ХААН Банк эрсдэлийг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж байна

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирус “Covid-19”-ийн цар тахлаас үүдэлтэй улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөлөөд байна. Энэхүү зохицуулалт нь бүх төрлийн зээлийн хувьд хамааралтай бөгөөд 2020 оны 1-р сарын 31-нээс 2020 оны 7-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжинэ.

Бизнесийн зээлтэй харилцагчдын хувьд орлого нь тасалдсан, буурсан зэргээс шалтгаалан зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй бол ЭНД дарж зааврын дагуу хүсэлтээ ирүүлэх боломжтой. Таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор банкнаас эргэн холбогдож, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Бизнесийн зээлээс бусад төрлийн зээлтэй харилцагчдын хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан орлого буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж зааврын дагуу хүсэлтээ ирүүлнэ үү. Бид таны хүсэлтийг хүлээн авч, эргэн холбогдох болно. Цалингийн зээл, кредит карт, өрхийн зээл, автомашины зээл, лизингийн зээл, сургалтын төлбөрийн зээл, малчны зээлтэй харилцагчдын хувьд Монголбанкны зарим журамд өөрчлөлт орсны дараа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

ХААН Банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зөвхөн зээлийн гэрээ байгуулсан тухайн харилцагчтай харилцах тул гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр бизнесийн болон хувийн нууцлалаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг эрхэм харилцагч танд зөвлөж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлж, ХААН Банкны нийслэл болон орон нутгийн бүх салбар нэгжүүд 2020 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагт харилцагчдад үйлчилж байна.

Хэрвээ танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас, Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank) зэрэг цахим хаягт хандана уу.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа


2020.03.27-ны өдөр. Баасан гараг


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:39

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:38

Зочин [202.126.89.134] 2020-03-28 07:54:34

Ёстой хулхиа цувруулж бна ингэж шийдвэр гаргах бсийм бол өмнө нь гаргаж байхгүйн яасийн

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 23:04:33

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [103.212.116.176] 2020-03-27 21:57:55

Тэтгэврийн зээл авахад хүүг нь урьдчилан авч үлдэж бсан. Ерөнхийлөгч зээл тэглэхэд эхэлж авсан хүүгээ өгөөгүй луйвардсан. Даварсан хувалзнууд короно вирусээс илүү ард түмнийг доройтуулж сөхрүүлж бна. Монголын гамшиг бол банкууд!!!

зочин [103.229.123.168] 2020-03-27 21:16:01

Сандраал нэг хулхи юм хийсэн болж байна уу.

Зочин [202.126.89.134] 2020-03-28 07:53:09

Яг

Зочин [103.212.116.176] 2020-03-27 21:49:33

Яг үнэн хогийн хувалзнууд

Зочин [192.82.71.198] 2020-03-27 19:35:12

Ipotek yah yum bol

Зочин [202.21.108.174] 2020-03-27 18:34:38

Болж дээ ядаж ийм л баймаар гамшиг болоод байхад

зочин [64.119.18.71] 2020-03-27 17:18:55

Банкууд олон жил мөнгө хүүлсэн. Одоо бага орлоготой ажилана аа.

HMM [182.160.38.16] 2020-03-27 17:18:53

BUSAD BANKNUUDYAVAAU

Зочин [59.153.84.138] 2020-03-27 17:09:36

Тэтгэвэрийн Хүүгүй зээл өгч байгаа гэсэн үнэн үү

Зочин [103.87.255.28] 2020-03-27 15:10:20

hadgalamj ezemshigch yah be? huugiin 10% tatdagiig zogsooh uu?


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.