Итали улсад коронавирусын халдвар авсан хүний тоо 400 давлаа
Италид коронавирусын тохиолдлын тоо нэг өдрийн дотор 80 тохиолдлоор нэмэгдэж 400 давжээ. Европт халдварын гол төв болсон Италийн өсөлт 24 цагийн дотор 25% -иар өссөн байна.
Тус улсын хойд хэсэгт тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон бөгөөд ерөнхий боловсролын сургууль болоод их сургууль, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногийн дотор Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад "Covid-19" өвчний шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс аж.
Дэлхий даяар коронавирусын халдвартай хүний тоо 81260, нас барсан хүний тоо 2770 болж, 30006 хүн бүрэн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: BBC news
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:59
ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:06:12
ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:06:11
Зочин [202.9.46.102] 2020-02-27 06:04:12
Гаднаас ирсэн дотоод гадаадын иргэдийг хүлээн авахгүй хил гаалиа чангал
Aus Deutschland [77.185.140.118] 2020-02-27 04:57:51
Нас барсан хүний тоо 12 болсон байна
зочин [103.10.22.83] 2020-02-27 03:41:08
Өнөөдөр өглөө италиас хүмүүс ирсэн байна. Ийм цаг үед загварын шоу нтр гээд цуцалж болоогүй юмуу
Хов [103.229.122.7] 2020-02-27 02:04:46
Итали явсан хумууст хариуцлага тооц
Bolor [202.126.88.37] 2020-02-27 01:48:27
Энэ Итали чинь Хятадыг шоолоод арьсны үзэл гаргаад байсан Буффон хүртэл нэг ази хүнийг корона гэж дуудаад асуудалд орсон
Зочин [122.201.22.191] 2020-02-27 02:53:16
Tiimuubuffon gedeg ni italy yumuu
Зочин [203.91.115.40] 2020-02-27 01:39:55
халдвар гараад байхад загварын шоу гээд хэдэн тэнэг итали явсан гэсэн зүгээр байгаасай балай юмнууд