Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Aдмин / Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Булган, Дэлүүн, Буянт, Алтай, Ногооннуур суманд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллалаа. Тус ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, тус газрын мэргэжилтэн, ахмад М.Мөнгөнбаръяа нар ажиллаж байгаа юм.

Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сум 2019 оны мал тооллогоор 312602 толгой мал тоолуулж, 8301 толгой мал нэмэгджээ. Тус сумын малчид 7800 тн өвс, 3100 тн гар тэжээл, 1650 тн давс, хужир, сумын аюулгүй нөөцөд 49,8 тн өвс, 11,8 тн тэжээл нөөцөлсөн. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс тэжээлийг задлаагүй байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 30%-ийг ашиглажээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард цаасны зузаан 10-80см малын хорогдол гарч байсан бол энэ жил 10 см цастай өвөлжилтийн байдал хэвийн байна.

Хадлангийн талбайг зургадугаар сарын 10-аас эхлэн малын хөлөөс чөлөөлж, талбайг өтөг бууцаар бордох, услах, зарим хадлангийн талбайг хашиж хамгаалах, шуудуу татах, шинээр хадлангийн талбай бий болгох, уулын хадлан бэлтгэх замаар сумын хэмжээнд одоогоор 1813 тн байгалийн хадлан өвс, 235тн гар тэжээл бэлтгэж авсан байна. Сумын мал хамгаалах санд 7,3 сая төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд 2019 оны 10 сард Ховд аймгийн Буянт сумаас 992 боодол ногоон өвс худалдан авч тэжээлийн фондод нөөцлөөд байна. 2019 онд хэрэглээд үлдсэн 310 боодол шар өвс байгаа бөгөөд одоогоор 26тн өвс тэжээл бэлтгэжээ.

2019 оны эцсээр Баян-Өлгийн аймгийн Улаанхус сум нийт 220760, Булган сум 130216 толгой мал тус тус тоологдсон. Харин Дэлүүн сум өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1653 өрх, 7744 хүн ам, 228875 толгой мал тоолуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Булган суманд нийт 667 өрхийн 65819 толгой мал оторлон өвөлжиж байна. Тус сум хойд хэсгээрээ 25-50см, зүүн хэсгээрээ 35-45см, баруун хэсгээрээ 15-50см, урд хэсгээрээ 25-35 см цастай нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Харин Дэлүүн сумаас хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут сум, Хөх сэрхийн ДЦГазарт нийтдээ хоёр багийн найман суурийн 10000 гаруй мал оторлож байна. Тус сумын уулархаг нутгаар 10-15 см, тал газраар 0-5 см цастай. Он гарснаас хойш Хөх сэрхийн дархан цаазат газар болон 7,8 дугаар багуудын нутгаар бага зэргийн цас нэмж орсон.

Улаанхус сум нийт малчдын төвшинд 3720 тн өвс, 327,5 тн гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн. Сумын нөөцөд 30 тн өвс, 15 тн тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 56,3 хувиар биелүүлжээ.

Булган сумын нөөцөд 26 тн өвс, бэлтгэсний 10 тн нь 500 боодол пресслэсэн өвс, улсын нөөцийн фонтод хадгалж байна.

Одоогийн байдлаар сумын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Уулархаг газар 8-10 см зузаан цастай, хунгарласан газарт 40-50 см, нам доор газар 2-5 см цасан бүрхүүл тогтсон. Цаашид цас нэмэгдэж орсон нөхцөлд сумынхаа нийт газар нутагт өвөлжилт хүндэрэх төлөвтэй байна.

Баян-Өлгий аймгийн Булган сумаас мал төллөлтийн үед эх малыг 10-20 хоног нэмэлт тэжээлд оруулахад шаардагдах 130-150 тн хүчит тэжээлийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, Их хуурайн салааг гүний худагтай болгох, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг компьютер болон бусад тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад туслах, суманд жил бүр өвсний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дунд оврын иж бүрэн, тоноглолтой трактортай болох санал гаргасан юм. Харин Дэлүүн сум хавар төллөх малд нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг байгааг ажлын хэсгийнхэнд уламжилсан бол Улаанхус сумын Онцгой комиссоос Хүрэн хайрхан уулын орчмын айлуудыг худагтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:01:23

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:01:22


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.