Туульч А.Балдандоржид шилдэг өвлөн уламжлагч батламж, мөнгөн шагнал гардууллаа

Н.Алтанцэцэг / Боловсрол

Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн туульчдын дунд шалгаруулалт явуулж А.Балдандоржийг ийнхүү шилдэгээр тодруулжээ.

Засгийн газар, Ерөнхий сайд соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн анхаарч, түүний соён гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх хүрээнд өв соёл, үүх түүхээ хойч үедээ уламжлан үлдээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй уран бүтээлчдийг урамшуулж буй.Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч А.Балдандоржид уран бүтээлийн амжилт ерөөж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсээ улам илүү чамбайруулан үргэлжүүлэхийг хүслээ.

А.Балдандорж нь Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү бөгөөд ааваасаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг өвлөн авчээ. Алтайн магтаал, Урианхайн туульс зэрэг үнэлж баршгүй Соёлын биет бус өвийг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй удам дамжсан туульч юм. Мөн Засгийн газраас Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан шилдгийн шилдэг 102 өвлөн уламжлагчийг тодруулсан “Үндэсний жагсаалт”-д багтсан байдаг аж.

Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг “Монгол тууль”-аа 2009 онд “ЮНЕСКО”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж байх юм


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:50:31

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:50:30

Subeedei [66.249.82.172] 2020-02-18 23:03:05

Bayar hurgeye

Зочин [202.179.24.171] 2020-02-18 18:05:02

uur hiih ajil alga uu,ter yam said ni ugnu biz dee,chi daljiganaj iim yum barij hund uguud zogsohoos uur ajil hiigeech ee,ter teneed yavaa avilgach hulgaichuudaa olj irj uls ornoo tseverleech ee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.