Д.Эрдэнэбат: Ирээдүйн өв сан бол ард түмний сан учраас хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт өөрчлөлтөд орсон Үндэсний баялгийн санг байгуулахдаа хөрөнгийг нь захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн байна. Дараагийн хэсэгт Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг удирдахдаа хараат бус бие даан ажиллана гэсэн байх юм. Хараат бус бие даан ажиллаж байгаа санд яахаараа Засгийн газар чиг үүрэг өгөх ёстой юм. Зөрчилтэй байна. Ирээдүйн өв сан нь өөрөө хараат бус бие даан ажиллана гэдгийг өөрчлөөд Засгийн газар хариуцахаар болсон. Өөрчилсөн хуулиа ингэж баталгаажуулж байгаа юм бол ямар хэрэг байна. Ирээдүйн өв сан бол ард түмний сан. Хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой. Бие даан ажиллах ёстой гэчихээд Засгийн газар чиг үүрэг өгнө гэдэг чинь авцалдахгүй байна. Маш буруу томъёолол учраас би дэмжихгүй.


Сэтгэгдэл

Zochin [66.181.170.73] 2020-01-09 04:52:43

Zuv zuv. Yag zuv khelsen bna. Iim l yu khelj yarij, bichij bgaagaa ch medekhgyi ulsuud ter zasag masagt chin' ajillaad, said darga nart zuvluud baikh yum. Boloogyi ee tegeed uursdiiguu khaanii suudald suuchikhsan gej boddog yumuu bas ikh khuurkhun khyn amitan zagnana. Zokhikhgyi baikhad yanz yanz bolnoo bas. KKK


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.