БНСУ-ын хилээр нэвтрэхэд COVID-19-тэй холбоотой ямар журам хэрэгжиж байна вэ?

ЕРӨНХИЙ ЖУРАМ (нийт иргэд)
1. Хилээр орж ирэх нийт иргэдийг онгоцонд суухын өмнө халууныг нь хэмжих бөгөөд 37,5-аас дээш бол суулгахгүй. (3.30-ны өдрөөс хэрэгжинэ)
2. Нислэгийн үеэр Хорио цээрийн тусгай бүртгэлийн хуудсыг бөглөнө. Буугаад хорио цээрийн шалганы албаныханд хүлээлгэн өгнө.
2. БНСУ-д нэвтрэх гадаад дотоодын бүх иргэд холбоо барих утас болон утсан дээрээ өөрийхөө биеийн байдлын тухай мэдээлэх зориулалт бүхий аппликэшнийг суулгах шаардлагатай. Гар утас байхгүй болон утас холбогдох боломжгүй тохиолдолд хил нэвтрүүлэхээс татгалзах магадлалтай. (3.19-нөөс хэрэгжиж эхэлсэн)
http://ncov.mohw.go.kr/selfcheck/#app_2
Одоогоор АНУ, Европ, Япон, Хятад улсаас ирэх иргэдэд тусгай журам үйлчилж байна. Бусад улсын хувьд өнөөдрийн байдлаар тусгайлан журам гаргаагүй байна.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Тус улсаас ирж буй ковид19-ийн шинж тэмдэгтэй бүх иргэдээс шинжилгээ авна. (3.27-ноос хэрэгжиж эхэлсэн)
- Ковид19-ийн шинж тэмдэг байхгүй Солонгос иргэд болон тус улсад 90-ээс дээш хоногоор оршин суудаг гадаадын оршин суугчид гэртээ 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авна.
-Ковид19-ийн шинж тэмдэг байхгүй түр оршин суух гадаадын иргэдийг тусгаарлах байр руу илгээн ковид19-ийн шинжилгээг авч сөрөг гарсан тохиолдолд хатуу хяналт дор оруулна. Эерэг гарсан тохиолдолд буцаана.
ЕВРОПЫН УЛСУУД
Европын улсаас БНСУ-д нэвтрэн ирж байгаа зорчигчдын дундаас ковид19-ийн шинж тэмдэгтэй бүх иргэдийг ковид19-ийн шинжилгээнд хамруулна. (3.24-ээс хэрэгжиж эхэлсэн)
- Ковид19-ийн шинж тэмдэг байхгүй дотоодын иргэд нь гэртээ харьж 3 хоногийн дотор ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад очин ковид19-ийн шинжилгээг өгөх үүрэг хүлээнэ.
-Шинж тэмдэг байхгүй гадаадын иргэдийг тусгаарлах байранд шилжүүлж шинжилгээ хийх ба хариу сөрөг гарсан тохиолдолд 90-ээс дээш хоног оршин суух визтэй иргэд нь гэртээ өөрийгөө тусгаарлах, 90-ээс доош хоног оршин суух түр визтэй иргэд хатуу хяналт дор байх үүргийг өгөн тус тус хил нэвтрүүлнэ.
ЯПОН
- Япон иргэдийн визгүй зорчих эрхийг түр зогсоосон ба бүх япон иргэд тус улсад нэвтрэхийн тулд виз авах шаардлагатай.
- 2020.3.9-нөөс өмнө Япон улс дахь Дипломат төлөөлөгчийн газраас авсан бүх төрлийн визний хүчинтэй хугацааг зогсоов. (3.9-нөөс хэрэгжиж эхэлсэн)
- Ёкохамад буусан Даймонд Принцесс хөлөг онгоцны зорчигчдыг нэвтрэхийг хориглоно.
ХЯТАД
- Хубэй мужаас авсан паспорт эзэмшигч болон 14 хоногийн дотор Хубэй мужид зорчсон бүх гадаад иргэдийг нэвтрэх болон дамжин өнгөрөхийг хориглоно.
- Хубэй мужийн Үхань дахь Консулын газраас авсан БНСУ-ын виз хүчин төгөлдөр бус.
-Хятад улсаас ирэх гадаадын иргэдийн хувьд БНСУ-д нэвтрэх виз шаардлагатай улсын иргэн бол визгүйгээр дамжин өнгөрөхийг хориглоно.
ЖЭЖҮ
Гадаадын иргэдийн Жэжү хотод визгүй зорчих эрхийг түр зогсоосон.
БНСУ-д визгүй нэвтрэх зөвшөөрөлгүй улсын иргэн нь Хятадаас бусад улсаас ирэх тохиолдолд БНСУ-аар дамжин өнгөрөх боломжтой. (2.17-ноос эхлэн хэрэгжиж эхэлсэн)
Эх сурвалж: Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар тохиролцох уу
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Зеленский: Трамп, Путин нартай 'ямар нэгэн нөхцөлгүйгээр' уулзахад бэлэн ч Москва руу явмааргүй байна
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Клиентелизм ба Какистокраси
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ