БАЙР СУУРЬ-1: УИХ-ын гишүүдийн казино “сонирхолт” хуулиар зохицуулагдахгүй гэв үү?
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Тухайн үед нөхцөл байдал ямар байсныг мэдэхгүй юм. Нэгэнтээ л Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээ зааж, түүнийг хуульчилсан бол хуулиа л баримтлах ёстой. УИХ-ын гишүүд байна уу, аймгийн дарга байна уу хамаагүй төрөөс цалин авч байгаа хэнбугайд ч энэ дүрэм хамаатай болов уу.
Казиногийн хуулийг батлах хэрэгтэй. Энэ хууль батлагдана гэдэг нь Монголд ямар нэгэн хэлбэрээр хөрөнгө оруулалт орно. Зөвхөн мөрийтэй тоглоом биш бүх л бүтэн салбар байж байгаа. Үүнийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн. Монгол хүнийг оруулах эсэх асуудлыг анхнаасаа өргөн барьсан хуульдаа хориглосон байгаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд өөрсдөө казиногийн тухай хуулийг их хурлаар хэлэлцэж магадгүй. Одоогоор хуулийн төсөл өргөн баригдсан байгаа шүү дээ.Өөрсдийнх нь ярьж байгаагаар бол газар дээр нь очсоных сонирхсон юм болов уу гэж ойлгосон. Хоёрдугаарт, Миний авсан мэдээллээр Австралийн казино чинь нээлттэй юм байна лээ. Ямар нэгэн паспорт шалгадаггүй. Бусад орны зочид төлөөлөгчдөд үзүүлж, таниулдаг. Нөгөө талаасаа жуулчдыг өргөн хүрээгээр оруулж, танилцуулдаг. Ер нь казино гэдэг чинь манайд хуульчлагдаагүй байгаа учраас манайхан шүүмжлээд болгоомжлоод байгаа болохоос биш энэ нь өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа томоохон бодлого. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газар баталсан. Үүгээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид, төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйтэй холбоотой харилцааг зохицуулах дүрэм байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг бол улс төрийн албан тушаалтнууд. Улс төрийн албан тушаалтнууд гэдэг бол нийт ард түмнээсээ сонгогдох мандат авсан албан тушаалтнууд. Засгийн газраас баталсан ёс зүйн дүрмээр хариуцлага тооцох боломж байхгүй. Энэ нь УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлаар жич яригдах ёстой. Нөгөө талаасаа эдгээр гишүүд тоглоогүй сонирхсон гэж байгаа. Би ч тэр зургийг харсан. Зүгээр сонирхоод зогсож байна лээ. Тийшээ орж, сонирхсонтой холбогдуулаад ёс зүйн хариуцлага тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
УИХ-ын гишүүн О.Батнасан: Би хүний өмнөөс ярьж, ёс зүйгүй үйлдэл гаргахгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Өөрийн үзэл бодлыг ингэж илэрхийлэв. “Хэдэн сарын өмнө төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмэнд өөрчлөлт оруулж, казино тоглосон бол халдаг болоод хэд хэдэн төрийн албан хаагчийг халсан шүү дээ. Тэр жишгийн дагуу арга хэмжээ авах байлгүй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч юм чинь. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм бол Төрийн албаны тухай хуульд нийцэж гарч байгаа. Өмнө нь казино тоглосон хэргээр хоёр гурван арга хэмжээ авагдчихсан шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой төрийн албан хаагч биш. Хэрэв халагддаг бол ялгаагүй л халагдах ёстой. МАН-ын УИХ, Засгийн газар нь тэр дүрмээ хэрэгжүүлээд явж чадах нь уу, үгүй юу гэдгийг нь харъя.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж батлагдсан. Түүн дээр хамаарах хүрээ нь улс төрийн албан тушаалтнуудад хамаарч байгаа эсэхийг л харах байх. Түүнээс яг хуулиар казинотой холбоотой эрх зүйн зохицуулалтаа бид нар баталж чадаагүй байгаа. Казиногийн тухай хуулийг ажлын хэсэг юу гэж ярьсан бэ гэхээр Монгол Улсад байгуулагдах казинод Монгол иргэд оруулахгүй байя гэж. Сингапур мэтийн орнуудад донтолтын цаг гэж хязгаартай байдаг. Гэхдээ манайд тэр нь одоогоор нийцэхгүй байх гэдэг асуудлыг ярьсан. Өчигдөр би Д.Тогтохсүрэн гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагыг сонссон. Өөрсдөө бол бид тоглоогүй гэдэг тайлбарыг хийсэн шүү дээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:54
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:53
зочин [202.179.25.93] 2020-01-24 02:08:40
хууль дүрэмээ барих нь зөв ярьсанаа хэрэгжүүлж чадахгүй бол хүрэлсүх оюунэрдэнэ нар огцорох нь зайлшгүй яагаад гэвэл хууль зөрчсөн,,,,
zochin [178.198.136.153] 2020-01-22 23:30:30
MONGOL SHIG BUDUULEG TENEG XUMUUS DELXIID BAIXGUI SHUU TER XUMUUS CHIN XUN BIZ DEE YAGAAD ORJ XARJ BOLOXGUI GEJ OI GUTAM YUM YARJ BAIXAASAA ICHMEER YUM
Зочин [192.82.70.225] 2020-01-22 12:18:17
Юу казинотой холбоотой асуудал шиийдэгдээгүй юм бол урьд нь хэдэн хүмүүс хэлмэгдсэн болж байна уу төрийн албан хаагч адилэрхзүйтэй юм бол хууль дүрэм адил үйлчилнэ биз дээ монголынхууль яасан тэгш биш үйлчилдэг юм бэ
Зочин [66.181.191.220] 2020-01-22 11:17:47
90 ээд онд алтан хараацайнууд ардчилсан нийгэмд бvхнийг хуулиар зохицуулдаг гээл гуцалддаг байж билээ!!Нэртэйгээр нь Бааж шээх, гошногоо хэрхэн яаж, юугаар арчих энтрийг нь хуульчлаад егчихмеер юм
зочин [202.55.188.85] 2020-01-22 11:31:07
За за юун сүртэй хаагуур орох н хүний эрх өөр ажлаа өөдтэй хии за
Zochin [43.242.243.245] 2020-01-22 10:48:45
Mongolchuud hen negniigee zaaval harluulah gej ulairdag muuhai zangaa boliochee
Zochin [43.242.243.245] 2020-01-22 10:47:04
Sonirhson tudii hakagdaad baival ch harin hetsvv l yum bnadaa
zochin [202.9.46.150] 2020-01-22 06:51:12
odoogiin avilgaliin asuudlaa shiidej chadakhgui b.j kazino b.guulbal ene uls suirekh bolno.
Зочин [103.111.68.3] 2020-01-22 05:30:23
Эвий, эвий улс эх орноо хөгжүүлэх гээд, удахгүй хэлэлцэх гэж байгаа хуулиа сайжруулах гээд, бодит байдал эрсдлийг нь ойлгох гээд, практик алхам хийж явсан юм биш үү? Төрийнхөө төлөө чөмгөө дундартал, амрах завгүй, дэлгүүр хэсэхгүй, алжаалаа тайлах ч сөхөөгүй, ажлаа л хийж явсан байна шүү дээ, олон түмэн ард иргэд ээ!
Зочин [64.119.21.99] 2020-01-22 03:33:15
Дэлхийн улс орнуудад нээлттэй байдаг эдиын засгийн өсөлтийн түлхэц болдог казино Монголд хаалттай, харин дэлхийн улс орнуудад хаалттай, хүнд шийтгэлтэй хар тамхи Монголд шийтгэл гээд байх юмгүй байх юм. Толгой нь яаж ажиллахаараа ийм юм бодож олно вэ?
Зөвхөн казинод улсын мөнгө алддаггүй юм. [202.131.225.53] 2020-01-22 02:59:23
УИХ-ын гишүүд казинод тоглож болно. Гол нь УЛСЫН мөнгөөр л тоглодоггүй байх ёс зүйтэй байх ёстой. УЛСЫН МӨНГӨӨР бол казинод тоглож, амарч, эхнэр хүүхдэдээ ч зарж, хурдан морь ч уралдуулж, бирж дээр ч хувьцаа авч, шүдээ эмчлүүлж, янхан авч г.м олон зүйл ХУВЬДАА хийж болно. Энэ бүхнийг улс илрүүлж, алдагдлаа нөхөж, буруутай хүнийг шийтгэж байх ёстой. УЛС энэ бүхнээс зөвхөн "казинод орсон"-ыг онцлоод байх нь дутагдалтай юм, гол нь ХЭНИЙ мөнгөөр тоглосныг л онцлон харж байх хэрэгтэй. Тэрнээс биш казинод бол дэлхийн өчнөөн парламентч орж л байгаа ш дээ.
Зочин [64.119.21.99] 2020-01-22 04:13:06
Хурлын дараа 1 өдөр аялуулдаг гэсэн. түүнд нь казинотой төвөөр орсон гэнэ лээ
Зочин [103.212.119.239] 2020-01-22 03:14:26
Мөнгөөс гадна хэзээ ямар цаг хугацаанд гэдгээ мэдрэх хэрэгтэй. Төрийн айлчлал хийж байж золбин царайлаад казино хэсэхээр цаад улс нь ч шоолж байгаа байлгүй дээ
хар [103.9.90.130] 2020-01-22 02:30:14
Орчин цагийн монгол хүний муухай араншин хэн нэгнийг буруутгаж , харлуулж , байж сэтгэлийн таашаал авдаг . З. Энхболд гэх хорчин эдгээр гишүүдийг тоглоогүй сонирхож явсаныг мэдхийн дээдээр мэдэж байгаа цээжиндэх ялзарсан өмхийгөө л гаргаж байгаа юм. хоёр өөр намын хүмүүс , тоглоомын талаар "а" ч үгүй Лундаа нишүүн нар ил цагаандаа гараад тоглож байх уу. Сонирхоод гархад юу нь болохгүй гэж мянга сонсохоор нэг хар гэж үг бий. Улс төр гэж балайрах юмаа
эдийн засагч [66.181.177.104] 2020-01-22 01:56:04
Чинзориг сайд бас судлаад эхэлчихсэн , мэдээлэл цуглуулаад байгаа юм байна. ОДОО ТОМИЛОЛТООР ЯВБАЛ БАС ОРЖ ҮЗЭЖ СОНИРХОХ ЮМ БАЙНА ШҮҮ. МӨНГӨ НЬ ЗАСГИЙНХ БАЙХ БОЛОВ УУ, ХУССАН МӨНГӨ БАЙХ БОЛОВ УУ???????? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин [124.158.109.140] 2020-01-22 01:42:32
Муу эр дайнд хөөрнө гэдэг үг нээрээ үнэн юм байна. Өөр ярих, хийх юм өдий төдийгөөрөө байна шүү дээ
БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-01-22 01:34:46
ХЭН ТЭГЭЭД БИ ОРЖ ТОГЛОСОН ГЭХЭВ ДЭЭ. ЭРДЭНЭБАТ ЮУ ГЭЛЭЭ: ХӨӨРХИЙ МУУ ЛҮНДЭЭД ЯМАР ЮМНЫХ НЬ МӨНГӨ БАЙХ ВЭ ДЭЭ ГЭХ ШИГ. БОЛИО Ч ДЭЭ. ТА НАР АРД ТҮМНЭЭР ТОГЛООД ДУУСЛАА. ТА 3 ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛ 2020 ОНД ТА 3-ЫГ АРД ТҮМЭН СОНГОХГҮЙ . ОДОО БОЛСОН.
Зочин [64.119.20.18] 2020-01-22 01:16:59
УИХ- н гишуун , торийн албан хаагч гэдэг бол жирийн иргэн ( бид!) биш !!! Эдлэх эрх нь агуу ( итгэл хундэтгэл дааж чадвал улс эх орон гавьяа шагнал тодийгуй МОНГОО ч харамладаггуй юм !!) - уурэх хариуцлага ( шийтгэл !) нь ч ХАТУУ , ийм л байна даа - хонгорхон ЭРХЭМ ГИШУУД минь !!! Ард иргэдийн итгэлийг хосордуулсэн бол энэ удаадаа аргаллаа гэхэд ИРЭХ цагт ЧУАШЕСКУ болдоггуй юм аа гэхэд Хэн ч биш болно гэдгээ буу март ...
Зочин [66.181.190.146] 2020-01-22 01:05:15
ЗИ ХҮҮК ТЭЙГЭЭ НИЙЛЭЭД 77 УУЛАА ЗАЙЛААРАЙ
Иргэн [202.126.88.223] 2020-01-22 00:51:03
Өөртйнхөө мөнгийг юунд зарцуулхыг төр заах уу.Хулгайтайгаа тэмцэхгүй байж Казино ч яамай байнаа
Болд [202.21.107.11] 2020-01-22 00:03:46
Толглоол биз сонмрхоол биз байдаг асуудал та нар бараг үнтэй жорлонд бие засллаа гэж хэлэх нь холгүй юм.Манай миний эх оронд амжуулах ярих хийх ажил их байгаа юм шиг санагдарх юм.ТВ хэн та нарт хүний мууд их дурлах юм.заавал нэг хүнийг муулагү блл нойр чинь хүрэхгүй байн уу ТВ мэдээ сонсхосч дургүй хүрч бна.