Хамгаалалтын элемент хангалтгүй байдаг 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс гаргана

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаа аж.

Энэ мөнгөн тэмдэгтийг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс гүйлгээнээс татах бөгөөд иргэд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах юм байна.

Монголбанк 50 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэллээ. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой бөгөөд гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлогтой юм.


Сэтгэгдэл

Tani tuluu [202.55.188.84] 2020-03-01 04:07:25

Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboond ersdelin unelgee hiij sudaldag yum bainlee zuvulguu avchaach

n [192.82.76.236] 2020-02-29 16:03:09

50.000-ын дэвсгэрт гаргавал төгрөгийн ханш навс унана.

Зочин [202.9.46.102] 2020-02-28 11:24:37

Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт гарсан байна лээ.

Ногоон нусаа наагаад л ... [202.131.225.53] 2020-02-28 10:08:09

Монголбанк ийм хэмжээний дэвсгэрт гаргаж чадахгүй "хацартаа ногоон өнгийн 20 мянгатын нусаа наагаад" л байна уу?

50,000 төгрөгийн дэсгэрт гаргах хугацаа. [202.131.225.53] 2020-02-28 10:05:56

Хэдийд 50,000 төгрөгийн дэсгэрттэй болох гэж байна??? Энэ 50,000-т чинь дөнгөж 18-хан доллар шүү дээ.

Зочин [66.181.182.41] 2020-03-02 05:02:26

Chi uneheer teneg baij chadlaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.