Нью-Йоркийн хөрөнгийн биржийн индексүүд огцом унажээ

Ц.Анударь / Улстөр

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гаргийн арилжаа хаагдах мөчид 9 гаруй хувиар огцом уналаа. Энэ нь 1987 оноос хойших хамгийн том уналт бөгөөд коронавирусний тархалттай холбоотой болгоомжлол нөлөөлжээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, Америкийн аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 2352.60 нэгж буюу 9.99 хувиар буурч, 21 200.62 пункт болсон байна. Энэ нь хар даваа гарагт гэж нэрлэдэг 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс хойших арилжаа дуусах мөчид болсон хамгийн том уналт юм. Энэ өдөр “Dow Jones” индекс 22.6 хувиар буурч байжээ.

АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс 260.74 нэгж буюу 9.51 хувиар унаж, 2480.64 нэгж болсон байна. Энэ индексийн хувьд энэ нь мөн 1987 оны 10 дугаар сарын 19-нөөс хойших хамгийн муу үзүүлэлт бөгөөд тухайн үед 18 гаруй хувиар унаж байжээ. “Nasdaq цахим” биржийн индекс 750.25 нэгж буюу 9.43 хувиар буурч, 7201.80 нэгжид хүрсэн байна.

Аялал жуулчлал, агаарын тээврийн болон хөлөг онгоцны аялал зохион байгуулдаг компаниудын хувьцааны ханш хамгийн их унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Их Британиас бусад Европын орнуудаас ирсэн гадаадын иргэдийн тус улсад нэвтрэхийг хориглосон тухайгаа лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:30:47

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:30:47

Зочин [192.82.77.21] 2020-03-13 12:01:15

ODOOO L HUVITSAA AVDAG TSAG TEHDEE OSHOO UNAH MAGADLAL BNA

Зочин [139.5.219.92] 2020-03-13 10:56:27

Тэгээд коммунизм байгуулаад ,хоттой хонийг нь том тогоонд хийгээд чанаад бүгдээрээ идэх юм уу

Зочин [192.82.75.130] 2020-03-13 11:57:10

Чи маш их үр бүтээлтэй ажиллаж сур. Олигтой программ мэдэхгүй байж, компьютерын товч дараад хуцахаас өөр чадваргүй.

Зочин [192.82.75.130] 2020-03-13 11:57:09

Чи маш их үр бүтээлтэй ажиллаж сур. Олигтой программ мэдэхгүй байж, компьютерын товч дараад хуцахаас өөр чадваргүй.

Зочин [192.82.75.130] 2020-03-13 11:57:07

Чи маш их үр бүтээлтэй ажиллаж сур. Олигтой программ мэдэхгүй байж, компьютерын товч дараад хуцахаас өөр чадваргүй.

Зочин [192.82.75.130] 2020-03-13 11:57:05

Чи маш их үр бүтээлтэй ажиллаж сур. Олигтой программ мэдэхгүй байж, компьютерын товч дараад хуцахаас өөр чадваргүй.

Зочин [192.82.75.130] 2020-03-13 11:56:58

Чи маш их үр бүтээлтэй ажиллаж сур. Олигтой программ мэдэхгүй байж, компьютерын товч дараад хуцахаас өөр чадваргүй.

Зочин [192.82.75.130] 2020-03-13 10:39:42

Монгол банкны бодлогын хүүг буулгах хэрэгтэй. Үхань вирусын тахал дэлхийн эдийн засгийг уналтанд хүргэж байна. Монгол банкны эздийн банк бус санхүүгийн байгууллага нэртэй луйваарт цэг тавь. Үндэсний үйлдвэрлэх чадвар, монголын ирээдүйг хүүлж амьдарсан цуст бодлого дуусгавар болго.

10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.