С.Батболд: Дарханы замын хучилтыг зургадугаар сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто-замыг ашиглалтад оруулах төлөвлөсөн хугацаа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сар боловч хугацаандаа амжихгүй он дамнан хойшлогдсон. Замын ажил болон санхүүжилтийн талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Дарханы замын ажил юу болж байгаа вэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилт зогссон гэж байсан. Энэ үнэн үү. Санхүүжилт нь яаж явагдахаар байгаа вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилт зогссон зүйл байхгүй. Олон улсын байгууллага мөнгөө өгөөд явж байгаа. Бид компаниудын гүйцэтгэлийн хувиар санхүүжилтыг цаг хугацаанд нь өгөөд явж байна. Мөнгө санхүүгийн асуудал дээр ямар нэгэн саатсан зүйл байхгүй.
-Замын ажил хэзээнээс хийгдэх вэ. Хэзээ ашиглалтад орох бол?
-Өнгөрсөн жилийн гэрээгээр 2020 оны зургадугаар сарын 20-нд замын ажлыг дуусгах гэрээтэй. Одоогоор аж ахуйн нэгжүүд гэрээ сунгах хүсэлт ирээгүй байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварын дагуу гуравдугаар сарын сүүл гэхэд замын ажлуудыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж эхлүүлнэ. Саяхан Европын сэргээн босголтын банктай тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Одоо хийгдэж байгаа зам болон шинээр хийгдэх замын санхүүжилт шийдэгдсэн.
-Шинэ замын ажил хэзээ эхлэх вэ?
-Санхүүжилт саяхан шийдэгдсэн. Одоо сонгон шалгаруулалт явагдаж байна. Энэ хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
-Замын ажил зургадугаар сард багтаж дуусах уу?
-Ер нь их шахаж байгаа. Дарханы чиглэлийн замын эхний хучилтыг зургадугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Цаашид зам хучилтаас гадна бусад инженерийн ажлууд хийгдэнэ. Замын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд“ хоёр зам зэрэгцэж явах учраас зам дуусгахад төвөгтэй байна” гэдэг асуудлыг тавьж байгаа. Зам тавихаас гадна тэмдэг, тэмдэглэгээ тавьж явна. Хоёр зам нийлж явах учраас асуудал үүсэх нь гэдэг саналыг аж ахуйн нэгжүүд тавьж байгаа. Азийн хөгжлийн банк өөрөө төслийн нэгжтэй. Уг төслийн нэгж нь замын ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Саяхан Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийн зохицуулагч шалгаруулж авсан. Одоо гардаж хийх нэгжүүд ажилдаа орчихсон. Төлөвлөгөө гаргаад бид нарт танилцуулаад явж байгаа.
-Дарханы замын асуудлаар н.Оргил-Эрдэнэ мэргэжилтэнтэй холбоотой зүйл гарсан. Үүнээс болж Дарханы замын санхүүжилт саатсан зүйл байгаа юу?
-Энэ асуудалтай холбоотойгоор санхүүжилт саатсан зүйл байхгүй.
-Шинэ нисэх буудлын ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?
-Шинэ нисэх буудлын ажил төлөвлөсний дагуу явагдаж байгаа. Япон улстай концессын гэрээ байгуулсан. Концессын гэрээний дагуу Японы талын хийх ажил болон Монголын тал хийх ажлууд байгаа. Манай талаас хийх ажлуудаас нэмэлт цахилгааны эх үүсвэртэй холбоотой зүйл бүрэн шийдэгдээгүй байна. Бусад ажлууд хийгдээд явж байгаа.
-Хэзээ нээхээр төлөвлөж байна вэ?
-Шинэ нисэх буудлыг зургадугаар сард нээхээр төлөвлөж байна. Хэлэлцээр нь ийм байгаа.
-Баярлалаа
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:45:58
VBHWhp http://pills2sale.com/ levitra nizagara
1234 [183.81.170.98] 2020-01-20 10:31:12
Дарханы зам зассан гэж самарсан байлаа,Бэлэн татарсан суурь дээр замын ажил явагдаж байгаа мөнгийг энэ хэмжээгээр бага өгөх хэрэгтэй мэддэг төрийн хүмүүс бна уу
зочин [202.179.26.83] 2020-01-20 04:28:24
худалч үлгэрээ ярьсаар л бна.ийм малнуудыг солих хэрэгтэй.хавар хэдэн доллар хусах гээд яарч суугаа даа.
Зочин [150.129.140.188] 2020-01-19 13:11:28
Enen shig hudlaa zuil bhgui. Odoo zorchij bga zamaar chin yavj unaa tergee evdsen humuusiin hohirliig ta nar hariutsval taarna. Avilgachid ami bohtei orshij, am bardam hudal amladag ni es boljee
Зочин [192.82.72.14] 2020-01-19 03:48:34
ЗТЯ БОЛ АВИЛГАЧИД, АЛУУРЧДЫН ҮҮР УУРХАЙ ЮМ. ЦЭРЭГ НЬ ОЛЗЛОГДООД ОДОО ТОЛГОЙЛОГЧ НЬ ҮЛГЭРЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯРЬЖ БАЙНА. ЭДНИЙГ ХАРАХААР БӨӨЛЖИС ХҮРЭХ ЮМ
ЗОЧИН [59.153.112.94] 2020-01-18 05:50:06
ТЕНДР АВСАН ХЯТАДЫН 5 КОМПАНИ НУТАГТАА ОЧООД ХЯТАД УЛСЫН ДАРГА СИ ЖИН ПИНД " МОНГОЛЫН ДАРГА НАР АВИЛГА, МӨНГӨ НЭХЭЭД АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА" ГЭЖ МЭДҮҮЛСЭН БАЙНА ГЭСЭН, БҮХ ЮМНЫ ГОГЦОО ҮҮНД Л БАЙНА, ИЙМ Л БАЙНА.
Зочин [66.181.170.82] 2020-01-17 06:57:03
Энэ яамыг татн буулгаад шинээр зохион байгуулах хэрэгтэй
Зочин [203.217.139.225] 2020-01-17 06:54:40
МАН-ы авилгачид ард түмнийг бухимдуулж байна. Дархан чиглэлээр зорчигч олон мянган иргэд ихээхэн бухимдалтай байгаа шүү. МАНгарууд ирэх сонгуульд яана гэж бодож байгаа юм бол доо
Хуцдаг лалар [202.131.233.10] 2020-01-17 05:21:43
Энэ муу авилгын толгойлогч яаж амжих вэ гуцаарай
Зочин [192.82.72.123] 2020-01-16 10:57:36
Зам тээврийн яамны авилга авсан газрын дарга юү бодсон.ямар ч байсан мөнгө өгдөг нь өгөөд авдаг нь аваад ажил эхлэх болж дээ.өнгөрсөн жил шиг молиго үмхүүлэх юм болов уу
Зочин [66.181.161.6] 2020-01-16 09:01:23
АВЛИГАА АВААД ДУУССАН Л ГЭЖ ОЙЛГОЛОО. ИЧДЭГГҮЙ ИДДАНУУД
ХЭЦҮҮ Ч ЮМ АА ДАА [202.179.26.221] 2020-01-16 05:10:14
ЭЭ БУРХАН МИНЬ... ЯДАЖ ХУЧИЛТААС НЬ БИТГИЙ ИДЧИХЭЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ.... МАНАЙХАН ӨРГӨНӨӨС НЬ ХҮНИЙХЭН ЗУЗУУАНААС НЬ ИДЭЭД ӨНДӨГНИЙ ХАЛЬС ШИГ ЮМ БОЛДОГ ШҮҮ .
Зочин [195.46.106.44] 2020-01-16 04:53:13
Хүний асуусан асуултанд бүрэн дүүрэн хариулт өгчихөж сураагүй товарищ байна.Сэтгүүлч ч асуултаа оновчтой асуучихаж чадахгүй юм.Бүх юм болоод байгаа юм бол яагаад зогсоод байгаа юм бэ. Хоёр зам нэгэн зэрэг нийлүүлж тавина гэж юу яриад байгаа юм бэ. Хүндрэл гарч мэднэ гэж АА-н нэгжүүд яриад байгаа ч гэх шиг. Наад нөхөрийг чинь мэдэж зохицуул гэж төрөөс тавьсан юм байгаа биз дээ. Ажлаа сайн мэдэхгүй л байгаа хүн шиг байна даа.
ЗОЧИН [103.57.92.194] 2020-01-16 04:43:22
ЯАГААД Ч АМЖИХГҮЙ, БИТГИЙ ЯАРАА, АЖЛАА ЧАНАРТАЙ ХИЙ, СОНГУУЛИЙН ӨМНӨ ТУУЗ ХАЙЧЛАХ ГЭЖ ОРОМДОНО, ЧАНАРГҮЙ БОЛНО, БҮҮ ЯАР.
zochin [202.21.122.166] 2020-01-16 04:21:19
bitgii hudlaa ingej shaaj bai ta nar ene hugatsaandaa hiij chadahgui bol yam ene darga nar yamar hariutslag hvleeh yum be
Zochin [202.126.88.47] 2020-01-16 03:42:28
Negent oirotsoniih chanartai l uym hiigeesei,tegehgui songuuliin omno zaaval gedeg utgaar hugaatsaagaar shahaj chanargui zam hucheer huleen avah shaardlagagui shu de
зочин [202.131.227.30] 2020-01-16 03:16:37
Тэр сонгууль энэ зам барихтай ямар ч хамаагүй шүү Гол чанартай л зам барь Яарч сандрах хэрэггүй стандартал нийцсэн зам л хэрэгтэй
ЗОчин [202.131.227.30] 2020-01-16 03:14:22
Тэгээд яарч сандраад битгий хачин чанаргүй зам барчихаарай
иргэн [202.55.191.194] 2020-01-16 02:22:42
Яамныхан элдэв юм нэхэж ажилд нь битгий саад болоорой
зочин [202.179.25.91] 2020-01-16 02:18:36
Дарханы түр замыг 2019-онд хийсэн компаниудын санхүүжилт нь хэзээ орох вэ.Энэ компаниуд өр зээлэндээ баригдаж цалингаа ч тавьж чадахгүй түлш шатахуун нийлүүлсэн газрууд нь өр ширээ нэхээд дампуурлын ирмэг дээр ирчхээд байна арга хэмжээ аваачдээ.
Зочин [202.21.99.42] 2020-01-17 03:30:57
Битгий хуц лалраа олигтой юм хийцэн юм шиг битгий мөнгө өг лалруудад
Зочин [202.126.89.177] 2020-01-16 02:04:26
ed nariin ulaihgui yarih ni saihan ,hiij baigaa zuil gej yu ch ugui
Зочин [192.82.76.197] 2020-01-16 01:46:23
Амаараал хучих байхдаа.
zochin [103.80.210.64] 2020-01-16 01:40:11
ardiin namiinhanii balgaar mashiniihaa salhinii shiliig hagaluullaa nohon tolboroo hezee abah be
Зочин [103.111.68.3] 2020-01-16 01:33:54
-Р САРД АШИГЛАЖ ЭХЭЛНЭ ГЭЖ ХЭЛСЭН.ТА САЙДТАЙГАА НЭГ АМТАЙ БАЙНА УУ САЙД ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ
Зочин [66.181.188.227] 2020-01-16 01:24:27
БЭЛЭН СЭНГЭЭНҮҮД ЮУ Ч ГЭЖ ХЖЛЖ МЭДНЭ.
Зочин [66.181.183.192] 2020-01-16 00:52:34
МАН -ЫХААН ТА НАР 200 КМ ЗАМ ТАВЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ НАМ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА. БИ Ч ХАРЛАА
Зочин [66.181.187.223] 2020-01-16 00:28:28
СОНГУУЛИАР САНАЛ АВАХЫН ТУЛД ХУРДАН ТҮРГЭН ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВИХ ЮМ БАЙНА .
Зочин [202.126.89.14] 2020-01-16 00:17:05
Tvr zamiii sanhvvjilt hezee shiidegdeh be
Зочин [103.111.68.3] 2020-01-16 00:01:43
ГАНЦ САРЫН НАСГҮЙ ХУЛХНИЙ ЗАМ БАРЬЖ БАЙНА... ЭНЭ ЯАМНЫХАН АРАЙ ДЭНДҮҮ АРЧААГҮЙ...