ГАРУЙ ТАТВАР НЭМСЭН, ШИНЭЭР БУЙ БОЛГОСОН, АЧААНЫ ХҮНДИЙГ АРД ТҮМНИЙ НУРУУНД ҮҮРҮҮЛЭН ӨӨРСДӨӨ БҮХ ДЭМЖИХ САНГУУДЫН МӨНГИЙГ ХЭД ДАХИН НЭМЖ,ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН, АВИЛГА, ОФФШОР, КОНЦЕССООР БАЯЖИЦГААВ, БАТХҮҮ НАРЫН ЛУЙВРЫН ӨРИЙГ ТӨСВӨӨС ДАРСАН, КАПИТАЛ БАНКИНД НДШ,ЭМД, НИЙТ 31 ТӨРИЙН БАЙГ-ЫН 345 ТЭРБУМЫГ ЗОРИУД БАЙРШУУЛЖ ДАМПУУРУУЛЖ ХУВААЖ АВСАН,ИЙМ СҮРЭГ ХУЛГАЙЧТАЙ, ӨЛӨН. ХААНА ТӨСВИЙН МӨНГӨ БНА ТҮҮНРҮҮ ЦӨӨВӨР ЧОНО ОЛЗОО БУЛААЛДАЖ БУЙ ШИГ ДАЙРЧ ЦӨЛМӨДӨГ УИХ,ЗГ МУ-Н ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ.
Зочин [202.9.46.34] 2019-12-03 10:17:51
Энэ сурвалжлагч Баатархүүгийн хэлж байгаа үнэн үү гээд Хотын даргаас асуугаад өгөөч. Хоосон хов болгоод орхилолгүй баттай болгож байвал энгийн ард ойлголгоно шүү дээ
Зочин [103.26.193.185] 2019-12-03 09:33:03
Энэ арай дэндэнээ .Яаралтай Үүл баатарыгаа тавих хэрэгтэй 2.6 тэрбумын сайт гэнэ шүү .Хотын захиргааны байр яариагт баригдчихсан шүү дээ дахиад барих нь дээ.Энэ одоогийн дарга ч дээ мөн ч удахгүй зэс нь цухуйж байна даа.Мөнгөний араас нүдээ ухахад ч бэлэн нөхөр юм бна даа.Тэгээд бас иргэдээсээ авах автомашины татвараа 5 дахин нэмээд байгаа.Монголчууд бид дэндүү ноомой юм даа.20 онд яаралтай зайлуулья.
Зочин [203.91.115.53] 2019-12-03 08:23:38
An namd hudlaa uhaantai tsarailsan orkuud l uldejdee2012 -2016 onii hoorond ediin zasagiig suiruulj bhad naad ugee helj bhgui yasiin ! Amarsaihan dargiin bag hamt olon ok bnshde jingiin tsuvaa yavj l bn an nam ulig bolson shuumjlelee yarisaar l bnda huurhii
зочин [203.91.116.118] 2019-12-03 07:28:35
Хотын энэ бүх асуудал АН, Миеэ 2-оос үүдэлтэй,,,,Баатархүү гэдэг боловсролгүй нөхөр хорсоод үхэхнээ,,,хотын асуудлууд шийдэгдээд эхэлхээр
Зочин [202.179.31.103] 2019-12-03 06:50:29
Төв цэнгэлдхийн газрыг зарж мөнгө болгохоороо 51 авна засвар хийхээрэй 49 улс хийнэ.хөрөнгө оруулалтыг бодуул улс 99хувьтай баймаар юм
Зочин [103.111.68.3] 2019-12-03 04:53:47
2 турбум битгий хэл 2 саяаар хийчх ажилгүй залуучууд Монголоор дүүрэн бна даа
Зочин [103.229.123.14] 2019-12-03 05:49:35
мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярих шиг мунхаг зүйл үгүй ажээ. 2 саяар сургуулийнхаа танилцуулга веб сайтыг л хийлгэ
зочин [122.201.31.243] 2019-12-03 04:39:47
Төсвийн ,хөрөнгийг ,ашиггүй ,зарцуулдаг. Хөрөнгө ,идэгч ,нарын ,хөрөнгийг ,нь ,хураа. Татвар ,нэмбэл зам ,хаагдана.
Уншигч [103.229.123.120] 2019-12-03 04:38:52
Зам ашигласны төлбөр нэмлээ гээд замын түгжрэл багасахгүй.машины тоо цөөрөхгүй ээ.Төсөвөө л нэмэх арга юм
Зочин [64.119.19.136] 2019-12-03 03:59:23
Замын мөнгөөр зам тавих нь битгий хэл замын засвар хийхийг ядахдаа зураас зурахыг нь ч харахгүй 4 жил боллоо лоо. Марташгүй 4 жил өнгөрсөн боловч МАНАНтайгаа хоюулаа хө гэж дуулах болж.
Зочин [202.126.89.33] 2019-12-03 03:15:26
Энэ муу нус нус түй цаашаа
Зочин [124.158.79.14] 2019-12-03 02:36:48
БААТАРХҮҮ.г МЭРГЭЖИЛИЙН ЛЕКТОР гэж хардаг болохоор ЯРЬЖ БАЙГААД НЬ ЕР ИТГЭЛ ХҮРДЭГГҮЙ ЮМ
Зочин [64.119.20.45] 2019-12-03 02:32:29
болоогүй байна. машин явахгүй дугаарын хориглолтыг 2 өдөр болгох, хотын төв А зэргийн замаар явах зөвшөөрлийг улирал бүр 60 000 төгрөгөөр олгох,бүх зогсоолын төлбөрийг цагийн 5000 төгрөг болгох шийдвэр гаргахаар болсон байна шүү
Зочин [103.26.194.211] 2019-12-03 02:16:08
Орлого тав байтугаа тваин хувь ѳссѳн үү.Тав дахин нэмнэ гэнээ
Зочин [202.179.24.91] 2019-12-03 01:56:33
Би МАН-ыг дахин сонгохгүй. Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэж чадаагүй. Татвар нэмсэн, дугаарын зохицуулалтыг хоёр өдөар болгох санал гаргасан.
Зочин [202.179.27.161] 2019-12-03 01:49:17
цүнх баригч ийм л том юм ярьдаг болчдог юм бна сда гэж..,
Зочин [202.126.89.36] 2019-12-03 01:48:08
Энэ пиздаад таалагдаж байгаа юм ба уу!!!!утаагаар хүртэл шоудсан лалар биздээ.арай дэндүү улс төржих юм энэ лалар
би [202.70.44.46] 2019-12-03 01:37:02
АН-ынханд мэдлэгтэй хүн байдаггүй, дандаа том цифр, улс орныг яаж гадаадынханд зарж ашиг олох, хулгайлах, яавал ард түмнийг мунхруула тухай боддог хоосон толгойтонгууд, энэ ч гэсэн бас тэдний нэг, 2000-2012 онд та нар 12 жил авслагдсан, 2016 оноос цаашид ч авсанд байх болов уу,
Зочин [66.181.178.130] 2019-12-03 01:35:59
ДАРГА НАР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗАМЫН ХУРААМЖАА ТӨЛЧӨӨД ТӨВ ЗАМЫГ ЭЗЭГНЭХ ЮМ БИЗ ДЭЭ.
энэ муу хөгийн цүнх баригч [185.220.101.76] 2019-12-03 01:33:54
Баатархүү одоо боль.
иргэн [66.181.178.130] 2019-12-03 01:33:50
АРАЙ Ч ДЭЭ. ХЭЗЭЭ ЗАМЫН ХУРААМЖААР ЗАМ ГҮҮР ТАВЬЖ БАЙЛАА ДАА. ХЭДЭН ТЭРБУМААРАА ХААЧСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ АЛГА БОЛДОГ Ш ДЭЭ. БҮХ ЗАМ ГҮҮР ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР Л БОСДОГ БИЗ ДЭЭ. МАЛНУУД АА!!!!
зочин [202.131.229.246] 2019-12-03 01:32:25
эх орныхоо авдранд ийм сүитгэлтэй хандхаар бид яаж өөдлөх вэ дээ
Зочин [202.131.243.186] 2019-12-03 01:20:03
МАНгарууд 2020 онд дуусчээ.
zochin [66.181.176.47] 2019-12-03 01:09:13
ene amidral unen goy bna shdee ahiad Ardiin zasagt sanalaa ugnuu
Зочин [66.181.161.13] 2019-12-03 00:39:27
МАН-ынхан сонгуулийн мөнгөө босгох гэж зовж байна. Сонгуулиар төр эргэнээ энэ бол бараг гарцаагүй боллоо тэр хөдөө орон нутагтаа яах юм бгаан УБ хотод бол МАН-ууд үнэхээр бүтэхгүй юм бна