Сэлэнгэ аймгийн замын цагдаа нар хувь лизингээр унадаг дугуйтай болжээ
Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчдын бие бялдар төлөвшүүлэх хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Унадаг дугуй”-г хөнгөлөлттэй үнээр, хүүгүй, урьдчилгаагүй хувь лизенгээр олгожээ.
Тус арга хэмжээг дугуйтай Монгол төслийг санаалагч Merida Mongolia болон дугуйтай Сэлэнгэ төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсайн байна. Учир нь тус аймгийн замын цагдаагийн алба хаагчид цаг наргүй ажилладаг бөгөөд эрүүл мэнд болон бие бялдрын хөгжилд анхаарах боломж төдийлөн олдоггүй. Мөн олон цагаар ажилладаг тул ядрах, стресдэх зэргээс үүдэн эрүүл мэнд нь хохирдог аж. Иймд Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас санаачлан алба хаагчдынхаа эрүүд мэнд, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшилд нь анхаарч дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм байна.
Тус аймгийн замын цагдаагийн тасаг нь “Өнгө нэмцгээе”, “Хорт зуршил” арга хэмжээнүүдийн хүрээнд тамхины цэг, алба хаагчдыг усан спорт сургалтын төвтэй хамтран усан спортоор хичээллүүлэх, хэсгийн цагдаа нарт мотоцикл жолоодох эрх олгох ажлыг зохион байгуулж ажиллаж байжээ.
Сэтгэгдэл
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:15
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:14
зочин [115.65.46.112] 2020-03-20 14:14:04
Унадаг дугуй хэрэглэж байгаа нь ёстой сайн хэрэг, ингээд Сэлэнгэчүүд бүгд дугуй унадаг болоод автомашингүй болчихвол сайхан аа, бүх төрлийн бохирдол үгүй болно, ард түмний эрүүл мэнд, эдийн засагт их хэмнэлт гарна даа. Сайхан мэдээ байна, баяр хүргэе, амжилт хүсье.
Зочин [59.153.115.100] 2020-03-20 12:43:43
БҮДҮҮН ЦАГДАА НАР САЙН ТУРААРАЙ
Зочин [202.9.46.173] 2020-03-20 10:44:20
Унадаг дугуй бол тэр чигээрээ хөдөлгөөн эрүүл мэнд шүү дээ
Зочин [182.160.1.239] 2020-03-20 10:06:39
Ичмээр юм. (Цагдаа нарыг хэлж байгаа юм биш)
Зочин [202.126.92.2] 2020-03-20 09:29:10
Хамгаалалтын малгай, ачаа, гэрэл энэ тэрийг бас өгөөрэй.
Ах [66.181.161.90] 2020-03-20 09:20:24
Иш чааваас даа дугуй унаад бенцтэй хулгайч нараа хөөх юм байхдаа
Зочин [202.179.31.38] 2020-03-20 08:28:50
Арай ч дээ Ядарсан муу цагдаадаа ундаг дугуй өөрсдийн нь мөнгөөр лизингээр авхуулах гэж. Засаг дарга нь Зүүнбүрэнд алт ухуулдаг гэж Сэлэнгэ даяар л ярьж байна Шалгамаар юм