ШУУРХАЙ: Сургууль цэцэрлэгийн карантинг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Ингэснээр их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч мөн хойшилж дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгагдаж байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн юм.
Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж ЭМЯ-наас үзэж байгаа бөгөөд холбогдох яамдаас ирүүлсэн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн карантиныг ийнхүү нэг сарын хугацаагаар сунгасан байна.
Н.Саранчимэг







































































Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ