Б.Баатарсүх: Дүүрэг болон өрхийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байгаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ачаалал нэлээд нэмэгддэг. Энэ талаар нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Хүйтний эрч чангарч байна. Нийслэийн хэмжээнд ханиад томуугийн тархалт ямар байна вэ?

-Хүйтний улирлын үед ханиад томуу нэмэгддэг. Ялангуяа арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард ханиад томуугийн өвчлөлийн оргил үе байдаг. Өвчлөлийн төвшин өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байдалтай байна. Нэмэгдэж байгаа шалтгаан томуугийн В хүрээний вирус арваннэгдүгээр сарын сүүлчээр эргэлтэд орсон байгаа. Ханиад томуугийн вирусээс гадна бусад төрлийн вирусээс үүсч байна.

-Ханиад томуугаар бага насны хүүхдүүд илүү өвчилж байна уу. Эсвэл сургуулийн насны хүүхдүүд их өвчилж байна уу?

-Ерөнхийдөө 0-9 насны хүүхдүүд их өвчилж байгаа. Тухайлбал, 0-1 насны хүүхэд 40 гаруй хувийг эзэлж байгаа бол 20 гаруй хувийг нь 2-4 насны хүүхэд өвчилж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд ч ханиад томуугаар өвчилж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуугаас урьдчилан сэргийлэхээс гадна ханиад томуу хүрсэн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй. Мөн хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, тогтмол амны хаалт зүүлгэж хэвшүүлэх, хүүхдийн дархлааг дэмжиж амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, шингэн зүйлийг тогтмол хэрэглүүлэх хэрэгтэй.Тухайлбал, халуун аарц, аньс чацаргана, нэрс зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй байна.Үүнээс гадна хүүхдийг сайн унтуулж амрааждархлааг ньсайн дэмжих шаардлагатай. Мөн гэрийнхээ агаарыг байнга цэвэршүүлэхээс гадна хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх хэрэгтэй.

-Бага насны хүүхдүүд ханиад томуу хүрсэн үед эцэг эхчүүд дураараа эмчилгээ хийж, өвчлөлийг нэмэгдүүлдэг?

-Хүүхэд ханиад хүрчихээр эцэг эхчүүд дураараа эмчилгээ хийдэг. Өөрсдөө дур мэдэж эмчилгээ хийхгүйгээр өрхийн эмчид үзүүлж, эмчилгээ зөвлөгөөг авах хэрэгтэй. Мөн эмчийн зааваргүйгээр эм тариа хэрэглэдэг. Ер нь эм тариаг эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай.

-Дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал нэлээд нэмэгдэж байгаа. Хүүхдийн орны хүрэлцээ ямар байна вэ?

-Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал бий болдог. Энэ асуудал жил бүр үүсдэг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон бусад эмнэлгүүдэд ор нэмэгдүүлэхажлыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдсэн үед 1000 гаруй ор нэмэгдүүлж дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байгаа. Тухайлбал,Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасгийг ашиглалтад оруулж ажиллуулж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн тасгийг нээсэн. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн насанд хүргэгчдийн тасгийн орыг Мөнгөн гүүр, Ачит эмнэлэгт шилжүүлж, 70 ортой хүүхдийн эмнэлгийн нээн ажиллуулж байна. Мөн төрийн эмнэлгүүд хүүхдийн тасгийг нээж ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийн орны ачаалал харьцангуй гайгүй байгаа.

-Томуугаас урьдчилан сэргийлэх вакциныг хийдэг. Энэ вакциныг өвлийн улиралд хийж болох уу. Заавал намрын улиралд хийх ёстой байдаг юм уу?

-Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх гол арга нь вакцин буюу дархлаажуулалт хийдэг. Томуугийн вакциныг ес, аравдугаар сард хийлгэх ёстой. Энэ жилийн хувьд гэсэн нийслэлийн 108 мянган орчин хүнд томуугийн вакцин хийгдсэн. Цэцэрлэгийн насны хүүхдүүд болон жирэмсэн эрсдэл бүлгийн хүмүүсийг дархлаажуулалтад түлхүү хамруулсан. Эдгээр гадна ханиад томуу ихсэж байгаа үед дүүргийн эрүүл мэндийн төвийг уртгасан цагаар ажиллуулж байгаа. Ажлын өдрүүдэд 17.00 цагаас 22 цаг хүртэл хүүхдийн тасагт уртгасан цагаар ажиллаж байна. Мөн амралтын өдөр буюу хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн дүүргийн өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байгаа. Ажлын өдрүүдэд 17.00-19.00 хүртэл ажиллаж байна. Бүтэн сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.45] 2020-01-04 13:41:33

ШИНЭ ҮЕИЙН ДАРГА БАЦААНУУД ДАНДАА ХУДЛАА ШААХ ЮМАА

Зочин [64.119.19.15] 2020-01-04 12:51:24

Haniadnii vaccine hiilgecheed bhad tusaad bdg ni yamar uchir bnaa?

Зочин [103.57.95.40] 2020-01-04 09:28:51

Хүүхдийн амралт сунгах хэрэгтэй байна.Ханиад нь гайгүй болоод д дахиад халуурчих юм.Өрхийн эмнэлэгээс шинэ вирус аваад байх шиг санагдаад очихгүй байна ш дээ

Зочин [202.179.26.222] 2020-01-04 08:50:13

Хүн ам өссөн. Хорооны эмнэлэг (өрхийн эмнэлэг) ачаалал даахаа больсон. Эмнэлэг маш жижигхэн байртай. Чихцэлдээд бөгс эргэх зайгүй шахам. Эмч сувилагч цэвэрлэгч нар ажлаа сайн хийж байгаа. Хамгийн гол нь барилга нь жижигхэн, өвчтөн үйлчлүүлэгч ихтэй. Шийдээд өгчихөөч ядаргаатай юм. Нэг үеэ бодвол манай төр мөнгөтэй болоо биз дээ. Зүгээр тарааж цацаж байхаар өрхийн эмнэлэгүүдээ томсогомоор юм.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.