Төрийн эрх ба АН, МАН

Ц.Анударь / Улстөр

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд "Тавантолгойг хувьчлах тухай УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг нэн даруй хүчингүй болгохгүй бол 2019 онд Үндсэн хуульд нэмсэн 6.2 гэсэн заалттай шууд зөрчилдөж байна" хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ АН-ын үйл ажиллагааг шүүмжилж, “Өнөөдөр Ардчилсан намын алдаа завхралыг засах гэж үйлээ үзээд ажиллаж байна” гэлээ. МАН-ын хувьд эрх барих хугацаандаа 160 км зам тавьж, Дарханы замыг хуулсан нь цэгцлэлт болов уу. АН засгийн эрх барих хугацаанд 3000 гаруй км хатуу хучилттай авто зам тавьсан нь алдаа, завхрал байв уу.

БАЙР СУУРЬ: АН төрийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд...

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “2.1 тэрбум ам.долларын бондоор ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг монголчууд мэднэ. Бид 3000 гаруй км хатуу хучилттай авто зам тавьсан. 82 мянган айлын орон сууц барьсан. 1000 гаруй төсөл, арга хэмжээний санхүүжилтыг хийсэн байна. 2.1 тэрбум ам.долларын бондод багтахааргүй их бүтээн байгуулалтыг хийсэн. Гэтэл гурван жил гаруйн хугацаанд МАН-ын босгосон бонд, өр зээл нийлээд дөрвөн тэрбум ам.доллар гарчихлаа. Бидний босгосон тухайн үеийн өр зээлээс ХОЁР дахин илүү өр зээл тавьлаа. Тэр мөнгөөр яг юу хийсэн юм бэ” гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: “Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэж байна. Жишээ нь, Энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас 200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой. Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна” гэв.

Сануулахад, 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад оруулжээ. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол тус онд 1800 гаруй км авто замыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөв.

МАН төрийн эрхийг барьж буй дөрвөн жилийн хугацаанд...

Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто зам “там” болоод олон сарын нүүр үзлээ. ЗТХЯ-ын сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, хугацаандаа амжихгүй, он дамнан хойшлогдсон.

Зам, тээврийн хөгжлийн яамны хэд, хэдэн том төсөл өнөөдөр гацаанд орчихсон байгаа. Үүний тод жишээ, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал, Дархан-Уул- Улаанбаатар чиглэлийн 204 км замын барилга шинэчлэлтийн ажил юм.

МАН төрийн эрхийг барьж буй хугацаанд улс төрд ямар үйл явдал өрнөсөн бэ?

ЖДҮ БА ЖДҮ-ЧИД

Нийгмийн эмзэг сэдэв болсон ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах гол аргуудын нэг нь ЖДҮ-ийн хөгжил байдаг. ЖДҮ-г хөгжүүлснээр дотоодын ажлын байр нэмэгдэж, ажилгүй байгаа залуучууд ажилд орж, өрх орлоготой болно. Гэтэл улс төрчид бага хэмжээтэйгээр авсан зээлээсээ олсон их орлогоо далд эдийн засаг руу шингээж, улс төрийн хээл хахуульд зарцуулав.

Тухайлбал, УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан. Тэдний дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байсан нь тогтоогдож, авсан зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэх мэт тайлбар өгсөн байдаг. Дээрх 49 гишүүний 15 нь цагааджээ.

КОНЦЕССЫН ГЭРЭЭ БА МАН

Концесс бол төрийн үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж, байгуулаад улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа. Концесс гэдэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт.

МАН-ын бүлэглэл найман концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөг та бидний татварт төлсөн мөнгөнөөс хулгайлсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Тодруулбал, ОУВС-гаас авах гэж буй 400 сая ам.доллартай тэнцэх концессын гэрээг нууцаар байгуулсан нь олон нийтэд ил болсон юм.

ДҮГНЭЛТ: Концессын цоорхойг ашиглах “мэргэжлийн хулгай”

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржийн нийтлэлээс иш татан хүргэж байна.

“2010 онд батлагдсан Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн юм. Үүнд:

  • Барих – ашиглах-шилжүүлэх
  • Барих - шилжүүлэх
  • Барих - өмчлөх – ашиглах
  • Барих - өмчлөх – ашиглах – шилжүүлэх
  • Барих -түрээслэх – шилжүүлэх
  • Зураг төсөл боловсруулах – барих - санхүүжүүлэх – ашиглах
  • Шинэчлэн сайжруулах – ашиглах - шилжүүлэх гэсэн олон төрлийг хуульчлан тусгасан байна.

Гэвч тус хуулийн 4.1.2-т “Барих-шилжүүлэх” төрлийн концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж төр, орон нутгийн өмчлөлд шилжүүлмэгц оруулсан хөрөнгөө төсвөөс шууд нэхэмжилж байна. Энэ нь “концесс”-ын сонгодог утга санааг алдагдуулахад хүргэсэн гэж үзэх бүрэн үндэслэл бий. Мөн төсвийн хөрөнгийг үр дүнгүй үрж байна гэж дүгнэсэн ч болохоор байна.

Засгийн газар төсвийн хөрөнгөөс “барих-шилжүүлэх” концессын төлбөрт 2017 онд 177.7 тэрбум, 2018 онд 82.9 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум төгрөг төлсөн бол 2020 онд 323.6 тэрбум төгрөг зарцуулах төсөл өргөн барьжээ”

Эндээс нэг зүйл анхаарал татна. Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн байхад зөвхөн “барих-шилжүүлэх” гэсэн ганц төрлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж ирлээ. Аливаа концесс төсөвт хүндрэл учруулахгүй байх, төсвөөс гарах их хэмжээний зардлыг хувийн хөрөнгө оруулагчдад даатгах, улс орны хөгжил, нийгэмд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх, нийгэм олон нийтийн эрх ашигт хэрэгтэй байгаа эсэхийг эрэмбэлсэн байх гэсэн олон чухал шаардлагууд энд биеллээ олсонгүй. Ийнхүү 2017 оноос хойш төсвийн 728.9 тэрбум төгрөгөөр цөөн хэдэн компанийн концессыг санхүүжүүлэхээр хуульчлагдсан байх юм. Тэгвэл концессын гэрээгээр хийгдсэн бүтээн байгуулалтууд үнэхээр нийгэмд хэрэгтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан уу гэвэл мөн л үгүй гэсэн хариулт өгнө.

Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолыг баталсан юм.


Гэтэл хэдхэн сарын дараа буюу тухайн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, өмнөх 37 дугаар тогтоолоо уландаа гишгэв. “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх” тогтоолоор Эрчим хүч, Зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталжээ. Эрчим хүчний зургаа, зам тээврийн дөрөв нийт арван төслийн заримыг Засгийн газрын гишүүд нь өөрсдөө авсан нь тун ч удалгүй нийтэд ил болсон юм.

Хамгийн хачирхалтай нь хэл ам, шүүмжлэл дагуулж, Монгол улсын Засгийн газрыг унагаах гол шалтгаан болсон долоон концессын ганц нэгээс бусад нь “улсын төсөвт хүндрэл учруулахгүй” гэсэн тодотголтойгоор шинэ байгуулагдсан Засгийн газар гэрээ хэлцлийг нь үргэлжлүүлэн хийжээ. Мэдээж концессын төлбөр буюу төсвөөс зуу зуун тэрбум төгрөг аль хэдийн гарч эздийнхээ халаасыг зузаалсан.

Ийнхүү концесс нь эрхтэн дархтан, дарга нарын татвар төлөгчдийн мөнгөөр найрлах нэгэн хэрэгсэл болж хувирсан байна” гэжээ.

Засгийн газар 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 16 дугаар тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор таван сарын өмнө баталсан өнөөх 37 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулж МАН-ынханд хулгай хийх боломж олгожээ. Тодруулбал, МАК-аас гадна долоон компанитай концессын гэрээ байгуулах тухай жагсаалтыг 16 дугаар тогтоолоор баталжээ. Концессын гэрээ байгуулахдаа төлбөрийг ам.доллараар хийхээр болж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хоёр дахиа зөрчсөн байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, МАН гишүүдийнхээ компанид валютын ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг бүрдүүлжээ.

Д.ГАНТУЛГЫН ХҮЧИНГИЙН ХЭРЭГ

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүний хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.

Тодруулбал, Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон.

Түүнд холбогдох эхний хэрэгт шүүхээс нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт найман сар гээд нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.

ОФФШОРЧИД

Анх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас УИХ-ын дэд даргаар ажиллаж асан С.Баярцогтыг оффшор бүсэд ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламжтайг илрүүлж, 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшор данстай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Ц.Элбэгдоржийн найзууд нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдсон. Үүнээс болж тэр эх орондоо ирэхгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирнэ гээд байсан хаана байна. Одоо ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд явж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь гаднын нутагт байгаад байж болохгүй. Ямар удаан хуралд суудаг юм бэ. Four seasons гээд таван одтой зочид буудалд амьдраад зургаан сар болж байна” хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:55

Stephen [45.82.71.132] 2020-11-12 13:21:42

personal loans online online payday loans no credit check finding a personal loan 15 min payday loans installment loans

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:42:59

SyvoGX http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:29:08

w5WCDq http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.4.186] 2020-04-22 06:44:25

8

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:26:20

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:26:19

Зочин [124.158.95.138] 2020-03-10 07:09:37

Хаашдаа АН-аас юм ч үлдсэнгүй.

ИРГЭН [139.5.217.220] 2020-03-09 14:48:42

СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРААД ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙГААГ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА.ЭНЭ НАМ ЯМАРЧ САЙН ҮЙЛ ХИЙГЭЭГҮЙГ АРДЫН НАМЫН ЧӨТГӨРҮҮДЭЭС БУСАД НЬ САЙН МЭДНЭ. ШУДАРГА ОЛОН ТҮМЭН АРДУУД АА!!! АРДЫН НАМЫН ҮХЭЭРИЙН ХАР ЛУЙВАРЧДЫН ХОРТ СУРТАЛ НЭВТРҮҮЛГЭД БҮҮ ХУУРТААРАЙ. ИРЭХ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ БОЛОН БУСАД ШИНЭ НАМУУДААС СОНГОЛ ХИЙЖ, ТӨР ЗАСГИЙН ЯЛЗАРСАН ТОЛГОЙТНУУДЫГ ТОНИЛГОЦГООЁ

Иргэн [192.82.76.212] 2020-03-09 05:12:28

Муратын боожгоо парламентын түүхэн дэх бас нэг онцгой сонин шигтгээ юм шүү дээ.

Иргэн [192.82.76.212] 2020-03-09 00:46:39

АН ийг арчиж арилгахаас нааш нийгэм цэвэршихгүй. Ирэх сонгуулиао

и [64.119.22.62] 2020-03-06 23:55:10

АН илүү хулгайлж илүү идэж илүү хорлож илүү бусниулсан .Еэвэнгийн талыг нь хулгайлж идчихээд тал нь хаана байна гэхээр эргүүлж барьж үзүүлээд тал нь энэ байна гээд мэлзээд байгаатай яг адил арга хэрэглэж байна..Ард түмнийг АН арай л доромжлоод байгаа юм даа.

ҮХЭР МИНЬ СОНС [139.5.217.220] 2020-03-09 14:35:32

ЧИ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮНИЙ ТӨРӨЛ ЮМ БОЛ АРДЫН НАМЫН САЙН САЙХНЫГ НЭРЛЭ ДЭЭ!!! ТАНАЙХАН БОЛ АРД ТҮМНИЙ ЗЭТГЭР,ШУЛАМ, ХАР ГАЙ ТҮҮТГЭР ӨӨР ЮУ Ч БИШ!!!!!

Ичиг ичиг [64.119.25.157] 2020-03-06 13:46:39

Улсын их хурал,Засгийн газар. Ардын намынхан тэр аяараа гэмт хэрэгтэнгүүдийн суудалд суух нөхцөл нь бүрдчихээд байгаа. Ардын намынхан ирэх сонгуульд өөрсдийгөө дөвийлгөх юмгүй.Харин муу муухай,бохир заваан нь хэрээс хэтэрчихээд цаашид яахаа мэдэхгүй нүүрээ илж .хуйхаа маажицгааж байна, Өөрсдийн булихайг булзааруулж олны анхаарлыг өөр тийш нь сарниулах нэг арга сэдсэн нь"Ц.Элбэгдорж улс үндэстний эрх ашигт ноцтой хохирл учруулсан" гэдэг учир нь үл мэдэгдэх зохиомол "хэрэг" гаргаж ирэн их л олон янзаар энэ талаараа өөрсдийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ цацаж байна.Улс үндэстэнд ноцтой хор хохирол учруулаад байгаа нь чухамхүү энэ намынхан бусуу!!! Төр засаг,Намуудын хулгайчид луйварчдийг бүгдийг нь 100 хувь гэж үзвэл:99 хувь нь Ардын намд,1хувь нь ардчилсан намд хамаарах байх шүү.Ардын намынхан дэндүү их хулгайч,луйварчидтай .Бас алуурчид,хүчирхийлэгчтэй.Бас болоогүй ээ авилгалчид хээл хахуульчид, хар тамхины гэмт хэрэгтэнгүүд гээд эдний муу муухайг тоолж баршгүй

Зочин [66.249.82.168] 2020-03-06 13:06:54

МАН арай биш юм аа

MAHAH [180.39.24.142] 2020-03-06 12:58:45

Muu teneg, erguu, lalariin, novshiin, gajig, dunkuu, avilgachid, hulgaichid, hudalch MAHAH-giin 76 har lalar pizdakuudiig dahin buu songo pizda!!!!!.....

Зочин [103.10.22.39] 2020-03-06 09:59:39

Ардын нам 100 жилийн ойгоороо унах юм гэдэг. Үүнийгээ батлах гээд идэж уухын уралдаан аятай үзүүлж өгч байна даа

Zochin [109.88.168.40] 2020-03-06 08:47:42

Ene 2 namd itgex ard tymnii itgel aldarsan daa itgeed songox xymyys ene 2 namd barag baixgyi dee !

Zochin [109.88.168.40] 2020-03-06 08:42:24

Nam xargalzaxgyi zov,shine,zaluu xymyysyydiig sorchilj songox bolno oo. Gexdee tedend toroos xulgai xiixgyi baix xatuu shaardlagiig exnees ni tavix xeregtei.

Зочин [59.153.114.132] 2020-03-06 08:33:52

АЛИЙГ ЧИНЬ Ч СОНГОХГҮЙ. ГОРЬД

Зочин [192.82.71.85] 2020-03-06 08:15:14

Энэ хоер нам одоо болно биз дээ улс орныг 30 жил удирдахад ор толбор идэж ууж хулгай их хийлээ дээ ард тумэн одоо бодох цаг болсон биз дээ

Иргэн [64.119.25.14] 2020-03-06 07:56:29

Оюунэрдэнэ сайдын эргүүтхийг хараад гутарлаа. Арван зургаан онд Ард түмэн бид, Ардын намд найдаж 65 суудлыг Засгийн газрын эрх мэдэлтэй нь 100% тэдэнд өгсөн. Яагаад одоо хүртэл Элбэгдорж нарын луйьарчдыг барьж ирэхгүй байгаа юм бэ. Элбэгдоржийн үед Хурцыг Франц руу явуулаад Энхбатыг бариад ирж байсан Хүчирхэг хүчний байгууллага яагаад ийм суд болчихов. Энүүхэн Сүлүигост байгаа вм бол бариад ирээч. Бүх эрх мэдэл МАН-д бий шүү

Зочин [202.9.46.158] 2020-03-07 11:36:53

Бариад ирэхээр гэмт хэрэг хийгээгүй л байхгүй юу даа МАН хийсэн ажил байхгүй болохоор жүжиг таьвж л хүмүүсийн тархийг угаах гэж оролдоно.Одоо тархи угаахад хэцүү болсон хүмүүс хэрсүү болсон өөрсдийнх нь хөлсний бичээч нар л бичиж байна.

Хос [202.126.88.162] 2020-03-06 06:22:30

МАНАН

Зочин [66.181.161.104] 2020-03-06 04:14:48

АН намайг хөлсний бичээчээр ажилд авах болов уу.Тэгвэл тэнд ажилд орж амьдралаа дээшлүүлэх юмсан.

Зочин [202.126.89.247] 2020-03-06 06:25:51

АН д хөлсний комментчид нэг хонож чадахгүй

зочин [202.131.229.246] 2020-03-06 02:02:47

манан д итгэж болохгүй ард түмэн минь эд нар хэзээч улс түмэн ард иргэдийнхээ төлөө яваагүй

Зочин [66.181.190.226] 2020-03-06 01:52:48

МАН ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ . ДАРААГИЙН 4 ЖИЛД ДАХИАД СОНГОХ УУ

Зочин [203.91.116.119] 2020-03-06 01:34:42

Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс энэ эрх барьж байсан намуудад маш цөөхөн байдаг байх. Ичихгүй дараагийн сонгуульд ялна л гэж бодож байгаа. Луйвраа хийх л байх л даа. Ард түмэн яагаад ч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг ойлгоосой. 2 хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгч л болж байна даа. АН-ынхан төр барьж байхдаа төрийн албыг чадваргүй, мэргэжлийн бус авлигачдаар дүүргэсэн. Үүнийг нь МАН үргэлжлүүлсэн. 2000 оноос өмнө төрийн алба нь арай л дээр байсан юм шиг санагддаг. Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа зарим аймгуудыг холбосон авто замуудыг маш түргэн хугацаанд ашиглалтанд оруулсан гавьяатай гэж боддог.

ИРГЭН [202.180.220.172] 2020-03-06 01:31:29

ЭДИЙН ЗАСАГ АН 2 УДАА ДАНГААРАА ТӨР БАРЬЖ БАЙХАД ЯАЖ ДАМПУУРСНЫГ МАШ ТОД САНАЖ БАЙНА. ТӨРД ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС.

Иргэн [59.153.112.54] 2020-03-08 06:24:32

АН олонхи болсон үедээ эдийн засгаар тоглож, өөрсдөө хулгайлж авдгаа аваад улс орныг мөлхүүлээд орхидог нь үнэн шдээ. Түрүүчийн 4 жилд юу болгосны балгийг ард түмэн одоо эдэлж байна. АН ийг ахиж битгий гаргаач ээ гэж ард иргэдээ уриалмаар байна.

zochin [202.179.25.203] 2020-03-06 01:52:02

Хоёуланд нь МАН хамтарсан байдаг шүү

Зочин [64.119.27.184] 2020-03-06 00:37:04

Эх орон, ард олноо гэсэн сэтгэлтэй бол танай, манай нам гэсэн яриа огт гарах учиргvй. Та нараас юу ч хvсээд хэрэг алга. Электоратад найдах л vлдлээ!

Зочин [202.126.89.147] 2020-03-07 06:05:46

тэр Электоратын чинь тал авлигач хулгайч нар байна билээ шүү.


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.