Д.Нямхүү: Коронавирусын халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргахаар болсон
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Коронавирусний халдвар аван, эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана.
Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэв.












































.jpg)







.jpg)


.jpg)















М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ