ХЭРЭГ ЗАМХРАВ: Хүнд суртал, хээл хахуульд автсан ЗТХЯ-ны хулхидалт буюу Дарханы зам

Н.Алтанцэцэг / Хууль

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам там болоод хагас жил боллоо. 224 км энэ замыг суудлын тэрэг дунджаар гурван цаг орчим туулчихдаг байсан. Харин одоо бол хаа сайгүй үүссэн нүх бүрийг тойрч огцом тоормослосоор жолооч ч зүдэрч байна. Зорчигчид элэг, бөөрөө унагах шахсаар арай хийн дөрвөн цаг гаруй явж ирж байна. Хот хоорондын зорчигч тээврийн том автобус бол бүр ч ярилтгүй. Зургаан цаг сэгсчүүлсээр арайхийж зорьсон газартаа ирж байгаа. Хол замд ийм удаан, байнга шахам займчуулж явахад хүүхэд багачууд уйлагнаж, хөгшчүүдийн даралт ихсэн, залуучуудын тэвчээр барагдаж байна. Тэр дундаа Төв аймгийн Баянчандмань сумаас Баруунхараа, Хонгор сум хүртэл зам үнэхээр там. Жижиг тэрэгтэй явж байгаа жолооч нар дугуйгаа хоёроос гурав хагалж үйлээ үзэж, үсээ үгтээдэг. Заримынх нь бүх дугуй хагараад явах боломжгүй болчихсон зам дээр гар өргөн хэн нэгнээс тусламж гуйгаад зогсож байх нь хэчнээн гунигтай гээч. Энэ л тамын новшийн замаас болж амьдралаа залгуулах гээд замд гарсан жолооч нарын машины дотоод эд анги авах юмгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсоор л байгаа нь харамсмаар.

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод найман сарын нүүр үзлээ. ЗТХЯ-ын сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн толгойгоороо хариуцаж зогссон нь саяхан. Сайдаасаа гадна авлигын хэрэгт холбогдсон Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл “Удахгүй ашиглалтад орно” гэж улс даяар зарлаж байсан ч хэлсэн ярьсан нь ёстой “нохойн жогорхой” болсон. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, хугацаандаа амжихгүй, он дамнан хойшлогдсон. Ард түмнийг “юу ч бичиж болох цагаан цаас” гэж доромжилсон эдгээр дарга сайдууд “Дарханы зам яав аа” гэсэн хүн бүхэн рүү дунд хуруугаа гозойлгоод “Түй май” гэж нулимах болсон нь тэдний ам, ажлын зөрүү, авилга хээл хахуулийн хэргүүдээс тодорхой болсоор байгаа юм.

image

ДАРХАНЫ ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА ДАНАЙЖ ЗОГССОН САЙД ГУАЙ, ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЭЛГҮЙ ХЭЧНЭЭН ЖИЛИЙГ ҮДЭХ ВЭ?

Замын ажил болон санхүүжилтын талаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос зарим зүйлийг тодруулахад “Азийн хөгжлийн банкны санхүүжилт зогссон зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн гэрээгээр 2020 оны зургаадугаар сарын 20-нд замын ажлыг дуусгах гэрээтэй. Дарханы чиглэлийн замын эхний хучилтыг ирэх зургадугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Цаашид зам хучилтаас гадна бусад инженерийн ажлууд хийгдэнэ. Замын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд “хоёр зам зэрэгцэж явах учраас зам дуусгахад төвөгтэй байна” гэдэг асуудлыг тавьж байгаа. Зам тавихаас гадна тэмдэг, тэмдэглэгээ тавьж явна” гэдэг тайлбарыг өгсөн нь сонгуулийн пялдага долоосон үг шиг санагдсаныг үнэндээ хэлэхээс аргагүй болох нь.Дарга нар та бүхэн бэлэн амлаж “Дарханы замын ажил 70 хувьтай” гэнэ үү. Даанч ард түмнээрээ даажигнахын дээдээр даажигнах юм даа, таануус.Хөөрхий ард түмэн бид л эд хөрөнгө, ам насаараа хохировч даапаалж ханахгүй төрийн албаныхны балгаар төмөр хүлгээ сэг болгож байна. Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно хэмээн данагархан данайж зогссон Б.Энх-Амгалан сайдаа, хэлсэн амандаа эзэн болгэж хэлээ гаргаж байгаад хэлье!Дээрээс тэнгэр, дэргэдээс ард түмэн харж байхад дэмий зүйл гэж булзаж бултаж чадахгүй л байх шүү, Та.

ЗТХЯ АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, АЛЛАГЫН ХЭРГҮҮДЭЭРЭЭ АР МОНГОЛДОО АЛДАРТАЙ ЗАРТАЙ БОЛЖ БАЙНА ДАА

Зам, тээврийн хөгжлийн яамны хэд, хэдэн том төсөл өнөөдөр гацаанд орчихсон байгаа. Үүний тод жишээ ХөшигТийн хөндийн нисэх онгоцны буудал. Мөн Дархан-Уул- Улаанбаатар чиглэлийн 204 км замын барилга шинэчлэлтийн ажил юм. Энэ яам авлига, албан тушаалын хэргүүдээрээ зартай. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамаар л хаяглагддаг болсон гэж хэлж болно. Тухайлбал, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө их хэмжээний юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан баримт нь хангалттай байгаа. ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ үйлдэл дээрээ баригдсан бол өмнө нь түүний удирдах албан тушаалтан болох тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа юм.


Сэтгэгдэл

CDR [217.138.202.93] 2022-03-23 12:40:32

Та өөрийн нэг бөөрөө 460,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу эсвэл Раж эмчтэй и-мэйл хаягаар холбогдоорой: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

Зочин [203.91.117.8] 2020-02-15 05:52:48

Олны өмнө өчиг мэдүүлэг аваад шууд цааз өөр зам байхгүй хохирч байгаа иргэдийн хохиролыг сайдаар нь төлүүл ийм сайд байснаас байгаагүй нь дээр

Зочин [202.126.89.45] 2020-02-13 07:01:41

said geed huurug shig nuhriig buud

уншигч [64.119.22.14] 2020-02-13 05:09:01

энэ энхамгалан гэдэг нөхөр мөн ч олон удаа худлаа ярилаа.олон улсад хариуцлага алдсан бол ажлаасаа чөлөөллөгдөг байхад монголд хариуцлага тооцож чадах хүн байхгуй байна.нөгөө хүрэлсүх,оюунэрдэнэ нарын хоосон яриаг сонсож ханалаа.хятадад бол энхамгалан шиг сайд аль хэдийн ажлаа өгч шоронд суусан байгаа.ард түмэн минь бид нар бол нэг удаа хэрэглээд хаядаг цаас болжээ. энэ зам ашиглалтанд ороод сайхан болно гэж найдах хэрэггүй ээ.жилийн дараа тамын дархан зам болох магадлал байна шүү

Иргэн [103.246.37.25] 2020-02-13 03:45:00

Яарвал даарнаа гэж. Яамны хүмүүс нь шат шатандаа цаашлаад ЕС-д худал хөөсөрсөн мэдээлэл хүргэж бэлэн амладагаа болих хэрэгтэй. Энэ замыг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байна.

Зочин [182.160.0.155] 2020-02-13 01:54:15

Uul ni buruutai humuus eer ewdersen mshin duguigaa tuluuleh ymsan barah shineeree shahuu awaad udaagui duguigaa 3 udaa hagalchihlaa hotruu neeh ih ywdaggui murtluu hohirch bainaa

Зочин [192.82.74.248] 2020-02-13 01:03:34

Энэ зам дээр машинаа эвдүүлсэн хүн бүр мөнгөө нэхье!!!

Зочин [66.249.82.127] 2020-02-12 23:48:46

ЭНЭ ЗАМ БАРИГДАХГҮЙ. ӨНГӨРСӨН. УЧИР НЬ ЭНЭ ЗАМ БАРИХ АЖЛЫГ ХЯТАДУУДААР ХИЙЛГЭХЭЭР АВИЛГАЛДААД ТЭДЭНД ӨГЧИХСӨН ЭНЭ ТИТЭМ ВИРҮСИЙН ХАЛДВАР УЛАС НЭМЭГДЭНЭ. ТЭР ХЯТАДУУД ОРЖ ИРЖ ЧАДАХГҮЙ ЗА ТЭГЭЭД ИХ САНАСАН ГАЗАР ЕСӨН ШӨНӨ ХООСОН ХОНОДОГИЙН ҮЛГЭР БОЛСНОО ОЙЛГОХ БОЛНО. ЭРТХЭН ХЯТАД КОМПАНИУДАА ЦУЦЛААД МОНГОЛ КОМПАНИУДААР ХУРДХАН БАРИУЛАХ НЬ ДЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМЫГ ТЭР ЧИГТ НЬ СОЛЬ. САЙДТАЙ НЬ ХАМТ...

иргэн [122.201.21.132] 2020-02-12 23:01:43

Энэ бол өнөөгийн залуучуудын нийтлэг дүр төрх. Тэд ажлаа мэдэхгүй мөртлөө авах идэх, цүнх барих донтой болчихсон, түүнийгээ амьдрал гээд бодчихсон. Түүнээс гадна ойр ойрхон дарга сайд солигдоход ажлаа сайн мэдэж амжаагүй албан ажлынхаа онцлогийг ойлгож амжаагүй байх хугацаанд хуучин "бурхи"-ууд дарга сайдыг "тэнэгтүүлж" байгаад хууль бус ёс бус шийдвэр гаргуулж шавхайд хутгах нь их байдаг гэж ярилцах болсон байна үнэний ортой л байх

nymdari [66.181.160.14] 2020-02-12 16:22:15

yun 3 4n tsag 8n tsag yvj bn teriig aimagt zamaar udaan yvaad zogsohgvi unaa tergee seg bolgoj bj 24n km zamiig tuulhii arail dendvv iim seg bologchihood mongoor ni gedsee borluulj bayn tsatgalan yvaa yumnuud estoi unhiagvimaa hayaad uls 8n odriin doctor 1000n ortoi emneleg barij bn manai mongol hiiheesee ideh ni ih boltsii yanadaa iljirsen uls niigmiin zvtgeltentei manai uls zamaasaa awhuulaal deedsvvd idej doodchuud ni huvhai yduurlaasaa salahgvi yanadaa yana

Зочин [202.9.46.159] 2020-02-12 15:49:07

Darhan orood irehed 2duguiga buuduulsan

ter zamaar yavsan buhen haraalaa ursgaj bna daa [64.119.22.28] 2020-02-12 15:37:08

yadaj huuchin zamaa bailgaj baigaad shine zamaa tavihgui yasiin bol??ter zamaar yavsan hun bolgon muu ug haraalaa barj baina daa ZTHYamniihan!! olon jolooch zorchigchidiin haraaliig daaj amjih uu darga naraa

Зочин [192.82.74.66] 2020-02-12 15:21:35

Энхамгалан гэсэн тайрдас үнэн бүтэхгүй

ЗОЧИН [59.153.114.240] 2020-02-12 13:16:37

ХЯТАДЫН ШАЛГАРСАН КОМПАНУУД НЬ НУТАГТАА ОЧООД "ДАРГА НАР НЬ, МОНГОЧУУД АВИЛГА, МӨНГӨ НЭХЭЭД АЖИЛ ХИЙЛГЭЭГҮЙ" ГЭЖ ЗАРГА МЭДҮҮЛСЭН БАЙНА БИЛЭЭ, ЗТХЯ ИЙМ Л БАЙНА.

зочин [66.181.161.94] 2020-02-12 13:07:53

ЗТХЯАМНЫ САЙД ТОЛГОЙГООРОО ХАРИУЦСАН АЖЛАА ХИЙГЭЭГҮЙН ТӨЛӨӨ ОГЦРОХ БОЛООГҮЙ ЮУ, ГАНЦ САЙДААСАА БОЛЖ НАМААРАА СОНГУУЛЬД ЯЛАГДАВ ДАА

Зочин [66.181.161.127] 2020-02-12 13:02:02

Дарханы зам үнэхээр арай л аймаар хүнд нөхцөлд явж байнаа Ядаж л шороон замыг нь арчлаад хонхор хотгорыг нь хусаачээ өөрсдөө яваад үзээч ээ хот ортол сайжруулсан нидүүлэг нэртэй замаар чинь ард түмэн чинь эд хогшилоороо хохирч явж байна шүү

zochin [202.9.46.16] 2020-02-12 12:12:25

unuudriin turiin alba dampuu khumuuseer duursniig l todorkhoi kharuulj b.na.

зочин [66.181.177.53] 2020-02-12 11:29:38

Шинэ 2 эгнээ замаа тавичихаад хуучин замаа засах естой байсан юм. Эргуу сайд мэргэжилтэнтэй яам хэцуу ч юм даа.

иргэн [66.181.185.68] 2020-02-12 12:19:32

ХАРИН ТИЙМ ЭЭ. ЭДЭНД МӨНГӨ НЬ ЧУХАЛ БОЛОХООС ЗАМ ЯМАР БАЙХ НЬ ЧУХАЛ БИШ БОЛОЛТОЙ.

Зочин [66.181.186.126] 2020-02-12 11:09:57

Зам тээртйн яам хахууль авч байгаад баригдсан.тэр мөнгө яамны нилээд нилээд том гарууд хувааж авах байгаад хэрэгийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Одоо мөнгөө авчихсан нөгөө нь өгчтхсөн болохоор үлдсэн мөнгөө замын ажилдаа хүргэх гэж зовох байхдаа ямар байсан ажил саадгүй дарамтгүй эхлэх болсон авилагын мөнгөө өгөхгүй бол ажил эхэлж чадахгзй дарамтлуулдаг БАЙГАА юм

Зочин [202.126.89.251] 2020-02-12 10:47:04

Би гурваг удаа Сэлнггэ яваад хоёр сая төгрөгний хохирол амассан. Ийм сайд ийм улс гэж байдагаа. Үнэхээр Монгол улс биш юм байна.

ЗТХЯ бол "амтат бялуу" шиг санагднам. [202.131.225.53] 2020-02-12 09:35:52

Ийм фонон дээр хээл хахуулийг ч ЗТХЯ-ныханд өгмөөр л болж байгаа байхдаа. 2020 оны сонгуульд ялж ЗТХЯ-нд орж хахууль авч баяжмаар л санагдаж байгаадаа. Кх!

Шинээр сонгон шалгаруулах уу, эсхүл хуучинтайгаа зууралдаад байх уу? [202.131.225.53] 2020-02-12 09:31:05

Тендерууд хойно хойноосоо нурж дахин зарлагдах байхддөө, ямар үй олон хятад ажилчдыг Монголруу оруулж ирж болох биш. Иймд гүйцэтгэгчийг өөрчлөх, ингэхлээр анх шалгарсан үнийн саналууд өөрчлөгдөж хөдөлнө. Гол зүйл нь өөрчлөгдөж байгаа юм чинь тендерын сонгон шалгаруулалтыг шинээр зарлах болно. Эсхүл өмнө нь шалгарсан компаниуд "тас гүйрийгээд" ажлаа ХИЙСЭН ЮМГҮЙ 2020 оныг дуусгах уу?


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.