Дөрвөн боомтоор экспортыг эхлүүлэхээр ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Манай улс өнөөдрийн байдлаар дөрвөн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Цаашид ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэн Баянхошуу, Бичигт, Бургастай, Булган зэрэг дөрвөн боомтоор экспортыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Замын-Үүд боомтоор өдөр 14-32 тээврийн хэрэгслээр нүүрс, 2-4 тээврийн хэрэгслээр төмрийн хүдэр тээвэрлэж байгаа бөгөөд 3 дугаар сард нийтдээ 39 мянган тонн нүүрс, 7.1 мянган тонн төмрийн хүдрийг тус боомтоор экспортолсон.

Гашуунсухайт боомтоор 3 дугаар сарын 21-нээс хойш 292 тээврийн хэрэгслийг 20,820 тонн нүүрс тээвэрлэсэн. Харин зэсийн тээвэр тасраагүй үргэлжилсээр байгаа бөгөөд эхний улиралд 3,279 тээврийн хэрэгслээр 118,000 тонн зэсийн баяжмал экспортлоод байна.

Шивээхүрэн боомтоор 3 дугаар сарын 28-наас тээвэрлэлт эхэлсэн дөрөв хоногийн хугацаанд 236 тээврийн хэрэгслээр 6,800 тонн нүүрс тээвэрлэжээ.

Ханги боомтын хувьд гуравдугаар сарын 30-ны өдрөөс тээвэрлэлтээ эхлүүлж 49 тээврийн хэрэгслээр 3,760 тонн нүүрс, 19 тээврийн хэрэгслээр 1,460 тонн төмрийн хүдэр экспортлоод байна.

Цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнодын Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.94] 2020-04-06 01:53:57

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [202.9.40.35] 2020-04-04 14:53:59

Хятадууд нь оруулахдаа хойрго байгаа гэсэн.гайгүй шуурхай оруулаад байвал дээрсэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.