ДЭМБ-аас КОВИД-19 халдварыг цар тахал гэж мэдэгдлээ
ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал” –ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 12 –ны 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн шинэ Турк улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэв. Халдвар авсан хүн туркийн иргэн байсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ.
Харин ОХУ-д өнгөрсөн шөнө найман хүн шинээр халдвар авсан аж. Тэд бүгд сүүлийн хоёр долоо хоногт Италид байсан бөгөөд тэдний зургаа нь Москва хотын оршин суугч бол хоёр нь Москва мужийн оршин суугч байсан аж. Нийт найман хүн халдвар авснаас нэг нь хүүхэд байна. Тус улс нь Итали, Герман, Испани, Францийн хоёр талын нийслэлийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа аж. Харин БНХАУ-д коронавирусийн эрчимтэй тархалт намжиж, ард түмнийх нь амьдрал хэвийн үргэлжлэх нөхцөл нь бүрдээд байна. Тус улсад нийт 80 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авсан ч 61 мянга гаруй нь эдгэж, 3158 хүн өөд болсон. Одоогоор 16 мянга хүн халдвартай байгаа бөгөөд өнгөрсөн шинээр 12 хүн халдварласан нь эрчимтэй тархалт намжиж байна гэж үзэж байгаа ажээ.
Европын улс орнуудад коронавирус эрчимтэй тархаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоогоод байна.
Тодруулбал, Европын холбооны гишүүн улсын дундаас шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болж буй Итали улс хамгийн чанга хатуу хөл хориог тогтоосон аж. Тус улсад Covid-19 халдвараар өнгөрсөн шөнө 2313 хүн шинэ халдвар авч, нийт халдвараар өвчилсөн хүний тоо 12 мянга 462-д хүрч, өнгөрсөн шөнө 196 хүн өөд болсноор нийт нас барагсдын тоо 827-д хүрчээ.
одоогийн байдлаар дэлхийн нийт 114 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдэж, 121500 хүн халдварлан, 4300 хүн нас бараад байна.

































































П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш нарт илүү мэдрэгдэж байгаа
Уиткофф: Зеленский, Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой
Д.Баярхүү: УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ
Төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханш суларчээ
Х.Нямбаатар яагаад сандарч эхлэв?
Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Монголын өвлийг 60 мянган жуулчин зорин ирж, үзжээ
Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
Ирэх сарын 2-нд "Хөх сувд" мөсний баяр болно