Иран ба Монгол

Aдмин / Нүүр

Монгол улстай түүхээрээ Хятад, Орос, Япон гэх мэтээр олон улс холбогдоно. Үүн дотор өнөөгийн Иран улс Монголчуудтай их холбоотой улс юм. Одоо бол Иран нь Монголтой адил бөхийн орон гэдгээрээ их ойр, бас манай хүүхэд залуусын дуртай спорт хөлбөмбөг сайн хөгжиж байгаа улс ба энэ талаараа танил. Тэгвэл Иран улс бас түүхээрээ Монгол улстай уламжлалт холбоотой, энэ бол мэдээж Иранд төвлөн оршин байсан Монголын Ил хаант улс юм. Иран бол маш эртний соёл иргэншилт түүхт ард түмэн ба төрт улс нь МЭӨ 2800 оноос эхтэй, МЭӨ 625 онд анх Медесүүд өнөөгийн Иран үндэстний суурийг тавьжээ. Ингээд Камбайсис гэх хаан МЭӨ 524 онд Египетийг өөртөө нэгтгэсэнтэй зэрэгцээд дэлхийн хэмжээний Эзэнт гүрнийг байгуулав. Дараа нь I Дари болон бусад залгамжлагчдын үед мандан бадарч байгаад МЭӨ 334 онд Их Александрын довтолгоонд унасан түүхтэй. Үүний дараа Македоны грек жанжины Селевк улс, Парфян, Сасаны хаант улсууд Иранд оршин байлаа. Харин МЭ-ний 633 онд Арабууд Сасаны улсыг мөхөөгөөд бүрэн эзэлжээ. Тэр үед Иран оронд байсан Зороастрын шашин шахагдаж эхэлсэн байна. Дараа нь Багдадын халифт улс тогтож хүн ам нь бүрэн исламжиж эхэлсэн байна . Энэ үед Иранд исламын суннит, шийт хоёр урсгал хоёул нэвтэрч байсан ба арабын Али халифын үед язгууртнууд хоёр хуваагдаж Алигийн талынханыг шийтүүд буюу улс төрийн хагарал гаргагчид гэж нэрлэж улмаар Али халиф 661 онд дотоодын тэмцэлд үрэгдэж Муавийг 661 онд халифаар өргөмжилжээ. Муавэг залгамжилагчид байлдан дагуулалтыг дахин эхлүүлж 687 онд шитүүдийг дарж 661-680 онд арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг байлдан эзэлжээ. YII-YIII зуунд Арабууд Византи гүрний зүүн бүс нутаг болн Гүржийг эзлэн авч, дараа нь Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ. Францууд арабын цэргийг зогсоож европыг аварсан гэж одоо ч бичдэг ба хэрэв Франц унасан бол дэлхийн түүх бүүр өөрөөр бичигдэх байлаа. Арабын байлдан дагуулалт Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрэх үндэс болсон юм. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болгон бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашинд орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ. Өөрөөр хэлбэл арабчлагдах аюул Иранд хүрээд цааш ахих уу үгүй юу гэсэн АСУУЛТ-н тэмдэгтэй байсан. Хэрэв Иран арабжсан бол цааш энэхүү үйл явц зогсохгүй явах нь бараг тодорхой байв, яагаад гэвэл арабжих үйл явцыг эртний соёлт том үндэстэн тэсч гарах боломж байсан. Гэвч энэ үед умард ираныг эзэлсэн байсан Хорезм улсыг Чингис хааны монгол цэрэг 1219 оноос дайлаар ирж мөхөөжээ. Ингээд Ираны хойд хэсэг Монголын хяналтанд орсон байсан байна. Харин үүнээс хойш их Монголын их хаан Мөнх их хааны сууринд суусныхаа дараа буюу 1252 онд өөрийн төрсөн дүү Хүлэгү зарлиг буулган Ираныг бүрмөсөн эзлэж тэнд байх хүчирхэг ассасинчуудыг устгах үүрэг өгчээ. Хүлэгү 1256 оны эцсээр ассасинчуудыг сөнөөж, Улмаар 1258 онд Хүлэгүгийн удирдсан их цэрэг Багдадын хаалганд хүрч Багдадын халифт улсыг мөхөөснөөр Иран, Ирак, Азербайджан, Армен, Гүрж, Туркменистан, Туркийн нутаг бараг бүхлээрээ, Афганистаны баруун хагас, Пакистаны баруун өмнөд хэсгийг багтаасан монголын хаант улсыг үндэслэн байгуулжээ. Ингэж Иранд төвлөсөн Монголын Ил хаант улс бий болжээ. Ил хаант улс цааш давшин Сири Дамаск хүрсэн ба Мамлюкийн улс хүрч довтолгоо зогссон нь умард зүгт хил залгах өөр нэгэн Монголын улс болох Алтан-орд улстай дайсагнах болсоноос болжээ. Хүлэгү хаан нас барсанаас хойш 1265 онд Абага ил хаан болжээ. Абага хаан Алтан Ордны улстай ихээхэн зөрчилдэж 1265 онд Ногайн цэрэгтэй тулалджээ. Гэвч 1266 онд Алтан-ордын Бэрх хааны гэнэтийн үхэл нь энэхүү дайныг зогсооход хүргэж, Абага хаан, Алтан Ордны Мөнх-төмөр хаантай энхийн гэрээ байгуулж хоёр улсын дайн зогсож Ил хаант улс бүс нутагтаа бэхжих бололцоог буй болгож чаджээ. 1282 онд Абага нас барсаны дараа Аргун Ил хаан болсон, түүний хаанчлалын үе харьцангуй тайван байсан бөгөөд бусад Монголчуудтайгаа цөөхөн удаа л зөрчилдөн тулалджээ. Аргуны дараа Гайхату, Байду нар цөөн жил хаанчилсан ч 1295 онд Газан хаан болжээ. Тэр исламын суннит шашнаас бусад бүх шашинд аядуу бодлого баримталж байсан ба энэ үед Ираны нутагт исламын шашны шийт-гийн урсгал дэлгэрэх нэгэн нөхцөл бүрджээ. Тэр 1295 онд исламын шашинд орж түүхэнд “Газан хааны шинэчлэл” хэмээн нэрлэгдэн шинэчлэл хийж өөрийгөө ИСЛАМ хүн учир та нарын дайсан биш гэж Мамлюк нарын ислам улсуудад ойлгуулж байв. Гэхдээ Газан хаан Исламын суннит биш харин ШИЙТ шашныг улс төрийн бодлогоор улсын албан ёсны шашин болгожээ. Энэ үед шийт шашин Иранд олонхи байгаагүй бөгөөд Газан хааны шинэчлэлээр Исламын Шийт шашны төв нь ИРАН болсон бөгөөд одоо ч тийм байгаа . ингэж эртний Ираны ард түмэн исламын Суннит шашнаас бүрмөсөн салсанаар арабжих аюулгүй болсон ба Иранаас хойш орших дундад ази болон кавказын улсууд арабжаагүй үлджээ. Ингээд Ил хаант улс өөрийн дайсан ислам улсуудын Суннитаас тусгаарлахын тулд Шийтийн урсгалыг дэмжиж шашны номлогч болон санваартнуудыг перс хэлийг хэрэглүүлэх болсон байна. Газан хааны энэ үйл ажиллагаа нь хүн амын олонхи болох исламын шашинтнуудыг өөртөө татах гэсэн бодлогын чанартай байсан ч тус бүс нутаг дахь монголчуудын хувьд илүү хурдацтай исламжих, түрэгжих, персжэх гол үндэс болжээ. Газан хаан олон шинэ зүйл санаачлан хийлгэсэн ба Судрын чуулганыг бичүүлсэн нь Монголын түүхийг өгүүлсэн гайхамшигт бүтээл сурвалж болон үлджээ. Газаны дараа Өлзийт хаан энэ том бүтээлийг амжилттай дуусгахын тулд олон түүхчдийг татан оролцуулсан байдгаас Монголоос арван том түүхчийг ирүүлж оролцуулсан мөн Юань улсын их хаан Хубилайд зүтгэж байгаад Аргун хаанд зөвлөхөөр илгээсэн төр нийгмийн зүтгэлтэн цэргийн жанжин түүхч Болд чинсаныг оролцуулсан байна. Өлзийт хаан ордондоо Ираны анхны номын санг байгуулж Судрын чуулганыг бүтээх явцад ашиглаж ирсэн түүхтэй юм байна. Харин Өлзийт хаанаас хойш төр барьсан Абусаид бахадир хан 1335 онд нас барснаар Ил хаант улс мөхөх улс төрийн хувьд бууран доройтох болжээ. Сүүлд 1370 онд бас нэгэн байлдан дагуулагч доголон Төмөр хааны улсад Перс нэгтгэгдэж 156 жилийг үджээ. Төмрийн улсын дараа XVI зуунд 1502 онд Сафав–н улс байгуулагдсан нь орчин үеийн Иран улсын эхлэл болсон төдийгүй албан ёсоор улсын шашнаа шийт болгосноор ислам шашны нэгэн том урсгал хөлөө олжээ. Энэ үед Иран улс томорч өрнө зүгт Османы Турк, дорно зүгт Их Могол зэрэг улстай зиндаархаж байсан байна. Ингээд Иран улс нэрээ сольж байснаас өөрөөр өөрчлөгдөөгүй явсаар 1906 онд үндсэн хуультай болж, 1979 он хүртэл оршин тогтносон байна. 1953 онд Англи-Америкийн оролцсон эргэлтээр гарсан Мохаммед Реза шах АНУ-тай ойр байж өрнөжих бодлого барьсанаас болж 1977 оноос дарангуй шахыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн үүсч 1979 онд шах гадаадад зайлан дүрвэж, хаант засаг халагдаж, Исламын БНУ болж Хомейни Аятолла удирдагч болсон түүхтэй. Ингээд 1979 оны дөрөвдүгээр сарын 1-ээс албан ёсоор Исламын БН улс болсон нь одоог хүртэл оршин байгаа юм. Ираныг голлох үндэстэн болох Персээр бас хэлдэг ба Фарс гэх нутгийн нэрээс үүссэн. Одоо Ираны персүүд өөрсдийгөө Эран гэж дууддаг байх ба язгуртан гэсэн утга илэрхийлдэг. Перс гэсэн нэрийг халж, улсын нэрийг нутгийнхны хэлдгээр «Иран» болгохыг 1935 онд Ираны шах олон улсад хүсч байсан ба 1959 оноос бүрэн хэрэгжиж улс орныг Иран гэж, үндсэн ард түмнийг перс гэж ялгадаг болсон. Иран олон угсаатан, үндэстэн, ястнаас бүрдэх ба 70 сая хүн амын 61% перс , 16% азейрбайжан, 10% курд бол бусад нь белужи туркмен араб лур зэрэг үндэстэн байна. улсын албан ёсны хэл нь Перс, шашин нь Шийт юм.

Дүгнэлт: Постноос Ирантай Монгол холбогдох хоёр гол асуудлыг гаргаж тавьлаа. Хамгийн гол нь эртний персийн их гүрэн нь арабуудад эзлэгдсэн байсан ба арабуудад эзлэгдсэн олон улс тухайлбал эртний түүхт Египет, Сири, Ирак, Хойд Африк бүгд исламын нөлөөгөр араб болсон, Иранд ч энэ явагдаж байж, гэтэл ираныг Монголчууд эзлэн авч Хүлэгү хааны Ил хаант улс байгуулжээ, энэ улсын суурин дээр Иран улс дахин сэргэн мандах эхэллээ тавьсан, үүн дотроос Иранчууд ислам шашины арабын суннит шашнаас өөр урсгал шийт шашныг авч исламыг өөрийн онцлогтой болгожээ. Шийт шашныг улсын шашин болгох шийдвэрийг Монголчууд гаргасан учир Иранчууд арабжих аюулаас бүрмөсөн салсан түүхтэй, ингэж Иран арабын орнуудаас маш өөр онцлогтой эртний Персийнхээ алдрыг өндөрт өргөж явдаг улс хэвээр үлдсэн байгаа юм, үүнд нь Монголын ач тус их. Монгол улстай Иран тэгэхээр яалт ч үгүй түүхээрээ холбоотой, одоо ч Иранчууд Монголчуудад сайн байдаг нь ийм учиртай.

Эх сурвалж: Өлзийсайхан Өлзий


Сэтгэгдэл

ukk [37.162.82.232] 2020-02-22 01:41:07

Iran zaluu nad deer ireed Mongolchuud mash olon persuudig alj bsn ene ni ih hund tsohilt mash hetsuu bsn ntr geed horsoltoi gegch ni irj helsen... ter ued ni heleh ug oldohgui Haramsaltai bn odoo ue oor shuude l gesen :/

Зочин [202.126.89.205] 2020-01-10 00:21:07

иран монголчуудад лав муу биш шүү иранд очиход элгэмсүү ханддаг

ар халх [150.129.140.88] 2020-01-09 04:46:09

бидний монголын өвөг дээдсийн түүх бол дэлхийн түүх дэлхийн түүх монголыг сайнаар ч муугаар ч дурсхал болно.

Зочин [150.129.143.26] 2020-01-09 03:13:57

иранууд монголд сайн биш телевизээр : нэг мэдэлтэн монголчууд манй 600.000 хүнийг нэг дор алж цаазлаж бсан бид мартахгүй.ѳшѳѳгѳѳ авах ёстой гэж том статоинд хурал дээр радиогоороо ярьж бсан.

Зочин [66.181.191.203] 2024-07-14 20:50:43

202.131.225.53 персүүд хядуулах эхлэлээ өөрсдөө тавьсан. Чингис хааны худалдаа хийхээр явуулсан 500 худалдаачин, хэд хэд удаа илгээсэн элчин нарыг алж эсвэл сахал үсийг нь хусаж доромжилсон

Мартахааргүй дурсамж үлдээж дээ, бид нар. [202.131.225.53] 2020-01-09 03:46:58

Монголчууд бид түүхэндээ их л нүгэл хийждээ. Иранчууд одоо хүртэл мартаагүй байхыг бодвол. Яах гэж ч бид 600.000 иранчуудыг алсан байгаа юм?

Зочин [202.179.31.72] 2020-01-09 03:20:20

unen bh shu!!!!!!!!!!!!

Иран бол Монголд газар зүй, түүхийн хувьд ойр улс шүү. [202.131.225.53] 2020-01-09 02:54:53

Манайхан АНУ-тай суужирч Ираны эсрэг элдэв юм мэдэгдэж балайрандаа. Харж л байгаарай. Монголчууд АНУ-ын мөнгөөр элдэв "энх тайван тогтоох үйлс"-д нь оролцоод байдаг юм байнлээ. Афганистанд манайхан байж байсан, тэндээ одоо байгаа юу? Ер нь дээрхээс уншвал Монгол бол Ираны асуудлаар жоол НЕЙТРАЛ байвал зохино. Монгол, Иран хоёр бол Азийн улсууд, харин АНУ бол ... Сайн бодох хэрэгтэй шүү.

temuujin [202.9.40.48] 2020-01-09 02:06:39

Наад Иранчууд чинь монголчуудыг үзэн яддаг юм билээ, юун арабжихаас хамгаалсан энээ тэрээ.

Зочин [202.179.31.72] 2020-01-09 03:22:02

Olziisaikhan guyai English helny medleg bhgui unen heregtee bodit baidalaasaa hol tasarsan bn. Uneheer medleg bhgui. Unendee Mongolchuudad darluulsandaa horsoj yavdag ard tumen. Tiimees ih haanyg aani terrorist gelee shu dee

Зочин [202.126.88.72] 2020-01-09 01:20:09

Зүүдээ бичсэн маанаг. Дундад азид монголчуудад сайн нэг ч улс байхгүй.

Зочин [202.179.31.72] 2020-01-09 03:24:24

unen. Hazara baij magadgui ugui ch magadgui.

Зочин [14.146.95.175] 2020-01-09 01:08:19

persuudiig arabuudaas zaagtai bailgaj ogson uureg ni unen. gehdee buh yum 2 taltai. Persuud odoo uul ni barag 25-30% iluu hun amtai baih yostoi gej baigaa. Daanch manaihan persuudiig darah uyd lujir hyadlaga yavuulsan. Iranii hunamzuin bur tootsoo baidag, mongolchuud orj irsen esvel ireegui bol geed. Zaaval bidendee talarhaj, bidend sain baidag gej hamaagui ooriin ongoor bichij haalt hiij bolohgui baihaa. Gants neg iren humuustei uulzaj yarij hoorch bolno, ter bur sainaar ni hariltsaj ineeldene uu gehees buh yuma helehgui shu de. Gadnii huntei uulzaj uchrahad manaihnii talaar eyreg ug tsuhuilgasan buriig saimshraad baigaa geh utgaar huleej avch bolohgui, yum uzeeguin shinj shu ter bol.

иргэн [202.70.34.70] 2020-01-09 01:54:47

За манжууд манайхыг яаж байсан нэг тиймэрхүү л түүх шүү. Сая хүртэл юу гэж сайд нар нь мэдэгдэж байна. Монголчуд шиг, чингис шиг, гитлер шиг, террорист шиг гэж Трампыг адилтгасан нь юу гэж бодож явдгийн илрэл

Зочин [59.153.87.36] 2020-01-09 00:22:30

mongol uls ENHIIG SAHIULSANAAR USA-N GAR HUL BOLSON.HOLBOOTON NY GESEN UG. odoo iran irakiin bai bolloo doo

Зочин [64.119.18.81] 2020-01-09 00:13:32

Эзлэн түрэмгийлэлийг магтах хэрэггүй.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.