ЗАСГИЙН ГАЗАР: Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр БУУРНА
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Өчигдрөөс шатахууны үнэ тодорхой үе шаттайгаар буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурахаар болж байна. Дэлхийн олон улсыг хамарсан цар тахалын аюулаас шалтгаалж биржийн үнэ ханш уналтын байдалтай байгаа. Үүнээс шалтгаалаад газрын тосны үнэ тасралтгүй унасаар өнөөдрийг хүрч байна. Оны өмнө ба дараа гэхэд 64-65 ам. доллар дээр байсан шатахууны үнэ үе шаттайгаар буураад одоо 28-22 ам.доллар болоод байна. Энэ бол дэлхийн зах зээлийн шатахууны үнэ ханшны хамгийн доод үзүүлэлт. 1978 онд 18 ам.доллар дээр байсан. 2008 онд 22-23 ам.доллар луу орж байсан тохиолдол бий. Өнөөдрийн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хамгийн доод үнэ буюу 22 ам.доллар дээр ирээд байна. Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний үнийг цаашид буулгах арга хэмжээний хүрээнд ААН болон ашигт малтмал газрын тосны газрын удирдлагуудтай УУХҮ-ийн яам хамтран ажиллаж байна" гэлээ.






















































.jpeg)









Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо
Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна
Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээсэн иргэнд урамшуулал олгоно
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ
МАН: Багшийн үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийлээ
Мальдивт залуу үеийнхнийг тамхи татахыг хоригложээ
О.Цогтгэрэл: Өнөөдрийн авлига, хулгайтай холбоотой олон асуудлын уг сурвалж эрх баригч намд оршиж байна
Багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа
Багш нарын ажил хаялтад 35 мянга гаруй багш нэгджээ
Ардчилсан хүчний холбооноос мэдэгдэл гаргалаа