АТГ-аас сайд Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Х.Баделхан нарт зөвлөмж хүргүүлжээ

Л.Батцэнгэл / Хууль

Авлигатай тэмцэх газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шалгаруулалтын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, улмаар гүйцэтгэлд нь захиалагчийн өдөр тутмын хяналтыг тавьж холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт хүргүүлжээ.

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д дүн шинжилгээ хийхэд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 140 авто зам, барилга байгууламж, гүүр, их завсарын ажлыг санхүүжүүлэхээр 310.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 17 хувийг эзэлжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 614 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж, зураг төсвийн ажлыг санхүүжүүлэхээр 662.4 тэрбум төгрөгийг тусган төсөвлөөд байгаа аж. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 36.2 хувийг эзэлжээ. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 241 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж гэх мэт ажлыг санхүүжүүлэхээр 250.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 13.7 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:31:00

jtfZcA http://pills2sale.com/ levitra nizagara

game [103.10.20.118] 2020-03-05 13:46:46

yun zowlomj we tusaal shiidwer gargaj heregjvvleech heregjvvlehgvi bol hariutslah tsootsooch ee maluudaa

зочин [59.153.113.13] 2020-03-05 13:39:06

атг зѳвлѳмж хүргүүлнэ түүнийн бѳгсѳѳ арчаад хаячихдаг улс тѳрийн тогтолцоотой цаг үед монгол орон хѳгжинѳ гэж байх уу.энэ тѳрийн нүүр царай 30 жил бѳгс арчдаг цаас шигээ болсон шүү дээ

Дунд сургуулийн захирал [66.181.161.104] 2020-03-05 12:37:26

БСШУСын яамныхан шинээр ашиглалтанд орж байгаа сургууль болон өргөтгөлийн барилгад хятадын чанаргүй нэг жилийн эдэлгээ даадаггүй ширээ сандал шахаж төсвийн мөнгө үрмээргүй байна.Монголд үйлдвэрлэсэн 10 гаруй жилийн эдэлгээ даадаг стандартын ширээ сандал зах зээлд дүүрэн байна.Тэндээс авч шэнэ барилгад тавьмаар байна.

Зочин [202.179.27.183] 2020-03-05 11:12:52

Энд тэнд тендер зуучлаад 10 хувь гэж ярьсан мулакууд их явж байна лээ.Эх сурвалжууд нь тэгээд ир гэж явуулдаг нь хэнд ч тодорхой.Нөгөөдүүл нь сонгуулийн өмнө тендерийн 10 хувь хувааж идэх гэсэн мулакууд сууж байгаа нь хэнд ч ойлгомжтой. АТГ нь сайн ажиллаадахаарай. Одоо л наадуул чинь жинхэнэ шааж өгнө шүү дээ.

зочин [203.91.116.119] 2020-03-05 11:00:34

Зөв. БСШУЯ-наас зарладаг ШУ-ны төслүүдийг дандаа танил тал, авилга өгсөн хүмүүст өгдөг. Хэзээ ч үнэн зөв шалгаруулдаггүй. Ингэж байхад Шижлэх ухаан яаж хөгжих юм бэ. Төслүүд хэдий бага төсөвтэй ч жинхэнэ үйл ажиллагаандаа зарцуулагдахгүй ямар нэг аргаар идсээр байгаа. Боловсролын Яам улиг болсон энэ хэдэн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээ солиочээ. Арай дэндлээ. Нэг хүнд хэдэн төсөл өгдөг юм бэ. Шалгаад үзсэн ч болно.

зочин [202.126.89.41] 2020-03-05 10:44:22

Зөв ниргэсэн хойно нь хашгарав гэгч болохгүйн тулд урьдчилан сануулж тэдгээр ажилд нь хяналтыг сайн тавих хэрэгтэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.