Том 26-талбайн чулуун хашлага-2020 оны долдугаар сарын 1

Л.Батцэнгэл / Улстөр

-Долоодугаар сарын 1-ний хар өдөр давтагдана хэмээн ёрлож, “оршуулгын пайлуур” чулууг нь эртнээс бэлдээд байна уу, эрх баригчид аа?

МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж, томсгосон 26 тойрогт 76 хүн өрсөлдүүлж УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ тухай сүүлийн хэд хоног ярьж байгаа. Том тойргийн тогтолцоо асар их мөнгөний сонгууль болдог. 2008 оны сонгуульд зарцуулсан мөнгөө олж авахын тулд Оюутолгойн гэрээг байгуулсан гэх яриа ч үүний баталгаа болох биз. 2008 онд УИХ-ын сонгуулийг яг энэ тогтолцоо буюу томсгосон тойрог можаритори системээр явуулахад Улаанбаатар тэр чигтээ цэнхэртэж, Ардчилсан намынхан гарч ирж байсныг Ардын намын удирдлагууд идсэн уусантайгаа холиод жамирчихсан бололтой. Улаанбаатарын томсгосон тойрог ардчилагчдад тун ээлтэй байдаг. Чухамдаа өөрсдөдөө халтай, өрөөлд ээлтэй сонгуулийн тогтолцоог Ардын намын удирдлагууд сонголоо гэж улстөр судлаач, сонирхогчид жиргэж эхэлсэн нь оргүй ч үг биш.

Сонгуулийг ямар системээр явуулах тухай хуралддаг өдрийн өглөөардчиллынхан Чингисийн хэмээдэг, Ардын намынхан жанжин Сүхбаатарын гэж талцан булаалддагтөв талбайн баруун, зүүн хэсэгт дөрвөлжин хэлбэртэй, боржин чулуунуудыг байршуулсан. Цахим орчинд Танхай эмээ гэж нэршсэн нөхөр мөнөөх чулуудыг ЖДҮ-чдийн оршуулгын пайлуур болгож фотошопдсон нь олны анхаарлыг татсан. Чухам ямар байгууллага, ямар зорилгоор, хэдий хэр төсвөөр ийм зүйл хийдэг байна гэж гайхаж байтал хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд өөрсдөө тодроод ирэв.Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Алтаншагай, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар үүр шөнийн заагаар өөрөө тодорсон чулуудын тухай тааврын хариуг өглөө.ТТХГ-аас боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд, 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэдгээ нуусангүй. Нийт 34 ширхэг чулуу байршуулаад байгаа бөгөөд нэг бүрийн төсөв гурван сая гаруй төгрөг болжээ. Үгүй мөн ч илүүдээ гарсан төсөв хөрөнгө шүү.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Алтаншагай “Дэлхийн олон оронд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд энэ ажил 2018 оноос яригдсаар өнөө жил хэрэгжлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож төв талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг гарч байсан. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан. Цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Том нь 300 гаруй килограммын масстай” гэж байна.

Нийслэлийн захирагч С.Амарсайхан болохоор “Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруулах хэрэгтэй. Төрийн тусгай хамгаалалтын газар хийсэн учраас хариуцаад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэж заавардлаа.

Талбай дээр тавьсан энэ чулуунуудхүмүүст цаанаа л нэг ёозгүй сэтгэгдэл төрүүлж эхлээд байгаа юм даа. Ядаж байхад сонгуулийн том 26 тогтолцоог тохирсон өдөр “шарилын” чулуудыг талбай дээр авчирч байршуулдаг нь ч ямар учиртай юм. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргынх нь ярьж байгаа нь ч шар үс босмоор зэвүүн. “Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан”. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Тэгээд Алтаншагайн амаар төв талбайдаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй хэрэг үү? Сүхбаатарын ч байна уу, Чингисийн ч байна уу энэ талбай Амарсайханы ч, Алтаншагайн ч мэдлийн газар биш. Ард түмэн эрх дураараа алхах эрх чөлөөний голт зүрх. Тэгэхэд юу ярих гэж юу ярина вэ. Хэнээс хэний аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулав?

Том 26-гаар сонгууль явуулсан 2008 онд Ардын намыг сонгуулийн үр дүнг булхайцуулж, өгсөн саналыг нь хулгайллаа гэж эсэргүүцсэн ард түмэн энэ л талбайдаа цуглаж үзэл бодлоо илэрхийлэн, эцэст нь бухимдлаа намжаахын тулд МАН-ын байрыг галдан шатааж, Төрийн ордон руу ч халдахыг завдсан. Төр онцгой байдал зарлаж, тавын таван эрдэнэт хүний амь нас хохирсны бурууг өнөө ч Монголын ард түмэн мартаагүй байгаа. Монголын ард түмний сэтгэлийн шархыг сэдрээж, хэний эсрэг байлдах гэж ийм чулуун хашлага бэлдэв гэдэгт Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Алтаншагай болон Нийслэлийн Засаг дарга Амарсайхан нар хариулах ёстой. Монгол Ардын нам их мөнгөний сонгуулийн ялалтыг ямар ч аргаар хамаагүй булааж авах гэж ард түмний замд хориг саад болсон чулуун хашлагыг олны нүднээс нууцлан үүр шөнийн заагаар авчирч тавилаа гэж ойлгож болох биш үү?

Хэрвээ сонгууль будлиантаж, ард олон жагсаж гэмээнэ талбай руу машин техник оруулахгүй гэж ийм саад байгуулж байгаа хэрэг үү гээд үнэхээр олон асуултыг эрх баригчдаас асуумаар байна. Түүнээс биш бүхэл бүтэн сургууль цэцэрлэг барьчих мөнгөөр ийм хориглолтын чулуу авчрах ямар хэрэг байв аа? 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний хар өдөр давтагдана гэж та бүхэн ёрлож, “оршуулгын пайлуур” чулууг нь эртнээс бэлдээд байна уу?


Сэтгэгдэл

Би Монгол хүн [202.126.88.224] 2019-12-21 13:59:56

Энэ 2 нам хэрэг алга. Дарлаж доромжилж элэг барьж луйвардаж дээрэмдэж дууслаа. Энэ чигээрээ явбал Монголчууд мөхөж луйвөрчид хагартлаа баяжаад дүрвэх цаг ирэхнээ .Одоо МАХН-ыг сонгохоос өөр арга алга

ИРГЭН [66.181.183.23] 2019-12-21 11:45:17

Сүүлийн 30 жилийн 25 -ийг нь Ардын намынхан төр,засгийн бүх эрхийг барьлаа.Энэ хугацаанд энэ намынхан юу хийв.Ард түмний аж амьдрал улам доройтож,дэлхийн хамгийн буурай орны нэгд нэрлэгдсэн хэвээр байна.Нэг хүнд ноогдох дундач өрийг2012 оноос хойш 160 дахин хэтрүүлж олон улсаас валютын зээл аваад энэ намынхан ЖДҮ нэрээр болон банкаар дамжуулан Мөнгө угаах замаар луйвар хийцгээж мөнгөний ханш унаган өөрсдөө баяжиж,ажилчин ажил хийж олсон хэдэн төгрөг нь ямарч үнэ цэнэгүй болж хөдөлмөрийн хөлсөөр амьдрах аргагүй боллоо.Энэ намынхан хуулийг гууль болгон,өөрсдийн хийж байгаа луйврыг хамгаалж,өөрсдийн бүлгийн гэмт этгээдүүдийн яллагдвал зохих хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар хүчингүй болгож байна..Эднийхэн хулгайлах ,луйвардах,хүчирхийлэх,идэж ашиглах зэрэг муу,муухай бүхний үүр,уурхай болж байна.Үнэндээ энэ намаас бүрдсэн их хурлын гишүүдийн 90 гаруй хувь гэмт хэрэгтэн гэдэг ньтов тодорхой болсон бишүү.Энэ намаас улс орон,ард түмэн салж чадсан цагт л сая улс орон дэвжинэ

тэгээд л 1 юм хийхээр [64.119.23.114] 2019-12-19 14:04:19

тамын тогооны улгэрээ хэзээ болих юм бэ? ядаж л хун амарч сууж болмоор л юм байна шуу дэээ

зочин [119.40.103.6] 2019-12-19 08:00:59

Загвар муутай, ёстой л шарилын чулуу шиг юм билээ. Мөнгө идэх нэг арга байх л даа.

Баагий [202.9.40.108] 2019-12-19 06:53:06

Ийм оршуулгын чулуу хаана ч байхгүй шүүдээ Зүгээр л дөрвөн дугуйтай юм ороход төвөгтэй л гэж ийм чулуу тавьсан юм бишүү

Бат [202.9.46.142] 2019-12-19 03:48:29

Их бууны хурандаа хүрэлсүхийн ухааны бяр нь дутаж шарилын чулуу гаар жанжны талбайгаа хамгаалах мулгуу санаа нь түмний шившиг болж байх шив дээ. Төрийг ухааны бяраар жолооддог юм шүү дээ мудак аа.

Зочин [66.181.179.112] 2019-12-19 02:12:55

Энэ нээрээ яг бунханы чулуу шиг санагдсан шуу амаржаргал мэдээгуй юм шиг ярьж байна лээ битгий жужиг толоорой одоо дахиад монго гаргаж засах уу энэ ардын нам бутэхгуй байна томчууд нь жду хэсангаас монго идэж авлага хээл хахууль бух юмны унэ таатвар бугд нэмэгдсэн даллорь 2730 хурлээ цаашид 3000 хурэх байхаа

Khh [202.126.88.154] 2019-12-18 16:47:24

Mungu ideh arga, iim sonin um gargah gej muuhai uzemjgui bn

Зочин [192.82.74.163] 2019-12-18 10:57:14

Mangaruud bulshni chuluugaa beldetsgeesen yum uu

Зочин [202.179.8.210] 2019-12-18 09:35:42

Сонгуулиар яг үнэнийг хэлэхэд нөгөө хэдэн улс төрчид гарч ирнэ яагаад гэхлээр улс төрчид нэрээ дэвшүүлнэ.Нэрээ дэвшүүлнэ гэдэг чинь улс төрийн хүрээнийхний ганц давуу эрх.Энэ эрх өөрчлөгдөөгүй цагт хэзээ ч улс төрийн хүрээнд нэвтэрч сонгуульд оролцох ямарч арга байхгүй. Сонгууль болохоор ард түмний тархийг зад угаана Ард түмэн зөвхөн сонгох эрхтэй.Тэгээд эрхээ эдэлсэн нэр дэвшигчид яг байдагаараа байна.Сонгуулийн дараа ард түмэн сонгосон хүмүүсээ хулгайчаар нь дуудаж эхэлнэ.Засгийн эрх барьж байгаа хүмүүсээ 4 жил аль муухайгаар хэлж рекламдаж сурталчилаад олны танил онцгой болгоод дахин нэр дэвшигдэж гарч ирнэ.Улс төрийн хүрээний гинжин холбоос тасрахгүй...Улс орноороо ингэж улс төржиж байхын оронд хийж бүтээж байгаа улс төрчдөө дэмжээд хүн бүр өөрийн хариуцаж хийж байгаа ажил дээрээ хариуцлагатай эх орноо гэсэн сэтгэлгээтэй байвал бүх зүйл бүтнэ дээ ард түмэн минь.

Зочин [202.126.89.252] 2019-12-18 07:50:51

Яг америк цэргүүдийн булш бунхан шиг л сэтгэгдэл шууд төрсөн.

Zochin [202.126.88.228] 2019-12-18 07:11:02

Ene durak dargashu yumand uur hiih ajil bhgui yumda, h

Зочин [202.131.239.170] 2019-12-18 05:26:46

цагаан хэрэм шиг харагдаж байна бөөрөнхий бол зүгээр

иргэн [202.9.46.164] 2019-12-18 04:41:04

Ёстой нэг мөнгө монжих санаагаа ингэж гаргаад .бас тэрийгээ ард түмэнээс айсан гэчихжээ!!!

Зочин [66.181.160.60] 2019-12-18 04:20:48

76iin orshuulgiin chuluu oorsoddoo goy chuluu beldjee

Sss [66.181.161.110] 2019-12-18 03:47:50

Zagwar dizainig n saijruulj ijil xemjeetei ayataixan yum xiichixej boldoggui yum bxd. Ternees bish buruudad bx yu bxawd. Zarimn denduu xarluulax yuma.

Zochin [202.126.89.106] 2019-12-18 03:33:27

Baruund goe booronhii chuluunuud l baidag shuudee

Зочин [192.82.72.11] 2019-12-18 02:35:46

түрүүчээсээ чавчаа хийх мөнгийг нь татвараар гаргаж өгсөнгүй. чавчаа байхгүй бол ажил хийхгүй гэж улаан цайм хэлж байгаа дарга байх юмаа.

зочин [66.181.180.52] 2019-12-18 02:24:21

Санаа нь зөв байж болох ч сэдсэн хэлбэр нь нэг л бишээ. Үнэхээр хойд энгэрийг бодогдуулам шүү. Олон нийтийн таашаалд яаж нийцэх вэ дээ. Хайран мөнгө. Алтаншагай толгойгоо ажиллуулаач. Татвар төлөгчдийн мөнгийг ухаалаг зар л даа

966 [66.181.183.251] 2019-12-18 02:22:55

бидний мөнгө чулуу болжээ. Нэн өдөр шид нь гарна даа ээ хөөрхий зайлуул юу болох бол

АРДЧИЛАЛ ЭНД ХҮРЭЭД ОРШУУЛАГДАВ [202.179.24.143] 2019-12-18 02:16:32

НЭРТЭЙГЭЭР НЬ СТАЛИНГРАДЫН ХАМГААЛАЛТ ХИЙЧИХЭЭ... 3 М ӨРГӨН 4 М ГҮН УСТАЙ, ЦААНА НЬ ГАН ТӨМӨР ТАНКЫН ХАМГААЛАЛТТАЙ, ТҮҮНИЙ ЦААНА МОЛОТОВЫН ШИНГЭНТЭЙ ЦЭРГҮҮД, ГАЛДАН ШАТААГЧ НАР. ИЙМЭРХҮҮ Л ТӨР ЗАСАГ АРД ИРГЭДИЙН НАНДИН ХАРИЛЦААНД ТУЛЖ ДЭЭ. МАНАЙ АРДЧИЛАЛ

Зочин [210.73.59.100] 2019-12-18 02:11:15

БОЛГООМЖ ХЭЗЭЭ ИЛҮҮДЭХГҮЙ. ЧУЛУУ ТАВЬСАН НЬ ЗӨВ. ШАРИЛСААД БАЙХ ЮУ БАЙСИЙН.

zochin [66.181.166.134] 2019-12-18 02:09:37

ХОТ ДАНДАА ИЙМ СОНИН ШИЙДЭЛ ГАРГАЖ БАЙХЫН СУДАЛГААГҮЙ, ЗАГВАР ДИЗАЙН МУУТАЙ,ХОЦРОГДСОН

Зочин [64.119.18.118] 2019-12-18 02:09:24

ЧУЛУУ ТАВЬСАН НЬ ХАРИН ЗӨВ . МУУХАЙ ҮРГЭЛЖИЛСЭН ХАШАА ХАЙСНААС ДЭЭР. СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬД ЯМАР Ч ХУВИЛБАР БАЙСАН МУУ ХЭЛНЭ. ТЭХЭЭР ХУУЛИА ДАГАЖ АЖЛАА САЙЖРУУЛАХ ХЭРЭЖГТЭЙ. 2008 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРААХИ ҮЙМЭЭН БОЛ ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ЭЛИЙ БАЛАЙГИЙН ХИЙСЭН АЖИЛ. ТЭР НӨХӨР ДАЛДАРСАН ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛОХ БАЙХ. ХАРИН ХҮССЭН НЭР ДЭВШИГЧИЙН ТОЙРОГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Зочин [66.181.190.217] 2019-12-18 02:06:18

Энэ бол сайны ёр биш ирэх сонгуулын буяны хойдын талбай л байхаа

Зочин [192.82.72.220] 2019-12-18 01:58:33

Жижиг байна Мал орохооргүй чулуун хорго хий

иргэн [103.9.90.130] 2019-12-18 01:43:03

Ер нь чулуу ч бай хайс ч бай аль ч хэрэгггүй ард түмэн ухамсартай харин эрх баригч нар амьдралаас дэндүү хол тасарчиж ээ ард иргэд жагсана гэхдээ та нарын бодсон шиг бишээ бүү ай зүгээр үгээ хэлж үзэл бодлоо л илэрхийлнэ ш дээ харин та бүгд дундуур нь турхирч таййван байдлыг зориуд өөрчилдөг өө больчих хэнээс санал авч дээшээ гарсан аа бүү март

Зочин [150.129.141.195] 2019-12-18 01:35:36

Хөдөө орон нутгийн хүний нүдээр харахад чимээгүй хотыг санагдуулж байна.Би олон хотоор явж үзээгүй Тэгэхдээ дээр нь ждучидын нэрийг бичдэг нь юу билээ.Өвлийн хүйтэнг хэлэх үү! Чулуун доор талийгаач нар нойрсож байгаа юм шиг мэдрэмж төрөх бөлгөө.

МГЛ [122.201.28.8] 2019-12-18 01:33:45

Төсвийн хөрөнгийг ийм дэмий зүйлд замбараагүй зарцуулахаа болих хэрэгтэй.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-12-18 01:23:18

МУУ ЁР ЗӨГНӨСӨН ШАРИЛЫН ЧУЛУУ. 2020 ОН, ШИНЭ ОН ГАРАХ ГЭЖ БАЙХАД ТӨВ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ШАРИЛЫН ЧУЛУУ ӨРДӨГ МАНАЙХ ШИГ ТӨР ДЭЛХИЙД БАЙДАГ БОЛОВ УУ.

Зочин [192.82.67.61] 2019-12-18 00:38:04

Монгол улсаа тэр чигээр нь дээрэмдсэн Тарвага, Мэлгэр нар блон АНус намын луйварчдаас эх орон ард түмнээ эр зориг гарган аварсан Хүрэлсүхийгхнийг доош нь хийх гэж мөн ч яджээ. Бодоход Тарваганы бүүрэг, Мэлгэрийн хуурсууд юм биз дээ. Насаараа хэдэн үеэрээ Тарвага, Мэлгэрийн боол явах байсан нь юунд нь сайхан байдаг байнаа.

Зочин [202.9.40.171] 2019-12-18 00:28:18

Үзүүр ёзоортойл байж болохгүй шүү олон шоу арга хэмжээ зохиогддог хүн хүүхэд бэртэх болзошгүй олон жилийн өмнө хотын захиргааны төмөр шонд хүн өлгөгдөж гэмтсэн явдал гарч байсан шүү

zochin [103.80.210.64] 2019-12-18 00:03:37

hayan pizdag gargaj bolohgui shuu

ИРГЭН [202.180.220.172] 2019-12-17 23:52:17

ДЭЭШ НЬ ХАРУУЛСАН ГЭРЛИЙН ШИЛ ШИГ ГОЁМСОГ ДИЗАЙНТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин [64.119.18.81] 2019-12-17 23:51:08

Цаад учирыг нь мэдэхгүй юм Ямар гнвч нэг л зохимжгүй юм байна билээ. Эхэлж хараад оршуулгын газар юун түрүүн санаанд орсон Хамгаалалт нэмэх нь байтугай Ордон тойрсон шорон хашааг буулгамаар санагддаг .

ффф [66.181.180.121] 2019-12-17 23:14:06

номын сангийн өмнөх бөөрөнхий чулуу дажгүй шүү


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.