Жюү жицүгийн УАШТ эхэллээ
Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр өнөөдөр Спортын төв ордноо эхэллээ . Насанд хүрэгчид, мастерс, залуучуудын ангилалалд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд гурван орны 38 байгууллагын нийтдээ 750 гаруй тамирчин оролцож байна.
Монголын Жюү жицүгийн холбоо, АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа тус УАШТ-ийг нээлттэй зохион байгуулж байгаа нь энэ юм. Тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Сэтгэгдэл