Эрхүү мужид коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ
Эрхүү мужид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар АНЭУ-аас эргэж ирээд удаагүй байгаа 62 настай эмэгтэйгээс илэрсэн байна.
Халдвар авсан эмэгтэй Эрхүү мужийн халдвартын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна. Түүнтэй ойр хавьталтай байсан хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр, түүнтэй хамт нисэх онгоцонд байсан зорчигчдоос гадна, хамаатан садан нийлээд 180 орчим хүн байна гэж тооцоолж байна. Одоогийн байдлаар шинээр илэрсэн тохиолдлын ойрын хавьтлын 47 хүнийг олж, шинжилгээнд хамруулж байна.
ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо нэг өдрийн дотор 228-аар нэмэгдэж 1264 болсон бол эмнэлгээс гарсан хүний тоо 49 боллоо гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. ОХУ-ын нийт 63 бүс нутагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас Москва хотод нийт 114 тохиолдол илэрчээ. Үүнээс гадна Москва хотод коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол шинээр бүртгэгдсэнээр, нийт тохиолдлын тоо 5 болж нэмэгдсэн байна.
Халдвар шинээр илэрсэн бүс нутгууд
- Москва хот - 114
- Москва муж-36
- Свердловск муж - 4
- Санкт-Петербург - 11
- Красноярскийн хязгаар- 4
- Краснодарын хязгаар - 8
- Бүгд Найрамдах Буриад Улс - 6
- Иваново муж - 5
- Ленинград муж - 4
- Челябинск муж - 4
- Сахалин муж-4
- Липецк муж-3
- Тула муж - 3
- Калининград муж - 3
- Новосибирск муж - 2
- Чечень - 2
- Оренбург муж - 2
- Брянск муж - 1
- Кострома муж - 1
- Смоленск муж - 1
- Адыг орон - 1
- Пермийн хязгаар -1
- Саратов муж - 1
- Крым -1
- Эрхүү муж -1
- Бүгд Найрамдах Татарстан Улс - 3
- Доод Новгород - 3
Эх сурвалж: Монцамэ
































































“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монголчууд Оюутолгойгоо авах боломжтой юу? Боломжтой!
Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ
МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үү
Макрон Орос, Украины хэлэлцээний талаар хатуухан мэдэгдэл хийв
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Энэтхэгээс ирж буй зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгажээ
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
УНТЭ-ийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал алдагджээ
Трампын санаачилгыг дэмжих нь Монголд л ашигтай